Thursday, November 14, 2013

11. "Хөлөөсөө хөгширдөг монголчууд".

Нийтлэлч Алхана Болд. No.11. \дуусаагүй ноорог\"Хөлөөсөө хөгширдөг монголчууд".
Ихэнхи үндэстнийхэн толгойнхоо оройноос хөгширч эхэлдэг бол,  түүн дээр нэмээд дал, хүзүү нь сулардгаас  толгой нь гудайчихдаг манай нэг хөршийнхөн ч бий. Харин манай монголчууд өтлөлтөө хөлөөсөө эхлүүлдэг гэмээр. Ээж минь нэг удаа "-Ах чинь арай л жорлон руугаа морьтойгоо очихгүй байна" гэж билээ. Хөлгийн нуруунаас буудаггүй, хийдэд хөштөлөө суудаг байсан монголчууд одоо ч бага алхаж,  бараг гүйхээ больсноос тулгуур эрхтнээ нь түрүүлж хатаадаг хэвээрээ. 
Морь, тэмээтэй болсон цагаас л монголчууд, ялангуяа эрчүүд хөлөөрөө явах нь багассан  байх. "...Монгол хүн морин дээр сайхан, донжтой харагддаг ч, явган алхах нь\инээдтэй\ нэг тиймхэн. ...Ихэнхи монголчууд жаахан бөгтийж явдаг нь нэг талаас гэрт цэх зогсох боломжгүйтэй..., нөгөө талаас үе мөчний өвчин өргөн тархсантай болон махан хүнстэй нь холбоотой..."\"...Монгол на коне красив и грациозен, пеший он пройзводит \смешное\ невыгодное впечатление. Большинство монголов держатся несколько сгорбившись, отчасти вследствие жизни в юртах где нельзя стоять выпрямившись ..., отчасти из-за большого распространения ревматических болезней, вызываемых плохими санитарными условиями и мясной пищей..."\, хуудас 101, И. Я Коростовец, "Монголд өнгөрүүлсэн 9 сар". Үе мөчний өвчнөөс шүү дээ.\Гэрийн хувьд, артелуудад олноор үйлдвэрлэх болсон 1950-өөд оныг хүртэл, монгол гэр бөгтийх шаардлагагүй, казакийнх ших өндөр байсан нь гэрэл зургуудаас харагддаг\. Ядуурсан монголчууд  3 ханатдаа  бол бөгтийдэг л байсан байх.
1918 онд нарийн тоолоход Монголын эрэгтэй хүн амын 44% байсан лам нарын тухай "...Харин хийдэд, ялангуяа хатуу дэгтэйд нь суудаг лам нар манай түшмэлүүд шиг өвчинд баригдсан, үлбэгэр бололтой харагдана."\ "...Только ламы в кумырнях, в особенности те которые более строгого  посещения, выглядят, как и наши кабинетные сидии, болезненными и тщедушными..."\ гэж бичжээ. Хэдэн зуун түвд номыг монгол лам алхаж, холхиж биш , хөдлөхгүй сууж цээжлэх ёстой байсан нь уран хорлол байв.

Буурал түүхэнд нь монголчуудыг нөгөө айхтар социализм л хэсэг гүйлгэсэн дээ. Байн байн бүх ард түмний спариакиад, сургуулийн хавар, намрын кросс, аварга шалгаруулах тэмцээнүүд. Ихэнхи эрчүүд цэрэгт 3 жил гүйснийх олон жил өвчин гээчийг үзэлгүй явсан байх. "...Өвөл од гялалзаж байхад биднийг түргэн авхуулаад Улиастайн голыг өгсүүлээд шогшуулчихна. Улаанхуаранаас Шархадын хойд энгэр хүртэл галуун цуваа хийлгэдэгсэн..." хэмээн Улаан Хуаранд мотобуудлагын хороонд алба хаасан Бор гуай дурсаж байна. Сум, аймаг, улсын наадам заавал хөнгөн атлетиктай явагддаг байв. Монголчуудаар хүчээр биеийн тамир хийлгэж, тэднийг захиргаадан эмчилж, эрүүлжүүлсэн яланд социализм унасан байх.  Социализмын үед хөвгүүд эрүүл, спортлог байх нь моод байсан бол одоо сул, эмэгтэйлэг  байх нь брэнд болсон мэт. Социализмын үед "Спортын Мэдээ" нэртэй ч  биеийн тамир, гүйлтийн ач тусын тухай их бичдэг сонин байлаа. Одоогийн спортын сонинууд зөвхөн мэдээг, магадгүй өөрсдийнхөө, эхнэрийнхээ  дуртай спортын мэдээг л тавьдаг гэмээр. Монголын спортын сайтууд өөрсдийн тамирчдын тухай биш,  гол төлөв гадаадынхны тухай, манайд чухал биш спортын тухай бичдэг бол, жишээ нь, Казахстаны http://sports.kz/ өөрийнхөө тамирчдын тухай л бичиж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бие биедээ харийнхнаар гайхуулж, казакууд бие биеээрээ гайхуулж байна. 90-оноос хойш наадмаар хүмүүс хөлөөрөө уралдахыг болиулсан нь монголчуудын эрүүл мэндийг муутгах гэсэн хорт бодлого байж мэднэ.

Одоогийн байдал: Хэнтийд, хэдэн авгай гэр барьж байхтай би таарч билээ. Тэдний "туслагчид" нь, 1-4 насны хэдэн нусгайчууд. Эрчүүд тань хаачив?- гэхэд тэднийгээ сунгаанд явсан гэж байв. Том хүүхдүүдээ дагуулаад нөгөөдүүл нь давхин явчихаж. Морь уралдуулах нь сүүлийн жилүүдэд хэт олшроод хийрхэлийн хэмжээнд орлоо. Морь уралдуулсаар малчид туйлдаж байна. Хүүхдүүд хүртэл хөлөө бохиортлоо морь, мотоцикль унаж байна.  “Хүрээ хурд” уралдааны үед \2011 оны 3-р сард\ 5 хүүхэд морьноос унаж бэртжээ. Дугуй өгнө- хэмээн ядуу хүүхдийг хичээлээс нь авч яваад амийг нь үрсэн тохиолдол сая 2011 оны өвөл Лүнд боллоо. Энэ тухай сурвалжлагч “Хүү:-Азаргаа тавд давхиулчихлаа ах хэдэн төгрөг өгөх бол” гэж бодож явсан нь лавтай. Аравхан настай хүүхэд шүү дээ. Гэвч азарганыхаа шанг ч авч амжсангүй, унадаг дугуй унах хүслэн ч хүүтэй хамт буцсан байна. Шарилынх нь хайрцганд хүслийг нь гүйцээж тоглоомон унадаг дугуй, зурж байгаад дутуу орхисон зургийг, хичээ¬лийнх нь дэвтрийг хүртэл хийсэн гэж байна лээ” хэмээн бичсэнийг уншаад өр зүрх өвдмөөр. 2011.8.14-нд би Төв аймгын Баянжаргаланы багын өдөрлөгтэй таарав. Даага ирэх үеээр мотоциклоосоо унатлаа уурласан нэгэн хүн уяач хүүхдийг хөөж байгаад алгадав. Тэр оройгоо би Хэнтийд, Хэрлэн голын зүүн эрэгт айлд очвол дэргэд нь маргааш овооны найр болно гэцгээж байв. Морьдоо ачиж ирсэн залуус “-Бид хадлан дээрээсээ ирлээ” гэцгээж байв.  Даанч бид тэднийхээ "кросс"-ын буянааар донжтой  хөгшрөхөөс нь өмнө алаад идчих юм даа.  2013 оны зун Хэнтийн төв, урд талын сумдаар явахад 100 орчим айлаас морь уяаагүй айл 3-хан байв. Алдартай хүлгүүдийн эзэд нь морио танихгүй дарга, гишүүд. Морьдын уралдааныг баян тарганаа гайхуулах үнэтэй машин, ганган хувцасны уралдаан дагалддаг.

Гүйвэл, ядарвал бие маань элэгдэнэ хэмээн  машин, хувцастайгаа зүйрлэн сэтгээд манайхан хөшиж үхдэг  бололтой. Машин хөдлөх тусам элэгддэг бол, хүн, амьтны бие эсрэгээрээ, хөдлөхгүй л бол хатдаг. Өвчин гэдэг бол үндсэндээ хүнс, хөдөлгөөн хоёроор хооллодог хүний бие  хөдөлгөөнөөр  өлссөнөөс  хамгийн сул хэсгээ идэж  буй төрийн эргэлт юм.

Гүйх нь хүний биед ямар тустайг морь уядаг монголчууд сайн мэднэ. Гадаадынхныг сохроор дууриадаг монголчууд америкчуудаас жоггинг\jogging\ мэтийн хэрэгтэй зүйлийг нь огт дууриахгүй байгаа нь сонин. Гүйлтийн гайхалтай ач тус 1950-иад оны үед шинжлэх ухаанаар, албан ёсоор батлагдсанаас хойш тэд, австрали, шинэ зеланд, англичууд...гүйж байгаа. Харин ч бүүр эсрэгээрээ, Монголд бараг л,  хүн галзуурахаараа гүйж эхэлдэг гэсэн ойлголт байдаг бололтой. Та 30-40-минутаас доошгүй тасралтгүй гүйх юм бол  "булан тохойд" саатсан  цус тань нь бүх биеийн дагуу олон мянга дахин эргэлдэж, бодисын солилцоо нь түргэсч, ухаан тань хурц, өөртөө итгэлтэй болж "Хараа", Ерөө, "Бордо", Шотланд вискийг ууснаас гоё таашаалыг мэдрэх болно.... Гүйдэг орныхны наанадаж тал нь  жоггинг хийж хэвшиснийх  өвчингүй амьдардаг. Америкад гэхэд л, хот дотор нь гүйхэд зориулсан том цэцэрлэгүүд хэд хэдээрээ байдаг. Финляндад хөгшин хүн харагдсангүй хэмээн нэг хүн ярьсан байв. Тэд байнга биеийн тамир хийдгээс л тэгж санагдсан биз. Финляндад бүх эрэгтэйчүүд цэргийн алба хаах хуультай. Биеийн тамирын цэрэг шахуу юм.

2010 оны наадмаар морийг гүйлгэсэн хүнд 5 сая төгрөг, хэдэн хоногын дараа болсон УАШТ-д гүйж түрүүлсэн хүнд 0.5 сая төгрөг өгөв. Гэтэл ахмадын ДАШТ-ээс алт авсан Пүрэвжавт аймаг нь нэг төгрөг ч өгөөгүй. 5000, 10000м-ийн гүйлтэд түрүүлсэн, байр эзэлсэн хүүхдүүдийг бас ингэж шагнадаг бол энэ олон эмнэлгүүдийн хэрэггүй байхсан. Морьдоо хөлсөлдөг монгол хүн өөрийн хөлсийг гаргадаггүйгээс байгалийн жамаар бус, харин гол төлөв өвчнөөр тарчилж насыг бардаг болжээ. 2010 оны байдлаар Хатгал тосгоны 3000 хүнээс байнга \долоо хоног бүр\ гүйдэг нь ганцхан гэнэ. Баячууд нэр, зугаагаа гаргахын тулд ядуу айлын хүүхдүүдээр морь унуулж тэдний эрүүл мэнд, амь насыг золиосолж байна хэмээн цөөнгүй хүн шүүмжлэх болжээ. 
 Морьдоо гүйлгэн бэлтгэл хийлгэдэг монголчууд  харамсалтай нь өөрсдөө ч бас шогшиж, хөлсөө гаргаж, ялангуяа унаач хүүхдүүдээ гүйлгэж эрүүл чийрэг, гоё бие бялдартай өсгөх гэдэггүйг ойлгоход бэрх. Хүнийг, морийг дасгалжуулахад зарчмын ялгаа байхгүй. Алдарт, манлай уяачид маань хотод хөнгөн атлетикчдыг ч дасгалжуулж чадна. Харин одоо Монголд морьдоо л хөнгөн атлетикаар хичээлүүлж, өөрсдөө бид үхэх дөхөхөөрөө л шогших, суниах аястай. Байнга гүйж хөлсөө авхуулдаг болохоор морьд маань уяач, унаачаасаа илүү өнгөлөг, цэвэрхэн, эрүүл.

Хятадууд бөгсөө, оросууд тархиа дааруулах дургүй. Монгол хөвгүүд, охид бараг л толгойдоо дайн зарласан юм уу гэлтэй, хүйтэнд малгайгүй явж биеийнхээ удирдлагын систем- уураг тархиа царцаадаг болж. Харин арай чухал гэж үздэг ч юм уу,  чихээ дарсан, дулаалсан харагддаг.  Оройн хоол гэдэг ойлголт байх ёсгүй атал, унтахын өмнө иддэг зуршил маань ямар хортой вэ.
Манай суманд 50 гарсан 2 хүн гүйж эхэлсэнийг зарим хүмүүс шоолсоор байгаад болиулчихаж билээ. Уг 2 хүн хэдийгээр дэндүү хожуу ч гэсэн эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн хэрэг л дээ. Өөрсдөө шогшиж харайхгүй мөртлөө бусдыг дасгал хийлгэхгүй гэж зарим хүн тэднийг ичээсэн хэрэг. Эсвэл нөгөөдүүл тэр 2-ийг эрүүлжчих вий гээд атаархсан юмсан уу, хэн мэдлээ. Тэгээд нөгөө хоёр "нийтийн жишгээр" эртхэн аялсан. 

