Friday, December 6, 2013

15. "Нооль, тэг хоёрын тэмцэл".

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\15. "Нооль, тэг хоёрын тэмцэл".

Монголчууд англи хэлгүй байгаагаас  л хөгжихгүй  байна-гэцгээх болж.
Дүрвэгсэд нь хүртэл франц, англиар ярьдаг африкчуудын сураг компьютер, техникт алга л байна. Япон, корейчуудын ихэнхи нь англи хэлийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй  атлаа хөгжил нь хаана буйг дэлхий мэднэ. Тэд англи хэлгүйгээрээ бараг бахархдаг. Энэтхэгт англиар ярьдаггүй хүн цөөн ч, огт англигүй Хятад нь түрүүнд явна.
Саяхан Словакын хувийн нэгэн ТВ үеийн үеийн үед цуг байсан чех хөршийнхөө бараг ялгаагүй хэлээр хэдэн минут яриад торгуулах болсон байна. http://www.vesti.ru/doc.html?id=1164714
Нилээд олон жилийн турш оросоор "нооль" гэдгийг нь болиулах  санаатай  олон жилийн турш ТВ, радионуудаар "тэг" гэж ярьсаар буй ч монголчуудын дийлэнхи нь тоож байгаа шинж алга. Монголчууд “бухимдах”-аа болиод “нерв”-тэж байснаа одоо “стресс”-ддэг болжээ. Японд төслийн мөнгөөр яваа сэтгүүлч “Энэ байшин урьд нь склад байсан. Японоор “тозо” гэдэг” хэмээн ярьж байсан. "Агуулах" гэдэг монгол үгээ тэр санахгүй байгаа юм уу?
Хэдхэн жилийн өмнө малчин явсан хүн хотод ирээд “хай, бай, пока” гэдэг болчихож.
Эх хэлэндээ бид ээж, аавдаа ханддаг шигээ хандах үүрэгтэйсэн. Дэлхийг захирч байсан Чингис Хааны ярьдаг байсан хэл монголчуудыг голно уу гэхээс гологдох уу?! Нэг их боловсролтой хүн болж харагдахын тулд гадаад үг оруулж ярих, нэвширлээ уншсан хүн болох гэж гадаадын хүний хэлсэн гэх зүйлийг хуудас заан ярих. Англичуудын нохойндоо өгдөг нэрийг манайхан толгой дээрээ залах нь.

Бүх үйл үгийг орлуулдаг "шаах" гээч үг гарч ирэв. ...
 Жишээ нь, “Жорлон” гэх монгол үгээсэээ ичиж байгаа юм уу, “нооль” гэцгээх болж. Жорлон гэхээр баас үнэртдэг, нооль гэхээр үнэртэхгүй гэж монголчууд боддог бололтой....

Монголчууд нэгэндээ бусдын юмаар гайхуулдаг, нөгөө нь гайхдаг, нийлээд өөрсдийгээ доромжилдог. 

Бид өөрсдийгөө доромжилж байхад казакууд өөрсдийгөө хүндлүүлж байна. Жишээ нь, "Glade" үнэр дарагчиийг бид 10-аад жил хэрэглэж байгаа. Дээрхи тайбар нь Орос, украйн, казакаар. Монголд нийлүүлдэг дээрээ "Қолдану тесiлдерi: Қутыны жақсылап сiлкiңiз. Қалпақшаны белменiң ортасына бағыттап, буркiңiз..." гэхчлэн бүгдийг бичиж байна.. Казакстанд ихэнхи хүмүүс оросоор сайн ойлгодог, казакуудын нилээд нь казак хэлээ мэддэггүй боловч, казакжуулах төрийн бодлоготой билээ. Бүтээгдэхүүний тайлбарыг казакаар бичсэн нь дараах 2 шалтгаантай.: а. Казакстан бүтээгдэхүүний тайлбарыг казакаар бичихийг шаарддаг. б. эх хэлээ мэдэхгүй казакууд ч хэлээр нь бичээгүй барааг авахгүй байх үндэстний үзэлтэй.
Манай төр, ард түмэнд дээрхи үзэл, бодол байдаггүй тул гадаадын компаниуд вьетнам, суахили, араб, чех, банту тайлбартай барааг ч Монголд нийлүүлдэг.
Суудлынх нь ард хадаастай "Та хамгаалалтын бүсээ хийнэ үү" гэх казак бичигт нэг үсэг дутуу байсанд Казахстаны дотоодын нислэгээр явж байсан зорчигч Мейрамбек Бiлгали эмзэглэн, тавьтаргүйтэж шуугиан тарьсан.http://news.nur.kz/283648.html? Хэл, соёлоо өөрөө голж, устгаж байдаг монгол хүн  овог, нэрийг минь буруу бичив- хэмээн хар амьны гомдол тавихаас  биш,  хэл, соёлоо өмөөрнө гэж мэдээж байхгүй.
 \үргэжлэл бий\

No comments:

Post a Comment