Монголчууд гүйж хөлсөө гаргадаггүйгээс өвчнүүдэд нэрвэгдэж, тарчлан амьдарч, тамирчид маань кросс бага хийдгээс ядарч дийлдэж байна.  1956 оны Мелъбурны олимпийн боксын аварга Владимир Сафронов сорил хийх ёстой армян боксчноо тагнаж түүнээс  2 дахин илүү зайнд гүйснийх ялж олимпод явсныгаа дурссан байдаг. Гэтэл, жишээ нь, 17 настайдаа дэлхийн аваргыг ялж гарч ирсэн манай боксчин хэдэн жилийн дараа "-Энэ өвөл хотод утаатай байсан тул би кросс гүйгээгүй" гэсэн байна лээ. Биеийн\антрометр\ маш сайхан үзүүлэлттэй түүний амжилт өсөөгүйн гол шалтгаан үүнд байсан болов уу. Сүүлдээ тамирчид маань ч хөдөлгөөний дутагдалд орох нь.
Сүүлийн үед хятад мотоцикль, урсдаг шат дэлгэрч  манайханд хөл гээч  бараг илүү эрхтэн болох нь. Хөлийн булчин нь хөгжөөгүйгээс хотынхон морь унадаггүй мөртлөө майга болдог. Одоо 2013 оны Монголд, комьпьютерийн ард нүдний шилтэй, 1943 оны Бухенвальдын хорих лагерын турьхан хөлтэй  хөвгүүд сууж байна.   Эрүүл биегүйгээр монголчууд хэдэн жил амьдрах вэ? Хүүхэд байснаас хойш гүйдэггүй манайхан автобусанд амжих гээд хачин жигтэй хөдөлгөөн хийдэг. Бүсэлхийнээс доош цус харвасан ч гэмээр, бөгснөөсөө дүүжлээстэй ч гэмээр, хоёр хөл нь санжигнах нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Архидах болохоороо биеийн тамирын хувцас өмсдөг. Манайхны хамгийн дуртай өвлийн спорт-чарга нь цахилгаан шатгүйгээс хөгжихгүй байгаа бололтой....Салхинд гарахаар очигсод нохойгоо салхилуулж байгаа мэт нэг суниаж, 3 удаа гарч тамхилчихаад машиндаа жаахан сууж байснаа яваад өгч байна. Ядрангуй харагдаж байгаа бол монгол хүн цус нь ойртсоноос бус, харин гүйж хөлсөө гаргадаггүйгээс..."Буяны таргандаа" баригдсаар....

Гүйхэд амьсгал маш хүчтэй авагддаг учраас энэ их хорт утаан дотор, Улаанбаатарт гүйж болохгүй. Харамсалтай нь одоо 10-20км унаагаар давхихаас нааш эрүүлдүү агаарт хүрэхээргүй болсон. 90-ээд онуудад ардчилал, зах зээл гэсэн гоё халхавчийн доор аймгуудад хамаг үйлдвэр, ажлын байраа сүйтгэж, хүн амын маань талаас илүүг нь Богд Уулын арын хонхорт цуглуулан утаанд хордуулж байгаа нь үндэстнийг хэлмэгдүүлсэн гэмт хэрэг юм.
Аз болоход, өвөг дээдэс маань хөлөөр бага явсан нь, генийн түвшинд очтолоо нөлөөлөөгүй байна. Социалист орнуудын хүүхдийн хөнгөн атлетикийн тэмцээнд монгол хүүхдүүд эхний байруудад байнга ордог байв. Гудамжинд сонин зардаг 58 настай Шаравын Батсүх, хашаа байшинаа барьцаалаад 1.5 сая төгрөг зээл авч яваад 2010 оны өвөл 17 орныхон орсон “Шилдэг мастерууд”-ын Азийн АШТ-д Малайзын 30 градуст уралдаад 2 алт, 1 хүрэлтэй ирээд “-Морьдыг байлдаг мөнгөө надад өгчих, ирэх 7.06-нд АНУ-д эхлэх ДАШТ-ээс алт аваад иръе” гэж өдрийн сонинд \2011.3.30-нд ярьсан байна лээ. 2013 онд Корейд болсон 100 км-ын марафонд Увсын хүү, Архангайн охин алт, мөнгөн медалийг хүртсэн нь сүүлийн жишээ. Бат-Очирын Сэр-Одын амжилтыг жагсаах гэж цаг авна.

Барууны хүмүүс өөрсдөө эрүүлжээд, бид  морьдоо л эрүүлжүүлээд....Улаанбаатарын гудамжинд эрүүл, жавхаалаг харагдагддаг нь цэргийнхэн, хэдэн тамирчид. Тэд байнга кросс гүйдэг учраас бусад залуусаа бодвол илт эрүүл, чийрэг, шингэн царайтай, бараг л өөр омгийнхон гэлтэй. Өвөл толгой нүцгэн явж уураг тархиа царцааж байгаагаас монголчуудын нас их богиносож байна. Монголчууд эрүүл мэндийн гүйлтээр бүх нийтээр хичээллэдэг болбол эмнэлгүүд хагас хоосон болно. Сургууль хүүхдүүдийг бага насанд нь хөдөлгөөнгүй хорьдог, бага насанд нь хүмүүжүүлэхийн оронд хэрэгтэй хэрэггүй мэдээлэллийг нэн чихээр нь оруулаад нөгөө чихээр нь гаргадаг газар болжээ. Биеийн тамир, бүтээн байгуулалтын цэргийн ангиудыг байгуулах хэрэгтэй байна. Монголын охидын эрүүл мэндийг онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Дэлхийн 2 удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Зэвэгийн Ойдов “1 хундага архи 7 хоногийн, 1 аяга пиво 21 хоногын бэлтгэл задалдаг гэсэн байсан. Үндэсний аюулгүйн зөвлөл бүх нийтийн биеийн тамирыг хийлгэх хэрэгтэй. Лифтгүй байшингынхан баярлах хэрэгтэй, бараг л азтай гэсэн үг. Дээд давхарт амьдрагчдын хөл  доод давхарынхнаас илүү дасгалжсан. Ойр зуурын алхаа, хөдөлгөөн  хангалттгүй. 

Саяхан Зундуйн Дорж гуай номондоо  41, 71 настайнхаа зургыг тавьсан байна лээ. 30 жилийн дараах зурагтаа зохиолч бараг л залуу харагдаж байна лээ. Архи уухаа болиод, зөв хооллодог, гүйдэг болоод нилээд хэдэн жил болж байгаа гэнэ.
Морьдоо уяхгүй л бол монголчууд тэднийгээ төмөр хөлгүүдээр сольж мэдэх  тул, харин  хүний гүйлт\хөнгөн атлетик\-гүйгээр аливаа наадам явуулахыг хуулиар хориглох цаг болжээ!!!
Эрүүл амьдрахын тулд алхах, хөдлөх хангалтгүй. Эрүүл байхын тулд, монголчууд аа, бүх насаараа гүйж хэвшъе.  Морьдынхоо ч, өөрсдийнхөө ч хөлсийг авъя.

Friday, November 8, 2013

10. "Хөх толбо"-ын тухай үлгэр ба үнэн".

\дуусаагүй ноорог\Нийтлэлч Алхана Болд. 2013 он. No.10. "Хөх толбо"-ын тухай үлгэр ба үнэн".
Сум, сууринд өссөн бол та мэднэ дээ: бүлтэй, чадалтай айлтай хамаатах гээд тэднийг худ, авга, нагац гэхчлэн явагсад байдаг. Гэхдээ ямар нэгэн сэжүүрээр шүү дээ. Тэд голдуу өнчин, өрөөсөн хөөрхийс. Дутаж, цөөдөж явахдаа бусдыг царайчлах, төрлөө хайх нь хүний л явдал. Нөгөөдүүл нь тэднийг тооно, тоохгүй. Төрөл минь гээд тэврүүлэх нэгэн байхад, бас өвөлсөн хөрөнгөтэй, ирээдүйтэй эсвэл царайлаг гээд тоогдогч ч бий. Бүтэлгүй, болхи, бэлгүй гэгдээд гологдогсод цөөнгүй. Өнгөцхөн харахад, үүнтэй төстэй мэт явдал 90-ээд оны эхнээс Монголд өрнөв. Орос хамгаалагчдаа доромжлон явуулсан монголчууд шороо шиг олон хятадуудын дэргэд дэндүү цөөхнөө мэдэрснийх үү гэмээр байв. Гэнэтхэн манайхан нүүр, царайгаараа бус, хүүхдийнхээ бөгсөн дээрх хөх толбоор харийнхантай садантахыг шахав. "Зөвхөн монгол гаралтай хүмүүс л хөх толботой төрдөг!" хэмээн гүйлдэв. Толбоныхоо сонинтой ч болов. Хамаатнаа хайв уу гэтэл, манай "толботнууд" ах дүү маань болоод төрчихсөн 6 сая өвөр монголчуудыг голоод, харин гоогоо садантай  болох гэж зүтгэв. Төрсөн хойноо манайхан төрлөө сонгоно хэмээн солиоров.    
Тэгвэл бусад үндэстнүүд "монгол толбыг" маань сонирхоно уу, үгүй юү? Тэднийг доорхи байдлаар нь ангилж болох мэт:
1. "Монгол толбо"-д дурлагсад,
2. "Монгол толбо"-оос айгсад,
3. "Монгол толбо"-ыг үл тоогсод.
1. Хөх толбод дурлагсад: Монголоос олон дахин бага нутагтай, биднээс хавьгүй олон хүнтэй зарим үндэстнүүд  "монгол толбо"-д дурлаад байгаа нь, дээр хэлсэнчлэн нөгөө өвөлсөн хөрөнгө буюу дэлхийд 18-д ордог их нутаг,  сайн гени-д маань санаархсных биш биз?! Ирээдүйнхээ төлөө бид хардах эрхтэй. Дэлхийн газрын зургыг бид 7 хоногтоо нэг харж байхад илүүдэхгүй. Асар том нутагтай ч, дэндүү цөөхөн хүнтэй Монгол маань бусдын шуналыг хөдөлгөвөл гайхалтгүй. 
"Сүүлийн жилүүдэд өгзгөндөө "хөх толботой" болохыгоо сануулсан улс орнууд олширч, "бид та нартай гарал үүсэл нэгтэй" гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болохыг ихэд эрмэлзэж буйг анзаарахгүй байх аргагүй. Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, "энэ ч ард түмэн хөх толботой", "бидэнтэй угсаа гарал нэгтэй" гэж онгирдог нь ирээдүйд биднийг" идэх" гэсэн тэдний холын санааг нь үл тааварлан зууш болж байгаа хэрэг. /хуудас 80/. Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ", 2007, "Мөнхийн өнгө ХХК".
"Японд очсон урлаг, спортынхон ч ид шидтэйгээрээ байр эзэлж, шагнал авдаг болж, япончуудыг  Монголоос гаралтай, уугуул нутаг нь Монгол гэж солиорч, Японы  сонинг гарган балайрч, Японтой нэгдъе хэмээн уриалан бүлээрч, Японы багт тамирчин урваж, Монголын эсрэг өрсөлддөг болтлоо эргүүтлээ...", хуульч Д.Энхбат, "Нүгэл буян" сонин, 1997.

1997 онд Халхын Голын ялалтын ойг таг чимээгүй өнгөрүүлсэн хирнээ БНМАУ-д довтлоод алагдсан буюу олзлогдсон Японы цэрэг офицеруудын шарилыг эх оронд нь буцаах ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд М. Энхсайхан, ГХ-ны Сайд Ш. Алтангэрэл, БХЯ-ны Сайд Д.Дорлигжав нар оролцож, хүндэт харуул гаргуулж, ёслолын буудлага хийлгүүлснийг эсэргүүцэн 1997.8.31-нд Монголын Нэгдсэн Хөдөлгөөн, Монголын Дайнд Оролцогчдын Холбоо мэдэгдэл гаргасан байдаг. 
Гаднын "хөх толботнууд" биднийг булаацалдан, бидэн рүү улангасан довтолж байгаа нь Монголд байгаа сохор, дүлий хүнд ч мэдрэгдэж буй. Ажиглаад байхад 1990-ээд оны эхнээс хөх толбо ярьж шогшсон япончуудын өмнүүр, 2000 оноос корей нар дайрч орсон бололтой. Афганистанаас Монголд ирсэн хазара-монголд нэгэн корей хүн -Корейчууд бол монголчууд" гэснийг сонсоод би байтугай, "-Монгол ирээдүйд шинэ Корей болно" гэхийг нь сонссон барууны жуулчин бухимдсан байсан.

Бид зэвүүцэл, эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол тэд "-энэ монголчууд, нэг бол, бидэнд эзлэгдэх дуртай байна, нөгөө бол,  жинхэнэ маанаг үндэстэн юм- гэж дүгнэнэ биз дээ. Дургүйцлээ илэрхийлдэггүй үндэстэнг уусгах, эзлэх нь харийнханы буруу биш, харин гэнэн, хүлцэнгүй, хулчгар, эсвэл хар амиа хичээсэн бидний хохь болно.
Гаднын "хөх толботнууд"-ын галзуурсан "дурлалаас", тэдэнтэй явалдагсадын "хайр"-аас монголчууд  жийрхэж, зэвүүцэж буйн заримаас дурдъя:
 "...Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг тvvхийн ухуулга нь хэдэн хvний санаан зоргоор ярьдаг зvйл биш бололтой. Тvvхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Ємнєд Солонгосын тєрийн бодлого оршиж байна. Мєн энэ бодлогыг хэрэгжvvлэх ажилд Ємнєд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан єргєн хvрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Vvнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Ємнєд Солонгосын санхvvжилттэй археологийн судалгааны томоохон тєсєл Монголд арав гаруй жилийн ємнєєс хэрэгжжээ. Тус тєслийг Ємнєд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) тєслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны тєрт улс Хvннv гvрний тvvхийг судлах бєгєєд Хvннvгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм. Vнэндээ Кvнзийн сурталт, хєдєлмєрч хичээгvй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зvйлсийн цаана алсын хараатай бодлого, vйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай. Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ...". /Е. Өрнө. "Монгол солонгосчуудын эх орон уу?" http://www.caak.mn/view/8245660\
"...Монгол хүн Москвад солонгос хоолны газар нээж гэнэ. Ингэж солонгосжих гэж байдаг аа?
Зарим хүн Солонгос бол Хятадаас аюултай гэдэг. Солонгос Хятадын аюулыг дагуулна гэвэл зөв мэт. Солонгосын хийрхлийг дарга нар маань Хятадад хүргэх гүүр болгож ашигласан юм. Учир нь Солонгос бол Хятадын соёлын хүрээний (синосфэр) орон.
Эхлээд Японы (ташрамд, Японы хийрхлийн үе буюу 90-ээд оны эхээр миний бие, нэртэйгээр нь Японтой нутаг дэвсгэрээ сольчихмоор юм даа гэхчлэн шүүмжлэн бичдэг байж билээ), дараа нь Солонгосын хийрхлээр синосфэрт хүрэх замыг тавив. Олон түмэн, хятад автобусанд сууж, хятад сэриал үзэж, хятад дуу сонсч, хятад хань ижилтэй болж, хятад колони байгуулагдахад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдчихлээ ш дээ.
Дорнод гэж ямар ч үйлтэй аймаг вэ. Тэнд хужаа дүүрч, Халхын голын тулалдааны хөшөө дурсгал болгоны ард баагаад сууж байдаг, хоёр гурван монгол хүүхнээр сугадуулаад дэмнүүлээд цэнгэж явдаг, хүн ард нь хятад хүргэнтэй болохоос цэрвэхээ больж байгаа, хаа сайгүй хятад бичээс, уриа лоозон, хаяг алаглаж, манай нэфтийг бохир ус гээд үнэгүй завшин зөөвөрлөж байдаг сураг дуулддаг. Ураныг нь бүхий хөгжилтэй улс булаалддаг, тэнд бас хужаа ажилчид ирнэ. Халх гол төслийн шугамаар бас хятад тариачид ирж сууна. Манж улсын, хятадуудыг Монголд суулгаж, атар хагалбарлуулан колоничлох “Шинэ засгийн бодлого” дүрээрээ хэрэгжиж эхэллээ шүү дээ.
Олон ажлын байр бий болно, зөндөө гоё хөгжинө, өчнөөн гоогоо орлого ашиг ирнэ гээд л ард түмэнд модтой чихрийн гялгар цаасыг долоолгон “цатгах” гэж оролдож байна. Тэр ажлын байр хятадынх, хөгжил солонгосынх, орлого солонгос-хятадынх. Манайх 4-10 хувийн ашиг авах юм уу, үгүй юу л гэнэ билээ.
Халх голын төсөл бол загвар аж ахуй гэнэм. Энэ загвараар бүх аж ахуй “маань” хөгжих нь дээ.
Ерөнхийлөгчийг Солонгостой их холбоотой гэдэг. 2009 оны сонгуулийн өмнө солонгосын тал (тэр дундаа шашныхан) түүнд тал бүрээр тусалсан. Хариуд нь манай хүн тэдэнтэй аман “ТБГэрээ” маягийн юм байгуулаад ирсэн гэж бичигдээд л байсан. Ноднин Солонгосын Сонгдо эмнэлэг амийг нь аварсан. Энэ бүхний төлөөс нь Халх голын төсөл биш биз?
Манай улс ах дүү монгол туургатан ирэхээр элдэв аян шалтгаар хөөж гаргаад, эсвэл барьж тушаагаад байдаг. Тэгсэн хэрнээ, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирье гэж олон жилийн турш хөөцөлдөж байгаа. Хожим БНАСАУ-д хувьсгал гарвал, хоёр Солонгос нэгдвэл, БНСУ-д багтаж шингэх аргагүй олон дүрвэгч хойноос үерлэн орж ирэх юм билээ ш дээ. Тэр асуудлаа шийдэх гэж БНСУ манайд хойд солонгос дүрвэгч оруулна гээд л зүтгээд байдаг юм билээ.
“Баруун Солонгос Улс” одоо өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болох нь энэ үү. Бид гадныхныг тэтгэсээр, өөрсдөө уруудаж доройтсоор байх уу?...", \"Халх голын бүсэд Солонгос аймаг гэх 22 дахь аймаг үүсч эхлэв", Сэтгүүлч Ч. Мөнхбаяр. http://moenhbayar.blogspot.com/2011/04/22.html/.
"...Сүүлийн үед түүх соёлоо худалдах ашиг хонжоотой бизнэс гарч ирж дээ. Авах эрэлт хэрэгцээ ч гадаадад өндөр буй. Бидэнд үхэл л үлдэх нь ээ. Монгол үхэл биш, мулгуу үхэл шүү.
Солонгос гэдэг улсад манайхан бүх л юмаа өглөө, бизнэс, уул уурхай, шашны орон зай, ажиллах хүч, эхнэр хүүхэн, сэкс-боол… Саяхан 99 жилээр хамгийн үржил шимтэй нутгаа түрээслүүлж, Баруун Солонгос улс байгуулж болохоор болгов.
Урьдын Хонконг шиг л, Монгол дахь Солонгосын эзэмшил буй боллоо шүү дээ, өөрөөр юу гэж ч нэрлэх арга үгүй. Хойд Солонгост нь дүрвэгчдийг нь авах (1000 орчим дүрвэгч авсан), баллистик пуужингийн эд анги гэхчлэн нууц импортоо тээвэрлэх коридор гаргаж өгөх, буцалтгүй шууд тусламж илгээх гээд л, бүхий хэрэгцээ, гачигдлыг нь харж үзээд, ард түмнээ анхаарахаасаа илүү л бөөцийлж байгаа. Хариуд нь таэквондогийн хар бүсхэнээр шагнуулчихаад, хэвлэл мэдээллээр сурталчлуулж, хөөрцөглөн сүйд болж байх.
“Ард түмнээ сонсъё” аян хийж байгаа нь энэ гээд, төв талбай дээрх ард түмнээ сонсохгүй, Солонгос явчихаж байгаа улсыг яах вэ? Хойд Солонгост манайхан байхгүй шүү дээ. Тэнд зэвсгийн импорт энэ тэр гэсэн хориотой юм ярьж хэлэлцдэг юм биш биз дээ..."". \ "Мүны шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, захирдаг болов". Сэтгүүлч Ч. Мөнхбаяр. http://sonin.mn/blog/Munkhbayar/1018\.
"...Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй “онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын “тэнцвэр” гэж энийг хэлдэг.
 Баабарын “онол” гэж ийм л хөгийн юм байдаг юм.
Энэ “онол” шинжлэх ухааны хүрээг хамран өргөжиж Хүн – Корёо хоёр нэг гаралтай гэдгийг “батлав”. Тун удахгүй Монголчууд Солонгосоос “үүссэн” гэдгийг “батална”, харж л байгаарай.
 Түүгээр ч үл барам энэ бузар булай “онол” улс төрийн хүрээнд нэвтэрч монголын удирдагчид дэлхийн янз бүрийн улсуудад очиж “Та нар манай хоёр дахь эх орон” (?!) гэж зарлах болов...". \Судлаач Х.Д Ганхуяг. "Баабарын геополитик" http://www.sonin.mn/news/politics-economy/14896/
 "...Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа  хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний  Энх-Амгалан хааны тухай кинонд  ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд мон­­гол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж бай­гаа­гаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ.  Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай  довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйл­ш­руулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түү­хэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа". \Х. Нарангэрэл. "Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт". http://yellow.news.mn/content/93684.shtml/
"...Солонгосчууд өөрийн түүх, соёл дахь Зүүн Өмнөд Азитай холбоотой баялаг баримт нотолгоо, 60 хувь нь хятад үгээр дүүрсэн өөрийн хэл, эртний хятадын соёл, угсаатны давлагааны үрээр бий болсон уламжлалт соёлынхоо онцлогийг үнэнээр нь биш, харин хэт өрөөсгөл байдлаар монголчуудад ойлгуулж байна. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдсан буюу ашигтай талаас хэт туйлшруулан итгүүлэхийг “тархи угаалт” гэнэ.
Харин Монголын өнөөгийн (зэрэг цолныхоо хувьд л) зарим том эрдэмтэн гадны энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нар болж явна...", \Түүхч Н. Цог-Орших. "Манкуртизм. Солонгосчууд монголчуудыг баяр наадамд умбуулна", http://news.gogo.mn/news/print/87305\
"...Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.
Төв Азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэд нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улс төрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг...".\"Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив", Х. Мөнх. http://golomt.org/2011/03/13/neocolonialism\.
 "...Тэгээд ч, хөгжингүй баян улс орнуудад Монгол Улс хөгжилгүй, ядуу байх тусмаа ашигтай.  Зах хязгаар нутаг эзгүйрч, тэнд суухаар харийн хүмүүс аль хэдийн бэлэн болчихсон...", Ахмад сэтгүүлч Н.Бадарч\"Үндэсний Шуудан", 2012.12.07\.
"-Бүх урлагын дотроос хамгийн хамгийн аугаа нь кино юм-гэж Ленин хэлсэн нь оргүй биш ажээ. Тэгвэл манайхан одоо уулзангуут солонгос киноны нэрийг дуудалцан "Нөгөө Ким яав?", "Пакыг яаж аварна аа", "Ёоныг хүнтэй суулгахсан" хэмээн солиорох болж...", Б. Цогнэмэх, "Хангүг түрэмгийллийг зогсооё"\"Үндэсний Шуудан", 2010.9.29\.
"... Толгой эргэм ажилтандаа мансуурч Азийн бүх соёлын эх нутаг мэтээр өөрсдийгөө үзүүлэх болсон нь бусдынхаа дургүйг хүргээд эхлэв. Чухамдаа бол хамаг байдгаа Хятадаас зээлдсэн атлаа монгол төрхтний суут төлөөлөл мэтээр гайхуулж байгааг нь харсан захын монгол гэртээ эгдүүцэж суугаа. Харин Хятадын засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхээ эфирт эзлэх Солонгосын медиа бүтээгдэхүүний цагийг багасгах шийдвэр гаргаж, цаашлаад импортоор авахыг ч тас хорих гэнэ. Мөн Вьетнамын засгийн газар Солонгос-Вьетнам хамтран оролцоогүй бол Солонгосын ямар ч шоуг нэвтрүүлэхгүй гэдэг хууль баталсан. Тайван ч бас хоцролгүй гадаадын шоуны эфирийн цагийг хорогдуулсан аж", \Д. Батбаяр, "Даварсан давалгаа" batbayar.niitlelch.mn/content/4235.shtml
"Монголын телевизүүд үзэгчидтэйгээ солонгосоор “мэндчилэх” болов. Солонгосын цуврал киногоор дамжуулан монголчуудын уламжлал, ёс заншлыг алгуур арчиж, харийнхны хангүг сэтгэлгээгээр залуусын тархийг зад угаах болсоор удлаа. Үүний цаана бизнесийн болоод их гүрний их холын санаа нуугдаж буй нь нууц биш...". \Р. Эмүжин"Монголчуудын солонгос солиорол",   http://ordinary.blog.gogo.mn/read/entry59064\
"...Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв. 
 Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
 Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ. 
 Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
 Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.     
 Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
 Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв. 
Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
 Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна...".  \О. Алтан. "Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа" http://sonin.mn/news/culture/19223\
 "...Бүр хатуухан хэлэхэд  залуусын хувцаслалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой шингэрээд эр эм нь мэдэгдэхгүй болчихсон гэдэг шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Тухайн улсад нь очиж үзээгүй атлаа ийм адилхан болж дуурайж байгаа гол шалтгаан нь солонгосын сериал, к-поп. Орой телевизийн суваг эргүүлэх бүрт солонгос сериал. Нэг киног телевизүүд өөр өөр нэрээр гаргаж холион бантан хутгах нь энүүхэнд. Баян ядуу, хайр дурлал, өшөө хонзон, төөрсөн хувь заяа, ой санамжаа алдах, хорт хавдар тусах, амиа хорлох гээд киноны гол дүрийн нэр солигдохоос бусдаар  нэг хэвэнд цутгасан мэт адилхан өгүүлэмжтэй. Хэдхэн жүжигчин ээлжилж тоглосон...". \"Солонгос соёлоос залхаад" https://www.shuud.mn/?p=206935\
"...Гэтэл өнөөдөр Монгол төрийн хар хайрцагны бодлого хаана байна нууц нь хаана байна?
Өнөөдөр Монголын төр Солонгос зөвлөхөөр дүүрчээ. Сангийн яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт бидний амийн чухал мэдээлэл байдаг бүх газарт солонгос зөвлөхүүд ажиллаж байна...".\"Монгол төрийн алтан аргамж алдуурах цагаар". Нийтлэлч Ц. Баяржаргал.
"...Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ
...Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ...
 хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн байдаг. Хэрвээ шүлгээрээ ам гарсан бол түүний амь нас хутганы ирэн дээр байгаа бололтой. 
Дэлхийн од “Blue” хамтлагийг манайд ирэхэд дүүрээгүй Төв цэнгэлдэх хүрээлэн “Т-ara”-г ирэхэд хүнээр сагаж, урт дараалал үүссэн нь солонгос соёл манайд хэрхэн нөлөөлснийг батлав. Улсдаа хараахан том од болж амжаагүй яваа “Speed” хамтлагийг угтсан өсвөр насны охид маань уй гашуу тохиолдсон гэлтэй орилолдож, бүр уйлж байсан нь Монголын ёс яав ч биш.
“Т-ара”-гийнхан “Монгол гадаадын орон шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ах дүү, хамаатан садангийндаа ирсэн мэт санагдаж байна” хэмээн хэлсэн нь манай улс БНСУ-ын соёлын колони болсныг санамсаргүйхэн хэлчихсэн эмгэнэлтэй хэрэг байлаа. Буу зэвсэг, цэргийн хүчээр дайрахыг л үндэсний аюулг үй байдлын асуудал мэт ойлгож, тайван суусаар соёлын дайралтад өртөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, усны гутал өмсөн шүхэр бариад ч нэмэргүйг ойлгон халаглах вий..."\ Б. Дөлгөөн. "Монгол телевиз солонгосоор мэндэлбэл би үхнэ". http://news.gogo.mn/mr/129445
"Солонгосчууд Монгол иргэнийг зодлоо":
Д. Амар. "Солонгосчууд монгол бүсгүйг ажлын байрных нь цонхоор шидэж хөнөөжээ":
"Солонгосууд сэтгүүлчийг зоджээ":
 Б.Батхишиг: Зодуулсан сэтгүүлчийн үс халцарч, эд зүйлээрээ хохирлоо: 
Г.Мөнхнасан: "Улаанбаатарыг хятад, солонгосууд "эзэлжээ":
"Солонгосууд арай хэтэрч байна!!!":
"Хүн чулууны мөрөөр ба Охид ариун бол Төр ариун\Эр хүн ч үүнд бас хамаатай!!!\:
"13-р хороолол солонгосчуудын эзэмшлийнх":
"Монголын хил рүү хойд солонгосчууд хууль бусаар нэвтрэх болжээ":
Ч. Номун. "УИХ-ын гишүүн С.Одонтуяа ноцтой хуулийн өөрчлөлт батлуулах гэж байна!":
"Солонгосчууд монгол охидоор минь ингэж...Анхаар!!!!!!!!!!!":
"Д.Өнөрболор. "Сөүл" ресторанд монгол охид биеээ үнэлж байна":
"Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил":
"Улаанбаатар Солонгосын нэг хот юм уу хаашаа юм бэ?":
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616
Д.Батбаяр. "Мүүнийх болох Чингис":
http://www.aravt.mn/content/1081/.htm 
2. Хөх толбоос айгсад: Нүүр, царай битгий хэл, алхаа гишгээ нь ч адилхан казакууд буюу талын киргизүүдийн дунд байгаа перс, славян гаралтнууд. Дэлхийд 9-д орох том нутгийг, Зүүн Гарынхтай маань ЗХУ-аас бэлгэнд авснаас хойш казакууд монголчуудыг битгий хэл,  нармай түрэгийн үлгэр ярьдаг түркүүд буюу саяхныг хүртэл оттоман явагсадыг ч тоохоо больжээ. Киргизүүдээс өөр хэнтэй ч хамаатах шаардлага бидэнд үгүй гэж казакууд үзэх болжээ. 
3. Хөх толбыг үл тоогсодын жишээ киргиз, тува,  хятадууд.
Монголчуудтай яг ижилхэн царай, зүстэй бусад үндэстнүүд бол эсгий туургат киргиз, тува, саха-якутууд. Хүндээ таарсан нутагтай тэдэнд, хүүхэд болгоных нь нуруунд байдаг толбо даанч сонингүй бололтой.
Манж, монгол, түвд, уйгаруудын асар их нутгийг эзэлсэн хятадууд тэр толбоо гуйсан ч гайхах янзгүй.
Узбек, Уганда, Фижи, Филиппин, Ангол, Алжир, Малайз, Мексик, Марокко, Индонези, Ирак, Вьетнам, Венесуэл, Туркмен, Того, Бермуд, Болив, ... Суринам, Сейшелд ихэнхи хүүхдүүд нь хөх толботой төрдөг аж. Хүн төрөлхтний олонхи нь "монгол толботой" гэсэн үг. Хар үстэн бүр хүүхэд байхдаа хөх толботой гүйдэг байж. Өөрөөр хэлбэл, монгол, корей, япон 3-аас өөр, хөх толбыг хөөргөддөг битгий хэл тоодог үндэстэн манай гариг дээр алга.
 Хөх толбо тэгвэл хүний монгол гаралтайнх нь нотолгоо мөн үү? Хэрвээ тийм бол Ази, Африк, өмнөд Америк, Номхон далайн арлынхан буюу хүн төрөлхтөний ихэнхи нь "монголчууд" болж таарах нь.  Энэтхэгт гэхэд л тамил гэхчлэн 900-1000 сая хөх толбот "монголчууд" байна. Өөрөөр хэлбэл, өмнөд энэтхэгчүүдийн 70-90%, хойд энэтхэгчүүдийн нь 65% нь хөх толботой төрдөг.
Гадаадын "монгол толботнууд" манайханд"-Хятадууд хөх толбогүй шүү, зөвхөн танай манайх 2-т л бий" гэж шивнэдэг нь хятадуудад дургүй, гэнэн монголчууд шууд итгэнэ, шалгахыг ч хүсэхгүй  гэж бардамнасных биз. Харамсалтай нь, бидэнд биш, харин нөгөө хятадуудад хөх толбо-ын хувь хамаагүй өндөр- бараг 100%  байдаг ажээ. Хүүхдүүдийн маань хэдэн хувь нь "монгол толбо"-той төрдөг тухай та эндээс унш: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=9&Itemid=109&report=201200028&lang=mn
Канадын Калгари хотод мэндэлсэн 92 хятад нярай, 1633 хятад хүүхдийг шалгахад тэд бүгд “монгол толбо” –той байв:
Ninety-two Chinese Canadian newborn infants (49 boys and 43 girls) and 1633 Chinese Canadian children (819 boys and 814 girls) in Calgary, Alberta, Canada were examined for the presence of Mongolian spots. Mongolian spots were present in all newborns and disappeared slowly until 6 years of age when the rate of disappearance increased. At 10 years of age, none were found. The overall incidence regardless of age was 58% in boys and 53.3% in girls. The most frequent site of involvement was the sacrococcygeal area, followed by the gluteal and lumbar areas. Both sides were equally affected. In only 7.8% of boys and 3.3% of girls was the involved area greater than 15% of the body surface area. Most (63.8% of boys and 67.4% of girls) had less than 5% involved. The color of the Mongolian spots varied from gray to grayish blue to grayish black. In general, younger children had darker Mongolian spots".



"...Mongolian blue spots are present in the majority of Chinese newborn infants...", Chinese Child Health International \http://www.cchi.com.hk/indexset.htm\

Өөрөөр хэлбэл, БНХАУ-д бас 1300 сая "хөх толбот монголчууд" байдаг ажээ.

 "...It was 80% in the Japanese, 62% in the Taiwanese and 86-100% in the Chinese newborns. [12],[13],[14],[15] Figures from India also reflect the impact of ethnicity. Two studies conducted in Punjab and Chandigarh (North India) found the frequency of MS to be 60% and 62% respectively. [16],[17] On the other hand, three studies conducted in Karnataka (South India) on cutaneous lesions in the newborns found the frequency of MS to be 69%, 72% and 89% respectively, whereas a similar study from Pondicherry (South India) found it to be 78%. [18],[19],[20],[21]
Some of the large detailed studies done on MS are described below:
In the Cordova study (1982), [1] conducted in USA, 437 consecutively born full term neonates were examined for the presence of MS. In this, 250 out of 259 Blacks (96.5%), 62 out of 134 Hispanics (46.3%), 4 out of 42 Caucasians (9.5%) and both the Asian babies (100%) were found to have the spot..." http://www.ijdvl.com/article.asp?issn=0378-6323;year=2013;volume=79;issue=4;spage=469;epage=478;aulast=Gupta
АНУ-д, нэгэн эмнэлэгэд төрсөн\437 негр нярайн 96% нь хөх толботой төржээ:
Division of Neonatology, Department of Pediatrics University of Miami School of Medicine, Miami, Florida
Four hundred thirty-seven consecutively born full-term neonates, delivered at Jacksнon Memorial Hospital, were examined for the presence of mongolian spots (MS). The spots were found in 96% of the Negro children, 46% of the Hispanic children, 9.5% of the Caucasian children, and in both of the Asian children in the series. The sacro-gluteal region was the most frequent site of pigmentation, with the shoulders next in frequency. Almost all the spots on the extremities were located on the extensor surfaces”.
Өөрөөр хэлбэл, анх 1885 онд Германы профессор Эдвин Баелцын гэнэхэн нэрлэсэн "монгол толбо" бол, цагаан арьстай биднийг шар арьстан гээд, өөрсдийгөө цагаан арьстан гэж өргөмжилсөн шар үстэй, жинхэнэ шар арьстнууд буюу европчуудаас бусад бүх хар, хүрэн, цагаан арьстнуудын нярайн бөгсөн дээр үзэгддэг хөхдүү толбо болохоос биш, зөвхөн монголчууд, эсвэл тэдний хамаатнуудынх гээч зүйл огт биш ажээ. Угсаатны гарлаас нь бус, тухайн хүүхдийн арьсны өнгөөс хамаарч түр үзэгддэг толбо юм.  Өөрөөр хэлбэл, меланин хэмээх энгийн  пигментүүдийг агуулсан арьсны эсийн  бөөгнөрлыг бид  харчихаад "монгол толбо" хэмээн андуурч, зарим маань бүүр "тэнгэрийн  тамга" гэж солиорч байгаа хэрэг.  Улаанбаатарын гудамжинд корей, хятад, япончуудыг нүүр төрхөөр нь битгий хэл, галбир, ардаас нь алхаа гишгээгээр нь ч монголчуудаасаа ялгадаг маань эдгээр "монгол толботнууд" биднээс өөр угсаатайн үндсэн нотолгоо юм. Сармагчин явсан бол сүрэг  маань тэднийхээс тусдаа байж гэж бодогдмоор. Налайхын "Сайн Номуун" хийдэд нэг хүн хамт явж байсан японыг - Хүүе! Наадах хятад юм уу, солонгос чинь хүзүүнийхээ ороолтыг унагаачихлаа. Лав л монгол хүн биш байна- гэж араас дуудаж байв.
 Монголчууд гаднынхны нүдэнд иймэрхүү л харагддаг: "...Two were Mongolian lamas in shabby robes of saffron and crimson, bound at the waist by twisted sashes of faded purple cloth. One lama had a crushed felt hat on his shaven head, the other was bare-headed, and both wore high, leather Mongol boots. The one with hat was tall and rather gaunt, with a long nose, and sunken cheeks below high cheekbones. The other was shorter and more thickset, with a broader face. Both might have been taken for American Indians. As we camp up, they were in the act of replacing their carved snuff-bottles in their belt-purses, having taken them out to exchange them with third man, who had just joined them. The newcomer was a layman, with a frank, pleasant expression in contrast to the somewhat furtive looks of the lamas. He too would have resembled an American Indian except for the long, drooping moustache under his small, finely chiseled nose. Unlike the lamas, he was wearing a dark blue summer robe of heavy serge, with a red sash, a brown belt hat, and cloth boots..." pages 6, 7. "The Land of the Camel" by Schuiler Cammann. 1950. The Ronald Press Company. NewYork

Гэсэн ч харийнхан "худлыг мянга, түм, сая давтаад монголчуудад үнэмшүүлнэ"  хэмээн улайрах болж. Өөрөөр хэлбэл, гэнэн бидний итгэдэг "монгол хөх толбо" маань одоо Монголын их нутаг, монголчуудын генид шунасан зарим улс, үндэстний геополитикын толбо, тэдэнд үйлчлэгчдийн  бизнесын толбо болсон бололтой...

Зарим хүн одоо бүүр хөл, гараар нь "хамаатнаа" таньдаг болж. ТВ-ээр,  кавказойд зочныхоо  нүүрээс монголжуу  гэчихмээр юуг ч олоогүй том шүлэгч маань мөчөөгөө өгөхгүй, үсэрхэг гарыг нь "-яг монгол гар байна!" хэмээснийг  үзмэрч болов  гэх үү аль эсвэл бялдуучлав, бараг солиоров гэх үү. Удахгүй,  манай гаалийнхан ази, африк, европынхныг үзээд л  "- гар, тавхай, элэг, чих нь, эрхий хуруу нь монгол байх тул Монгол Улсын иргэний үнэмлэхийг олгоё" гэхчлэн цохолт хийж суух вий...

Харийнхан алсын зорилгодоо  ганцхан  "хөх толбо"-ийг ашиглана гэвэл гэнэн болно. Тэд түүхийг маань түрээслэх, зээлдэх, хулгайлах, дээрэмдэх, засварлах, зохиох зэрэг бусад аргуудийг хэрэглэсээр буй. Манай заримууд харийнханд түүхээ түрээслэх, худалдах, бэлэглэх зэрэг жигшүүрт үйлдэл хийдэг болололтой.

 Монгол орон даяар хэрэн хэсч байдаг археологчид гэх харийнхныг хэн хянана вэ. Тээр жил Архангайн нэг малчин -Түркүүд алх, цүүц барьчихсан явж байдаг. Тэд юугаа сийлж байдаг юм. Тэгж болдог юм уу?! -гэж сэтгүүлчид ярьсан байсан. Эртний түрэгүүдийн удам бол Түркүүд биш, үнэндээ, одоо Сибирт байгаа Саха-якутууд шүү дээ. Орхоны хөндийн хөшөө, бичээсүүдийг  Газар дундын тэнгисийн гаралтай Түркүүд, эсвэл 1936 оныг хүртэл киргиз явсан казакууд биш, харин Сибирьт очоод цаа бугачин болсон Саха нар л уншихсан. Алт, алмаз, нефтээ Оросын олигархуудад булаалгасан тэд даанч мөнгөгүй, мэдэлгүй, түүхээ мартсан хөөрхийс. Хэн нэг нь 1990, 2000-аад онуудад Монголд авчирч булсан юмаа хэдэн жилийн дараа ухаж "олоод" -Өвөг дээдэс маань энд амьдарч байсан нь нотлогдлоо!!!- гээд орилохгүй гэх баталгаа байна уу? Тэгээд -Бид нутагтаа эргэж суурьшина!- гэвэл яах вэ!?...

09. "Эжийгээ, эх орноо түрээслэх үү?!"

Нийтлэлч Алхана Болд. 2011 он. No.09 "Эжийгээ, эх орноо түрээслэх үү?!" 

Саяхан Японы ард түмэнд аймшигт аюул тохиолдлоо. Бид бүгд л харамсаж байна. Би илүү, тэр дутуу харамссан- гэж зусардах хэрэггүй/Би ч хандив өргөсөн, япон 2 танилаа сэтгэлээр дэмжсэн/. Гэхдээ, 2004 онд Индонезид 210 мянган хүн амиа алдахад, 2010 онд Гайти-д 220 мянган хүн амиа алдахад монголчууд тэднийг тоосон, өрөвдсөн бил үү?! Нэг хүн: "Харин Индонези болон Гайти манайд түй ч хамаагүй, тэднээр яадийн, ямар ч ирээдүйгүй гарууд даа,/яахав индонези арай өөр том улс, гайти бол хэрэггүй улс. Япон л ..." гэж бичжээ. Ашигтай хүнд л туслая гэнэ. Энэ мэтчилэн, зарим монголчуудын ярьж, бичиж буйг ажвал "-Хэрвээ Япон ядуу улс байсан бол, Монголд мөнгө өгөөгүйсэн бол, япончууд тэдний маань "гал хайр"-ыг ингэтлээ татахгүй байж" гэж эрхгүй бодогдмоор. Харин, Япон бүхлээрээ сүйдсэн бол, манайхан “-Ашиггүй болсон гарууд одоо бидэнд түй хамаагүй” гэцгээхсэн биз. Индонези үргэлж ядуу яваа ч уу, мөнгөжвөл манайханд шүлсдүүлэх нь. Цаашдаа монголчууд бид бàéãàëèéí ãàìøèãò ºðòñºí улсуудыг хэт ялгаварлан дэлхийд бялдуучаараа алдаршихгүйг хичээе. 

Радиогоор: -Монгол, Орос, Японы ахмад дайчид Халхын голын байлдааны 60 жилийн ойд оролцохоор Дорнод аймаг руу нислээ- гэхийг бид сонссон. Олон орос, украйн, монгол, белорус айлыг өнчрүүлсэн самурайн үлдэгдлүүд 1999 онд Монголд ийнхүү ахмад дайчид гэгдэв. Монгол Улс тэдгээр "ахмад дайчид"-даа газар, байр бэлэглэх юм биш биз?! Өнчрөн хоцорсон аав, ээж, эхнэр, бүсгүй, хүүхдүүдээс япончууд уучлал гуйсан бил үү?!
 ...43. Мөнхийн Дугар. 22 нас. Цэрэг. Дорнод Баяндун. 1-р баг.
44. Батжаргалын Лхасүрэн. 22 нас. Улс төрийн туслах, удирдаач, Дорнод Баяндун. 1-р баг.
45. Жамсраны Ямааранз. 22 нас. Цэрэг. Хөвсгөл Бүрэн. 2-р баг.
46. Шагдарсүрэний Ядамсүрэн. Цэрэг. Завхан Хөхморьт.
47. Санжийн Намсрайжав. 21 нас. Цэрэг. Хэнтий Цэнхэрмандал. 5-р баг.
48. Борын Эрэнцэн. 24 нас. Салааны туслах. Дорнод Дарьганга. 2-р баг.
49. Дашийн Гүргүм. 25 нас. Бага дэслэгч, салааны дарга. Хөвсгөл Ханх. 5-р баг...
 ...219. Пунцагийн Санжмятав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи-Өлзийт.
220. Долгорын Түмэнбаяр. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Уянга. 5-р баг.
221. Жүгдэрийн Түдэв. 19 нас. Цэрэг. Архангай Тамир. 2-р баг.
222. Баавайн Түндэв. Бага дарга. Завхан Нөмрөг.
223. Дашийн Хаваг. 26 нас. Наводчик. Увс Тариалан. 1-р баг.
224. Баянхүүгийн Чойжоо. 20 нас. Цэрэг. Өмнөговь Хонгор. 4-р баг.
226. Буяндэлгэрийн Шар. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Гучин-Ус. 4-р баг.... Тэд голдуу 20-22-хон насандаа япончуудад алуулсан. Хүн бүрийн ард гэнэт тасарсан амьдрал. Жишээ нь, Батжаргалын Лхасүрэн гэж цэвэрхэн царайтай залуу байсан, эхнэр нь хүүтэй нь бэлбэсрэн хоцорсон гэдэг. Тэр сайхан хүү нь 10 орчимтойдоо  нас барсан. Эхнэр нь сүүлд өөр хүнтэй суусан, одоо 90 гарсан настан Дорнодод бий гэнэ.
http://www.patriot-izdat.ru/memory/memory-1923-1939 Монголын төлөө гэж яваад олон мянган зөвлөлтийн хөвгүүдийн нэрсийн жагсаалтаас:
...Цилаев Петр Иванович-ст. лейтенант (из 33 авиаполка), 150 сап, г. Белая Церковь, Киевской обл. Погиб в воздушном бою у р. Халхин-Гол в 1939 г. Похоронен в братской могиле в 2 км сев. вые. Хамар-Даба.
Цимлов Георгий Иосифович-кр-ц, 7 мббр, 1915 г.р., х. Клецко-Почтовский, Клетского р-на, Сталинградской обл. Родственники — г. Сталинград, ул. Тагановская, 39-5. Призван Сталинградским РВК. Погиб в бою 30 августа 1939 г. Похоронен в братской могиле у к. Хэйн-Худук.
Ципленков И.М.-кр-ц. Погиб в бою у р. Халхин-Гол в 1939 г.
ЦИРУЛЬ Устин Казимирович-мл. к-р, 1914 г.р., с. Чангары, Венгеровского р-на, Новосибирской обл. Призван Венгеровским РВК. Пропал без вести в бою у р. Халхин-Гол 22 августа 1939 г.
Цирульников (Цырульников) Федор Николаевич-кр-ц, 127 сп 57 сд, 1916 г.р., г. Сретенск, Читинской обл., ул. Луначарского, 148. Жена —Ци-рульникова, там же. Призван Сретенским РВК. Умер 29 августа 1939 г. в армейском госпитале от ран, полученных в бою у р. Халхин-Гол. Ранее значился погибшим в бою. Похоронен в братской могиле на госпитальном кладбище.
Цициков Б.Г.-кр-ц, 602 сп 82 сд, г. Улан-Удэ, Лесокомбинат, 41. Погиб в бою 21 августа 1939 г. Похоронен в братской могиле на вост. берегу р. Халхин-Гол.
Цолик Александр Арсентьевич-кр-ц, 149 мсп 36 мед. Погиб в бою 20 августа 1939 г. у р. Халхин-Гол. Похоронен в братской могиле на дивизионном кладбище.
Цолин Борис Николаевич-мл. лейтенант, 85 оптдн, 1913 г.р., с. Коробкино, Дмитровского р-на, Курской обл. Погиб в бою 20 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбенов Церен-кр-ц, 5 мспбр. Погиб в бою 21 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбиков Ацур, 162 епб Халхин-Гол.
Цыбиков Доржо Чагдурович-кр-ц, 1911 г.р., с. Тахой, Селенгинского р-на, БМАССР. Бурят. Призван Селенгинским РВК в 1939 г. Погиб в августе 1939 г. в бою. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбин Константин Яковлевич-кр-ц, 24 мсп 36 мед. Погиб в бою 30 августа 1939 г. Похоронен в братской могиле № 13 у р. Халхин-Гол.
Цыбулько Иван Прохорович-кр-ц, 1 епб 8 мббр. Пропал без вести 22 августа 1939 г. во время боевых действий у р. Халхин-Гол.
ЦЫГАНКО (Цыгалко) Петр
кр-ц, 24 мсп 36 мед, 1915 г.р., с. Ангалич, Нижнеингаш-ского р-на, Красноярского края. Погиб в бою у р. Халхин-Гол 7 июля 1939 г. Похоронен в братской могиле на дивизионном кладбище на левом берегу реки.
Цыганков Алексей Васильевич-лейтенант, 293 сп 57 сд, 1905 г.р., г. Рязань, ул. Горького, 56-8. Жена — Мария Сергеевна, г. Москва, ул. Маленковская, 38-11. Погиб в бою 24 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыганов Виктор Иванович-кр-ц, 7 мббр, 1915 г.р., с. Новоникольское, Пролейского р-на, Сталинградской обл. Мать — Варвара Елисеевна, там же. Призван Сталинградским РВК. Погиб в бою 5 июля 1939 г. Похоронен в братской могиле на вост. берегу р. Халхин-Гол.
Цыганов Федор Иванович-кр-ц, 603 сп 82 сд, д. Рябинка, Ковальковского с/с, Кармановско-го р-на, Смоленской обл. Призван Кармановским РВК. Умер 22 августа 1939 г. в армейском госпитале от ран, полученных в бою у р. Халхин-Гол. Похоронен в братской могиле на госпитальном кладбище.
Цыденов Жадамба Жимбеевич-кр-ц, 1915 г.р., с. В-Торей, Джидинского р-на, БМАССР. Бурят. Призван Джидинским РВК в 1936 г. Погиб в 1939 г. в бою у р. Халхин-Гол.
ЦЫДЫПОВ Цыден Дамба-кр-ц, 1912 г.р., Пе-тровск-Забайкальский р-н, Читинской обл. Отец — Бороев Цыды, там же. Призван Петровск-Забайкальским РВК. Пропал без вести в бою у р. Халхин-Гол в 1939 г.
Цылин Алексей Арсентьевич-кр-ц, 149 мсп 36 мед, 1916 г.р., с. Рима, Джулинского р-на, Винницкой обл. Призван Джулинским РВК. Погиб в бою 20 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыплятников Михаил Васильевич-кр-ц, 603 сп 82 сд, Ключиковский с/с, Ординского р-на, Пермской обл. Призван Ординским РВК. Погиб в бою 24 июля 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыренов Дулзан-кр-ц, Витимский с/с, Ерав-нинского р-на, БМАССР. Жена — Базарова Цырем-пил, там же. Призван Еравнинским РВК. Пропал без вести в бою у р. Халхин-Гол в 1939 г.
Цыренов Манибазар (Манидари) Чойропович-кр-ц, 1912 г.р., с. Тамча, Селенгинского р-на, БМАССР. Бурят. Призван Селенгинским РВК. Пропал без вести в бою у р. Халхин-Гол в 1939 г...

Монгол Улс 1 сая долларыг Японд хандивлах нь. Мөнгө бий ажээ. Дахиад 1 саяыг гаргаж траншей, орц, хогын цэгт хоноглож байгаа олон мянган Монголчуудаа авраач!!! Удаад нь, /NTV ТВ-нхэн хэлснээр/"8 зууны тэртээ Афганистаныг арчаад гарсан өвгөдийн маань үйлийг амиараа төлсөөр яваа Хазар Монголчууд"-даа" атга гурил ч өгөөгүй Монгол Улс баян япончуудад өргөөд буй шуудай шуудай доллар-оосоо ганц уутыг ч гэсэн илүүчлээсэй. Орцод нь хоносон монголоо өшиглөөд гарагчид, -япончуудыг өрөвдөөд нойргүй хонолоо- гээд зурагтаар уйлагсад биш биз?! Тусгаар тогтнолыг маань олж өгөлцсөн оросуудыг "зовох цагт тусалсан" гэх хүн Монголд одоо ховордсон нь тэд биднийг "мөнгөдөхгүй" байгаагаас биз. Оросуудыг нэг бол "-тэр муу улаантан байсан", "-цагаантан байсан", үгүй бол "-ааш муутай ажаа маамуу байсан", эсвэл "-БИ байсан бол тэгчих, ингэчих байсан" гээд ухаантнууд үзэхээ больсон. Харин одоо "Япончууд л зовох цагт маань тусалсан" гэцгээх болж. Гэрээ түйвээж, мөнгөөр гачигдсан үеээ л зовсонд тооцдог шинэ хэмжүүр Монголд гараад ирсэн. Өөрсдийгээ "ардчилагчид" хэмээгчид -Монголчууд 90 оноос хойш л зовохоо больсон! -хэмээн заадаггүй бил үү?! Улс орнуудыг ч өгсөн доллароор нь дугаарлачихдаг. Хэтэвчээсээ болоод 4 найз 100, 30, 20, 5 мянган төгрөгөөр тусалбал, 5 мянгыг өгсөн слесарь Энхбат "ашиггүй гар", 100 мянгыг өгснөөрөө захирал Ганбат хамгийн сайн найз гэгдэх нь. Их "ачтан" танаас ихийг шаардахгүй гэх нотолгоогүй. "Буянтныхаа" эрхшээлд орсон хүн ч байдгийг саная. Бэлэгийнхээ хэмжээгээр найз –гэвэл зөвхөн монголчууд л итгэх байх. Дэлхийн бусад улсуудаас яаж Японы ард түмэнд хандаж, туслаж буйтай адил байдлаар л монголчууд хандах, туслах ёстой. Илүү, дутуугүй. Дайны хажуугаар дажин гэгчээр, энэ хүнд өдрүүдэд, Монголд зарим хүн их хадуурав. Тэд дэлхийд хосгүй маягаар япончуудад "туслахаар" оролдож байна. Тэхдээ амин хувийнхаа юмаар биш шүү. Өвөг дээдсээсээ авсан, ирээдүй үеийнхэнд очих юмаар тэд харийнханд туслана гэнэ. Ачтанд хичнээн талархавч эхнэртэйгээ унтуулдаг бил үү!? Очирбатын Дашбалбарын нэгэнт онож хэлснээр, "эх орноо лангуу гэж ойлгогчид", саяын гамшгаар далимдуулан, нутгаа харийнханд түрээслэхийг уриалж байгаа юм байна. Хувийнхаа 0.7 га газраас өгөх гэж буй мэт, тэд түрээслэх "жаахан" газраа ч бараг "сонгочихож". Тэр "жаахан" газар нь Баян-Өлгий. Тэндээс "ашиггүй" казакуудыг /аягүйвэл тува, урианхайтай нь/ хөөгөөд оронд нь "ашигтай" япончуудыг суурьшуулахыг уриалагчид гараад ирж. Өвгөдийнх нь өвөлжөө бууцыг урианхай ах дүүсдээ буцаан өгөх санаархал "түрээслүүлэгч" нарт мэдээж байхгүй. 1921 онд Баян-Өлгийд төрсөн Бөхийн Бааст гуайн дурсамжид "...Бидний багад манай нутагт казах айл, хүн бас байсангүй. Сүүл тийш, явуулын ганц нэг казах үзэгдэх болов. Оройд нь шар шувууны сагсгар өд хатгасан өндөр малгайтай, зузаан шалбуур өмд хувцастай казах хүнийг харбал бид бас л мангаа мангаа хэмээн айж эмээн гүйлддэг барьдаг л байлаа. Гэтэл сүүлдээ казах айл иргэд олшир олширсоор бүхэл бүтэн аймаг ах дүүс болов...". "Бага насны минь гэгээн мөрүүд"/хуудас 118/ Монголын том сайтад, сүүлийн 2 хоногт нээгдсэн ижил уриалгууд "Япончуудад газар өгөх үү Яах вэ???", "Газар түрээслэж яагаад болохгүй гэж?" гэхчлэн өөр өөр нэртэй. Анх санаачлагч, Манлай буянтнаар тодрох гэж өрсөлдсөнөөс биз. Уг нь энэ "санаачлага" шинэ биш!! 90 оноос эхлэн энэ, тэр улсуудад -газраа түрээслэе- гэсэн ухуулга хаяа хэвлэлүүдээр хийгдэх болсныг хүмүүс анзаарсан байх. Жишээ нь, "Өмнөговийг Японд, Дундговийг Хятадад, Хөвсгөлийг Оросод түрээслэе", "Япон-Монголын конфедераци байгуулъя" мэтийн олон ятгалга нийтлэгдсэн. 14 улсаа бэлэглээд ч дэлхийд энгүй нутагтай үлдсэн Орос улс Байгаль "далай" нь байхад Хөвсгөл нуурыг тоох уу!? Монголоос том Аляск нь илүүдсэн оросууд нэг уулыг тоох уу?! Давст уулын учрыг Солчак Тока мэтийн тува нар ургуулсан. Давстын бэлээр одоо тувачууд л амьдран буй. Уг нь, бид япончуудад тохиолдсон гамшгаар далимдуулан: "Газар хөдлөлтүүдээс сургааль авъя!! Хүнийхээ 1\3-ээс олныг ганцхан хонхорт байлгах нь асар эрсдэлтэй тул 70 000 айлын орон сууц, 5,6-р цахилгаан станцыг Хархорин, Өндөрхаанд чанартайгаар барих хэрэгтэй!! Улс төрийн нийслэлийг Хархорин руу нүүлгэе!! Монголд, 1905 онд Булнайн нуруунд 8.4 баллын, 1957 онд Их Богдод 8.1 баллын хүчтэй сэгсрэлт болсоныг саная!!!" гэхчлэн уриалмаарсан. Хэний хатгаас, зараалаар, эсвэл хэнд хөлслөгдөх гэж заримууд -Газар нутгаа түрээслэе- гэсэн янхан ухуулгыг 21 дэх жилдээ явуулж байна вэ?! Эдгээр өдөөн хатгасан "санаачлагууд", нөгөө талаас, -Монголчууд эсэргүүцэх нь үү, зөвшөөрөх нь үү- гэсэн тандалт биш үү!? Бид ирээдүй үеийнхнийхээ төлөө хардах эрхтэй. -Эх орноо худалдах, хахууль авах гээгүй, зөвхөн бусдаас суралцах, хөгжих гэсэн юм- гэцгээж байна. Тэгвэл, харийнханыг нутагтаа үүрлүүлж, өөрсдийгөө устгаж хөгжихийн утга юу билээ?! Нутгаа түрээслэхгүйгээр өндөр байшин, хурдны замыг барьж болж байгаа биш үү? Хэрэгжүүлбэл, сурсан маань багадаагүй. Эх орноо түрээслээд баяжина гэнэ үү?! Нэг мэдэхэд бид гишгэх газаргүй болтлоо баяжчихсан байх вий. Нүд маань мөнгөн бүрхүүлтэй болж, бид хорвоог ашигтай, ашиггүй гэсэн 2-хон өнгөөр хардаг болсон юм биш байгаа?! Монголчууд бүх юмтай болж амжина. Хамгийн гол нь, 200, 500, 1000 жилийн дараа ч бидний царай зүс музейд биш, харин Монголд газар сайгүй-гудамж, голын эрэг, төрийн ордон, уулын ар, өвөр, говь, хангай, талд харагдсаар байх ёстой. Олон хоттой болсон ч, өөрсдөө цөөнхи үндэстэн болтлоо "хөгжчихөөд" буй хүмүүс хүний өөрийнгүй байна. Өвөр монгол хүн "-Цэвэрлэгч, гуйранчааас эхлээд ерөнхийлөгч нь хүртэл монгол хүн байдаг Монгол Улс" гэж атаархан бичсэн байсан. 1000 үеийн монголчуудын нулимс, цус, бие, сэтгэл шингэсэн газар бол хэн нэгэнд түрээслэж болох лангуу биш. Дээрхи хүмүүс эхлээд ээж, эхнэрүүдээ түрээслэчихээд, дараа нь "Эх орноо түрээслэе" хэмээн ухуулаг. Очирбатын Дашбалбар: "-Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв" хэмээн 1996 онд "Газрын төлөө тулалдаан эхлэв" бүтээлдээ халаглан бичсэн. Хорвоогийн хагасыг битгий хэл, өвгөдийнхөө нутгийн ихэнхийг алдсан бидэнд одоо харийнханд илүүчлэх сөөм ч газар байхгүй. Харь улс, үндэстнүүд Монгол руу чиглэсэн геополитик явуулдаггүй- гэвэл зөвхөн монголчууд л итгэх байх. Гэтэл, харийнханы давралтыг бид огт эсэргүүцдэггүйгээс болоод зарим нь санаагаа нуухаа больж. Хэдэн жилийн өмнө энд амьдардаг нэгэн корей хүн: -Монгол ирээдүйд шинэ Корей болно- хэмээн европ жуулчинд халуурсан байсан. Одоо өмнөд корейчууд үржил шимтэй Халхын голд 270 000 га газарт ногоог тарих гэнэ. Харин манайхан өөрсдөө Лаосоос газар гуйж, тутарга тарих нь. Хятадын талаас хойд корейчууд Монголыг хилийг зөрчин ороод баригддаг тухай Дорнодод алба хаасан цэрэг, офицерууд ярьдаг. Хоёр Корейн нэг геополитик уу?! 1968-1971 оны хилчин, энэ нутгийг хойд корей нар 10 жилээр түрээслэе гэснийг Ю.Цэдэнбал зөвшөөрөөгүй тухай сонссоноо, тэр үед манайхан туршилтын тариалалтаа хэдийн эхлүүлчихсэн байсныг өнөөдөр Хэнтийн Хэрлэн Баян-Улааны өвөлжөөндөө дурсан сууна. Халхын голд том САА байсансан. Давжаа алимыг нь би ч идэж явлаа. Архангайн хүү Дорнодод цэрэгт ирээд "-Хангайнхаас хамаагүй өндөр, өтгөн өвс ургадаг ийм газар байдаг юм байж ээ!!" хэмээн мэл гайхсанаа ярьж байсан. Ногоочин, тариачин дүрээр бусдын нутгийг мэрэн эзэлсэн тухай дараах хууч яриаг би сонссон: -Хүйтэн бороо асгасан хаварын шөнө хийдийн/Өвөр монголд/ хаалгыг нүдэж гэнэ. Онгойлготол, осгох дөхсөн хятад байв. Лам нар мэдээж, хөөрхийг бурхны шавь хэмээн оруулж. Үхэр, хонины шөлийг уусаар түүний үхэх асуудал хойшлогджээ. Дулаарангуут нөгөө аврагдагч хийдийн хашааны нөмөрөөр халааснаасаа үр цацаад... амттай ногоо ч цухуйж. Лам нарын хоолонд хийсэн нь таалагдаж. Олон ламд хүртсэнгүй. Хятад:-Битгий булаацалд. Би ганцаардаж байна. Би хамаатнуудаа авчирч туслуулбал болох уу?- гэв. Монголчууд зөвшөөрч. Нөгөө хятад 100-аад "хамаатнаа" авчирч... Одоо тэр газарт дан хятадууд амьдардаг ажээ. Хурдан буутай европууд анх Америк тивд ирэхэд, нум, сумтай индианууд өөдөөс нь шууд байлдсан бол, харин хятад тариачдыг ирэхэд өвөр монголчуудын ихэнхи нь үржил шимтэй гол, тал, хөндийгөө тэдэнд үлдээгээд өөрсдөө уул, цөл рүү дүрвэн нүүсэн гэдэг. Цөөнхи нь эсэргүүцээд дийлдсэн. Америкийн уугуул- Чероки мэтийн үндэстнүүд яагаад мөхсөнийг сонирхвол бидэнд тустайсан. 1864 онд манжийн амбан анхны 6 казак айлд ар Монголд суурьших зөвшөөрлийг өгсөн түүхтэй. Дашрамд хэлэхэд, 1936 оноос оноос ЗХУ-д талын киргизүүдыг казах\казак\ хэмээн нэрлэж эхэлсэн. Тэднийг баруун монголчууд ч киргиз гэдэг байв. 1900-аад оны киргизийн, 1940-өөд оны Оспаны дээрэмчдийн явдал бол харамсалтай түүх. Хасгуудыг анхнаас Монголын нутгын гүнд суурьшуулаагүйд харамсмаар. Дамбийжаа л олзолсон киргизүүдээ одоогийн Говь-Алтай, Увсад цөлж байж. Гэтэл Монголоо гээд ирсэн, тэмцсэн буриад, барга, цахаруудыг 1930-аад онуудад хүйс тэмтэрсэн Чойбалсан 1940-өөд онуудад казакуудыг улсынхаа хязгаарт байршуулсан. Үүний уршгаар урианхай ах дүүс маань төрөлх нутагтаа цөөнхи үндэстэн болоод удаж байна. Нэгэнт Монголд суурьсаны дараа казакууд мөрөөрөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Халаасны, малын хулгайч казак ховор. Налайхын уурхайд тэд нүүрс ухаж, өөрсдөө ч эрсдэж, монголчуудыг олон жил дулаацуулалцсан. Хүчээ авсаар буй Казакстан руу явагсадын 90% нь эргэж ирээгүй. Ирэх ч үгүй. Эсгий туургатан- монгол, казакууд хоорондоо муудах нь хэнд маань ч ашиггүй. Биднийг эвдрэлцүүлэхийг хүсэгчид цөөнгүй байна. Монгол, Казакстан хоёул том нутагтай, хүний тоогоор хол зөрүүгүй. Гэвч, казак эхчүүд олон төрж байна. Дашрамд хэлэхэд, ахлах жүзийнхэн буюу баруун Казахстаны ашинууд бол Алтан ордоны киргизжсэн монголчууд-ногай нарын хэсэг. Мөнгөтэйг нь биш, хөршийг л хөрш гэе. Хүүхдүүддээ ч тэгж заая. Далайн цаадах Япон, Америкийг манай 3 дахь хөрш- хэмээн бялдуучлан дэмийрдэгээ бид болимоор юм. Газрын зураг дээр тэгж заавал, бага ангийн хүүхдүүд лав онигоо гэж бодно. Монголын баруун хөрш- түрэг хэлтнүүд амьд байна: 37 км-ийн цаадах Казакстан манай 3-дахь хөрш. Хил залгаа Хятадын Шинжаан Уйгарын Автономит Район, Оросын Бүгд Найрамдах Тува Улс манай 4, 5 дахь хөрш. Оросуудаа дарамталж суудаг Тувачууд бараг л тусгаар улстай гэмээр. Харин зүүн хөрш-манжууд чадхийсэн. Харин хүндэт хөршийн орон тоо гэвэл байна. Япон, Америкаа 6-р, 7-р ...Өмнөд Африкийн БН Улс цагтаа япон, хятадуудыг "хүндэт цагаан арьстан" хэмээн үндсэн хуулидаа засвар оруулж байсан шиг. Төв Азид суудаг монголчууд Зүүн Ази, Зүүн-Хойд Азийн, тэр бүү хэл Зүүн-Өмнөд Азийн арга хэмжээнүүдэд цогиж явдаг. Овсгоотой гэх үү, барьцгүй гэх үү. Өөрөөс хавьгүй олон хүнтэй улс, үндэстнүүдэд газраа түрээслэнэ гэдэг бол эхнэрийнхээ өвөрт зочноо, боолоо оруулахтай адил. Тэд биднийг аажмаар уусган иднэ. Дайн, байгалийн гамшгаар далимдуулан Монгол Улсад дүрвэгсэдийн оруулах асуудлыг бидэнд тавьж, Монголын нутагт шунасан аливаа улс, үндэстний санаархалыг гүйцэлдүүлэх гэвэл, бид өөдөөс нь "-Манай хүн цөөн тул уусах аюултай учраас, хавчигдан гадуурхагдсан Монгол Хазаруудаас л авъя" гэсэн шаардлагыг НҮБ-д сөргүүлэн тавих ёстой. Бид бас "Хөх нуурын, Шинжааны Бор талын монголчууд, Сарт Халимаг, Халимагуудаа авъя" гэх хэрэгтэй.

08. "Монгол хүн гэчихвэл амных нь алт унах уу?!"

Нийтлэлч Алхана Болд, 2010 он. No.08. "Монгол хүн гэчихвэл амных нь  алт унах уу?!" /Үндэстний маань хэсэг- өвөр монголчуудын хүү, Өлзийтогтохийн Энхтүвшин\"Сококурай"\ Японы сүмо-гийн дээд зиндаад 8 давснаар тэндээ үлдэж чадлаа. Даан ч манай зарим ТВ-ийн тайлбарлагчид элэг нэгтнийхээ амжилтад баярлан ганц удаа ч гэсэн түүнийг-монгол бөхчин-гэвэл амных нь алт уначих мэт аашлан, түүнийг үзэн ядаад эсвэл үгүйгээд буй нь мэдэгдэхгүй 10-аад хонов. Тэгсэн атлаа тэд "Гүрж бөх", "Болгар бөх", "Солонгос", Эстонийнх гээд сүйд. Бөхийг тайлбарлахдаа тэд олон улсын хуулийг баримтлах гээд байгаа бол, өвөг дээдсийнхээ ариун голомт-Монгол Улсаас өөрийн хүслээр татгалзаж, монголчуудаа эмзэглүүлэн харь улсад элсэгсэдийг -Монголын бөх- хэмээн зусардах эрхгүй биш үү. Япон Улсын эрхэд ч халдана биш үү. Тэгээд ч, тэд Монголынх гэж хэлүүлэх дуртай байгаа юм уу?! Харин -Паспорт, сэтгэл хамаагүй, бие нь монгол бөх- гээд байгаа бол Энхтүвшин ч бас багтах бус уу!? Олон улсын хууль гэснээс нэгэн дурсамж санаанд орж байна. 2008 оны Бээжины Олимпийн үеээр Монголын зарим сэтгүүлч ТВ-ээр "Хятадын боксчин маань"/манай Хятадын боксчин/, "Хятадууд маань"/манай хятадууд/- гэцгээж улс, үндэстнээ "андуурч" улс төржөөд байсан нь гайхалтай байв... Хамгийн зөөлөн хэлэхэд, улсаа гологсодыг -Монгол Улсын гавъяат/"Монгол Улсад гавьяа байгуулсан"/, манай тамирчин- хэмээдгээ томчууд бид Төрийн дуулалаа аялан зогсдог бяцхан үрсдээ юү гэж тайлбарлах вэ?!. "-Том болоод та нар ч гэсэн төр\улсаа цамц, өмд шигээ сольчихож болно, одоохондоо наадхаа дуулж бай" гэх үү. Улсаасаа татгалзахад ямар нэгэн харамсал, буруушаалт баймаар. Үгүй гээд байгаа бол, манай түшмэлүүд "-Хүүхэд, залуусаа эх оронч үзлээр хүмүүжүүлнэ!-гэдэг нь  хоосон хий үү?! Сонгуулийн "шоу" юу? Эх орноосоо урвахад урьд цагт бууддаг байсан бол одоо шагнадаг болох нь уу?! Эх орноо голсон хүнээр бахархах, түүнд баяр хүргэх нь эрүүл явдал уу?! Монгол Улсынхаа харъяатаас татгалзах нь аажмаар үр садын маань хувьд, эцгээ хаях мэт эмзэг асуудал байхаа болиод, харин жолооны үнэмлэхээ солихын чинээ явдал, Америк, Японы иргэн болох нь  диваажинд очих мэт баясал болж хувирсаар байна биш үү?

Уг нь монголчууд "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэцгээдэгсэн. Жич: Цагаач хятадыг "иргэн"/ирсэн хүн/ гэж нэрлэдэг байсан Монголд одоо өөрсдийгөө иргэд\"ирэгсэд"\ гэцгээдэг болж. Монгол хүн уг нь "иргэн" биш харин харъяат юмсан. Монгол Улсын харьяат болно гэдэг бол зарим монгол хүнд бүтэхгүй мөрөөдөл. Нэгэн хазар хүн "-Би Монголын иргэн болох юмсан. Өвгөдийнхөө нутагт хогийг нь шүүрдэж байгаад ч гэсэн үхэх юмсан" гэж бичсэн байсан. Өвөр монгол Хуучинхүүгийн "Чулуун зүрхтэй хайлаас" номоос иш татъя: "Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". 

Өвөр монголчууд хятад болсон гэцгээнэ. Өвөр монголчуудын ихэнхи нь монгол царай, төрхөөрөө байгааг бид Одон ТВ-ээр нь хардаг атлаа тэднийг -хятад болсон- гэцгээдгийн цаана ямар учир байна вэ?
Өмнөд нутгаа сахин үлдсэн өвгөдийн маань үр сад болж, Өвөр Монголд төрсөн нь тэдний буруу юу?! Хятадууд "өвөр монгол", "монгол бөх" хэмээн дуртайяа ярьж, "Одон" ТВ-ыг Монгол Улс дахь ах дүүсэд нь өдөр бүр үзүүлж байхад, юунд зарим маань хятадуудын зүүдлээ ч үгүй хоригыг өвөр монголчууддаа хэрэглэдэг юм бол?!  Ах дүүстэйгээ харьцахаас айдаг монголчууд харь үндэстэн- түвдүүдийг дагах, урихдаа жигтэйхэн зоригтой. "Манайхныг улам мунхруулж өг"- гээд шалаад явдаг биз.

Өвөр монголчуудын дунд муу явдалтай, эсвэл монголчуудынхаа эсрэг зүтгэдэг зарим этгээдүүд байдгийг   үгүйсгэж болохгүй. Тэр этгээдүүдээр далимдуулж бид  бүх өвөр монгол ах дүүсээ хараан зүхэж, тэднээсээ нүүр буруулж, тэдэндээ дээрэнгүй хандаж болох уу?!
Шороон түмэн хятадын дэргэд орших гэж оролдож яваа ах дүүсийнхээ элэг зүрхийг бид яах гэж өвтгөнө вэ:
а. Өвөр монголчуудаа үл тоомсорловол эсвэл хараан зүхвэл тэд  хятадууд үнэлнэ гэж горьддог бололтой. Харин ч бүүр эсрэгээрээ "-Ар монголчууд бол ах дүүсээ гэдэггүй новшийн этгээдүүд байна. Тэгвэл өөрсдийг нь..." гэж хятадууд жигших ч юм бил үү. "-Цэвэрлэгчээсээ эхлээд Ерөнхийлөгч нь ч монгол хүн байдаг" хэмээн элгэмсдэг Монгол Улсад нь өвөр монголчуудтай гэгээрлийн дүрийг эсгэдэг ламаасаа эхлээд яаж харьцдагын нэг жишээ: "Монгол түмний сүсэг шүтлэгийг сүжиглэсэн Ганданы их дуганд ортол хойноос шар тэрлэгт лам "Хүүе хө, и чиан тү!" гэж нэг наалттай бичгийг заав. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг өвөрлөгч гэж таньчихаад тэгж байна. Яах гэж та хятадаар ярьдаг вэ? Бүр монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?" гэхэд мэхийсхийгээд "За, уучлаарай" гээд "И чиан тү" гээ авлаа" -хэмээн "Чулуун зүрхтэй хайлаас" номд бичсэн байсан. Цонжин болдог дахь Чингис Хааны Хөшөөд гадаад хүнийг 10000төгрөгөөр оруулдаг ч өвөрмонголчууд, халимаг, буриад, хазаруудыг бидэнтэй адилхан 5000-аар оруулж монгол хүн гэдгийг нь тааламжтайгаар мэдрүүлж байхсан. Тэр ч бүү хэл "-Өвөр монголчуудын хятадуудыг үзэн ядах үзэл нь шизофренийн хэмжээнд хүрсэн. Тэд бүр "Одон ТВ"-ээрээ хятад хүнийг улаан цайм доромжилж, шоглож байдаг" гэж  хэвлэлээр ховлосон "их бичгийн хүн" ч Монголд бий. Өвөр монголчууд даварсан, давраагүйг Хятад Улс л мэдээгүй байв гэж.

б. Өвөр монголчуудаас өөр дээрэлхчихмээр хүмүүс манайханд олддоггүй бололтой. Хаяа "буриад" гэж зүхүүлдэг найз минь  :-Өвөр монголчууд чинь хужаа нар шүү дээ" гэж байв. Буриадыг хараагч "цэвэр халх"-ыг бас нэг  нь "хөдөөний мал" гэнэ. Иинхүү монголчуудын тамын тогоондоо чанагдсаар байна.

 Нэг бол, "-ах дүү" гэчихвэл тэд алт, зэснээс маань гуйна- гэж манайхан айгаад байна уу. Өвөр монголчууд ар Монголын төлөө гаминтай тулалдаж амиа алдаж, цусаа урсгасныг л сонссон болохоос биш, алт, мөнгө, зэсийг гуйв гэж би дуулсангүй. Одоо л гуйв гэж үү. Тэгээд ч, харийнханд уул уулаар нь өгөөд туучихдаг баялагаасаа манайхан элэг нэгтэндээ бол атгыг ч өхгүй биз. Эрээнд тэднийхээ нэгэнд 5 юань илүү төлчихвөл, "за яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой" хэмээн сэтгэлийн таашаал авахын оронд "-Өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм бил ээ!" хэмээн ухуулаад явагсад олон. Зургаан ч өвөр монголыг танихгүй байж "-Би 6 өвөр монголтой утсаар ярьчихлаа, бүгд залилах гээд байна" гэх нь холгүй. Өвөр монголчууд сайн ч, муу ч байсан бидний л ах дүүс. Хамаатнаа сонгох биш. Холуур явмаар хуншгүй хүмүүс үү тэд? Мэдээж тэдний дунд муу ч хүмүүс бий. Монгол хүний мөстэй нь олонхи юм шиг санагдаад байдаг юм. Хэн хэнийхээ яриа, хэллэгээс л харъя: Ядаж л тэд манайхан шиг "-Юу байна?" гэж мэндэлдэггүй юм бил ээ. Гол төлөв "хөгшин", "хөгшчүүл" буюу бараг л хэрэггүй бологсод Монгол Улсад байдаг бол, Өвөр Монголд хүндтэй "настан", "настнууд" байдаг бололтой. 6 сая өмнөд ах дүү нартаа дүргүй атлаа, тэд мөнгөтэй харийнханд, "-Танайхны бөгс хөх толботой байлгүй дээ", "-Танай өвөг дээдэс энд амьдарч байсан байх" гэхчлэн бялдуучилдаг. Тэд бараг л "-Манай монголчууд хаа нэгтэйгээс цагаачлан ирсэн байх. Одоо та нар нутгаа ав" гэх нь холгүй... Элэг нэгт ах дүүсээ дэмждэггүй юмаа гэхэд бид ядаж элдэв харгис, хүйтэн үгсийг чулуудаж тэднийхээ өр зүрхийг өвтгөхгүй явахсан даа.

Монгол Улс дахь монголчууд бүгдээрээ өвөр монгол ах дүүсдээ дургүй гэвэл худлаа. 30 орчим насны бүсгүйгээс би "өвөр монголчууд хятадуудаас доор"-ийг асуухад тэр "-Юу ярьж байгаа юм бэ?! Тэд бидний мах цусны тасархай шүү дээ!!!" хэмээн уулга алдаж байв.

Булагнан жаргах гээд бүгдээрээ мөхчихсөн байх вий дээ, монголчууд. Монгол Улс дахь монголчуудын дунд дэлгэрээд буй- "өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ" гэсэн гажиг, хортой уншлагыг бид үндэстнийхээ, хойч үеийнхээ төлөө таслан зогсоох цаг болжээ.

07. “Хаан явсан үндэстэн бэр үндэстэн болов уу?!"

Нийтлэлч Алхана Болд. 2010 он. No.07. “Хаан явсан үндэстэн бэр үндэстэн болов уу?" 

Монгол Улс дахь монголчууд 97 охиноо харийнханд өгөөд оронд нь 3 эмийг авдаг болсноор мөхөх үндэстнүүдийн жагсаалтыг тэргүүлэн дэлхийд шившиг болж байна.  Хаан явсан үндэстэн эцэст нь бэр үндэстэн болоод дуусах нь энэ үү?  "-Монгол эмэгтэй сармагчинтай суучихлаа!"- гэж дуулдвал гайхах явдалгүй болжээ. 10 сая ах дүү нараасаа таслагдсан 2,7 сая бид 50, 100, 500  сая эрстэй улс, үндэстнүүдийг эхнэрээр хангаж чадах уу? Биднийг "зочломтгой" гэж онгироодог харийнханд эхнэрүүдээ бэлэглээд ч дутна.  Сургуульд үндэстэн орших, эс оршихын талаар илтгэл огт тавигддаггүйн гай энэ. 

 "...Монгол малын удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэнд маань монгол хүнийхээ генийг хамгаалах бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид гуч, дөчөөд жилийн дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Ён Сон Бат, Ху Вэй Пүрэв нарын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд санал хураалгах гэж явах нь ээ дээ? Үгүй гэвэл хүний эрхийг зөрчсөн хэрэгтэн болно биз дээ?... Нилээд өндөр албатай монгол эр -Хоёр охин маань Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа- хэмээн бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий. Хөгжмийн зохиолч нөхөр минь -Испани улсад хүргэнийдээ айлчилж 2 сар сайхан амраад ирлээ-гэснийг уншсан нүд минь хөөрхий", хуудас 35, Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ".

Дэлхийд “эр, эм” үндэстнүүд бий. Өөрийнхийг өхгүй атлаа өрөөлөөс "тогшдог" нь “эр” үндэстэн. Жишээ нь, эсгий туургат монголчуудаас ч охидоо харамладаг казакууд эр үндэстний тоонд орж байна. Харин бусдыг эмсээрээ хангадаг бол "эм" буюу "бэр" үндэстэн, бүүр, "амиа золиослогч" үндэстэн ч гэж хэлж болно. Өөрсдийнх нь өгзөг муутайгаас бусдын эмсийн хэвлий дээр үрждэг “паразит” үндэстэн ч бий. ”Эм” үндэстнүүд голдуу Азид буй. Гэтэл тэд хүртэл монголчуудад эрлэх болж... 

Монгол айл -Хөвгүүд яах вэ,  охид маань л -гэдэг. Өглөө гялалзсан, гялтганасан хувцастай охид, авгайчууд гэрүүдээс гарч, дөнгөж хувцастай хөвгүүд, нөхрүүдээ дагуулан оддог. Юу сайндаа, австрали залуу "-Танай энэ ганган охидуудыг Сиднейд очвол хүмүүс лав -Азийн нэг орноос саятны хүүхдүүд ирчихэж гэж бодох байх- гэж ярьж байхав. Хөдөөд, мал дээр голдуу хөвгүүд, хотод оюутнууд голдуу охид. Жишээ нь, ахын минь 3 охин дээд сургууль, коллеж дүүргэсэн бол, 3 хүү нь дунд сургуультай тарсан. Нэг нь саяхан хотод ирж булдозерчын 45 хоногын дамжааг урьдчилан дүүргээд буцсан. Ах гэдэг асралт хүний тухай нэг ч дуугүй мөртлөө манайхан алдсан, гээсэн ээмэг, бөгждөө гаслан дуулдаг. Монголчууд ээж, эмэгтэйчүүдээ дээдэлсээр ирлээ.  Үүний хариуд эмс маань үндэстнээ мөхөөх нь.


Монгол эр нүүр бардамаар “-Миний эхнэр” гэж чадахаа болиод бусадтай хуваалцдаг мэт, “-Манай эхнэр”\=бидний эхнэр\, “-Манай гэр бүлийн хүн” гэх болж. Дэлхийд бидний тухай "She's our wife", "Она- наша жена", "He is our husband", "Он- наш муж" гэхчлэн онигоо гарах вий. Монголчууд эцэг орноо "эх орон" болгожээ. Монгол эмэгтэйчүүд хөрөнгө, хувцас, хоол, хов жив, корей кино, доллар, юаны л тухай ярилцдаг.  Тэдний нийгэм улс төрийн яриа сайндаа л "-Манай өвөө ахмад дайчин юм билээ. Тэдэнд байр өгөх сурагтай байна" гэх мэт. Өвөөгөө хаана, хэзээ, яаж байлдаж явсныг ач охин нь өчүүхэн ч үл сонирхоно.
Монголчууд“-Хятадуудад л уусахгүй бол яахав” гэцгээдэг. Энэ үндэстэнд уусвал муухай, тэр үндэстэнд уусвал гоё гэнэ?! Үхсэн хойноо ялгах уу?! Шатаж үхсэнээс хөлдөж үхвэл сайхан гэж солиорох нь. Монголчуудыг уусгах, царай зүс, бие хаа сайтай монгол эмсийг авах, дэлхийд 18-д ордог том нутагт нь эзэн суухын тулд харийнхан "Эрлийзүүд царайлаг, сайхан, ухаантай" гэх үлгэр ярьдаг. Түүнд нь ч манайхны нилээд нь итгэчихсэн. Харийнхан, тэдний эрлийзүүд монголчуудыг "мал", "үхэр", "цус ойртсон", "дүнхүү" хэмээн доромжлох нь сүүлийн үед хирээс хэтэрлээ. Дайралт, доромжлолийг бид  няцаах ёстой. Үнэндээ бол тэд өөрсдөө цус ойртож, эсвэл ортоом, усан гүзээ шиг хэврэг болчихоод буйг нь сануулахаас өөр аргагүй. Монголчуудад шунаад буй тэд элдэв ухуулга, үлгэр зохиож буйг бид илчлэх ёстой.

Эрлийзжсэн амьтны жишээ бол нохой: үсгүй, хамаргүй, сүүлгүй ноход, бас хав үүссэн. Нохой гэснээс, монгол хүний өвөг явган таваргаж, төрийн сүлдийн морь тахийн сүрэгтээ давхих эрт цагт анх ирж нөхөрлөсөн банхар маань золбин "зочид"-доо шахагдсаар байна. Анхны нөхрынхөө дараа монгол хүн өөрөө тэсэх үү? Үхрийг сарлагын цусаар холдуулах тусам үржилгүй болдог, эрлийз адуу 2-3 үе хурдлаад л цаашаа өлбөгөр, хэврэг болдог шиг байдал хүнд ч байна. Давжаа биетэй, эсвэл мэдрэлийн гажигтай хүмүүсийн нилээд нь илт монгол биш царайтай.  
 "...Энэ тосгоны монголчуудын нилээд нь илэрхий хятад цустай байсан нь сэтгэл гонсойлгов. Тэд  2 үндэстний бие, нүүр царайн хамгийн муу шинжүүдийг тодруулан төрдөг бололтой...\ "...The Mongols of the village were rather dissappointing, for many of them show a strong element of Chinese blood. This seems to have developed an unfortunate combination of the worst caracteristics of both races.../хуудас 10, "Across Mongolian Plains", Roy Chapman Andrews, 1921, D Appleton and Company/.

Саявтар, өөрийгөө орос, хятад, түрк, монголын хурлийз  гэх нэг авгайтай би тааралдаж билээ. Тэр гэхийн тэмдэггүй, бараг л харь гаригынх гэмээр царайтай тэр эмэгтэй  тэнэсэн яриатай, үзэл бодол нь ойлгомжгүй, бас гэнэтхэн учир утгагүй инээж, уйлах, дуулах аястай байв. 

Бид уг нь малаар бол хүн төрөлхтөний “цөм сүрэг”-үүдийн нэгсэн. Хувьчлалаар зарим цөм сүргийг тараасанд харамсдаг ХАА-н мэргэжилтнүүд олон. Үүний нэгэн адил монголчуудыг үрэн таран болохоос өмнө генээс нь амжиж хүртэх гээд харийнхан хөгшин залуугүй шогшиж байна. Асар уудам нутагтай, залуу биологтой монголчууд цус ойртох асуудалгүй.  Хэрвээ хэн нэгэн монголын  царай муухай байгаа бол тэр нь цус ойртсоноос биш, зөвхөн архиддаг, тамхиддаг, бас гүйж хөлсөө гаргадаггүйнх. Эрчүүдийн толгой залуугаараа битгий хэл, өтөлсөн хойноо ч халзрах нь онцгой ховор манай үндэстэнг биологын насны хувьд залуугаараа буй цөөхөн үндэстний нэг гэж үздэг. "Цус ойртож халзарсан" харийнхантай эсгий туургатнууд холилдвол огцом хөгшрөх юм. Манайхан хар, халтар, халзан, улцан, бүлцэн ч биш. Биологын ховор чанараа анзаардаггүй монголчууд мянга мянган жил урласан барималаа дуртайд нь эвдүүлж байна. Монгол төрх /+киргиз, казак, тува, якут/ бол хүн төрөлхтөний үл давтагдах гуа сайхны нэг. Харийнхан тэнэг, гажигын өвчин\down syndrome\-өө -монголизм гэж нэрлэн биднийг доромжилсоор ирсэн. Үнэндээ бол эсрэгээрээ, монголчууд илүү сэргэлэн, ажигч, сониуч.

Эрлийзээрээ болдог бол япон, англи, герман, корей, шведүүд өдийд шүлсээ гоожуулан өмнөд Америкуудаас хандив гуйж, харин мексик, түркменүүд дэлхийг тэргүүлж явахсан. Дэлхийн шатрын аваргууд дандаа л "цус ойртсон" гүрж, индүс, хан, армян, хохол, оросууд.  

Задарсан нүүдэлчдийг Чингис хаан дэгтэй болгосныг Карпини “монгол эмэгтэйчүүд ёс алдав гэж үл дуулдана” хэмээн 13-р зуунд биширсэн бол 1926-1927 онд Монголоор явсан улс төрийн тагнуул Ма Хо Тиен монгол эмэгтэйчүүд нөхрийнхөө дэргэд гаднын зочинтой марзагнаж байдгийг үзээд алмайрсан байдаг.  Америкийн Чероки мэтийн дайчин үндэстнүүд европчуудад дийлдсэн, мөхсөны нэг учир: тэд эхийн эрхэт ёстой байв. Эр нөхрөө гэрээсээ хөөчихдөг, дайснуудтайгаа гэрлэдэг эмс нь их гайг авчирсан гэдэг. 1492 онд Колумбийг ирэхэд 2.1-18 сая байсан хойд америкийн уугуулчуудын үр садыг 1920 онд АНУ-д тоолоход холимогуудтайгаа нийлээд 0.3-хан сая байжээ. 2000 онд, индиануудын үр сад АНУ-ын хүн амын 1%-д ч хүрэхгүй байв. 

Монгол хүн ямар "гени"-тэй төрдөгийн сүүлийн жишээг сая 2010.2.25-ны салхитай хүйтэн өдөр шатаж байгаа гэрээсээ 10 сартай дүүгээ гаргаж авраад, хашааны нөмөрт аваачиж хувцасаа нөмрүүлээд чичрэн байсан 2 настай охин харуулав\монгол, хөдөөний хүний генид үл итгэгсэд үүнийг мэдвэл таарна\.
"...Тухайлбал, 12 орчим насны нэг  охин бидний хийж байгаа юм бүрийг асар анхааралтайгаар ажиглаж байв. Гадаа харанхуй болж аав нь "-Гэртээ харья-" гэхэд охин "-Үгүй. Би явмааргүй байна. Дахиж тааралдахгүй юм чинь би бүгдийг нь хармаар байна" гэв. Монгол хүүхдүүд онцгой сэргэлэн бөгөөд тэд насандаа ахадсан чадвартай. Энэ нь, нүүдэлчин амьдрал нь тэднийг бараг хөлд оронгуутаа л өөртөө үйлчилж сургадагтай холбоотой. Тэд бол даван туулахын жинхэнэ жишээнүүд. Монгол хүүхдүүд эрүүл мэнд, ариун цэвэр, хоолны дэглэмийг бараг хайхрахгүйгээр өсдөг. Мөөмнөөсөө гарангуут тэд юу таарсныг л идэж уусаар явдаг. Хүүхэд өвдвөл лам нарын уншдаг номоос өөр үйлчилгээ байхгүй. Халуун, хүйтний туйлууд тэднийг хатуужуулдаг бололтой. Үстэй дээлтэй намайг чичирч байхад, 2-3 настай хүүхэд гэрийнхээ гадуур, тэсгэм хүйтэнд нүв нүцгэн гүйж явах нь олонтаа...". " ...In particular, one little girl twelve years old watched every detail with the greatest attention. When it was almost dark her father said, "It is time to go home now." "No," said she, "I don't want to go. I want to look at all these things as long as I can. I'll never see anything like them again." The Mongol children are exceptionally bright and are advanced in knowledge far beyond their years. This is due to the self-reliant life which is forced upon them almost from the time that they have learned to walk. Certainly they are examples of the "survival of the fittest." They grow up as best they can, with no attention to the most ordinary rules of health, cleanliness or diet. From the moment they stop nursing they eat and drink whatever comes in their way. If they are ill, the only medical services are the prayers of the lamas. They must become hardened to the greatest extremes of temperature. Often I have seen babies, only two or three years old, running about stark naked, outside the yurt in a bitter wind, when I was shivering in a fiir coat..." Andrews, Roy Chapman. 1921. "Across Mongolian Plains." D. Appleton & Co., New York. Pp. 158-159-

"...Монголчууд бие хаа, царай зүс сайхантай. Ихэнхи нь туранхай, бор арьстай, аятайхан, зөв хэлбэрийн нүүртэй, уянгалаг хоолойтой. Эмэгтэйчүүдийнх нь дунд бараг европ төрхийн  дагинас бий...".\У монголов симпатичная наружность. Большинство из них стройны, худощавы, с темной кожей, приятными, правильными чертами лица и мелодичным голосом. Среди женщин есть красавицы почти европейского типа..."\ хуудас 92, "Монголд өнгөрүүлсэн 9 сар"\1912-1913\, И.Я Коростовец.
"...Монголчууд бол дүүрэн, эрүүл нүүртэй, нилээд нь, хараад баймаар цэвэрхэн царайтай хүмүүс ажээ..." \"...We found the Mongols to be hospitable a people with full, healthy-looking faces and often handsome and intelligent feautures..."\, хуудас 08, "Chinese Agent in Mongolia"\1926\, Ma Ho T'ien.

Монголчууд биологын төдийгүй оюуны хувьд ч онцгой хүмүүс. 2013.11.29-12.02- нд Английн Лондонд, Ой тогтоолтын ДАШ Тэмцээнд 33 орны шилдэгүүд оролцоход 12-21 настны Монголын баг Герман, Шведийн багын дараа 3-р байрт орсон.

Эмэгчнээ харамлах нь хүн, буур, бух, азарга, хуц, ухна битгий хэл, болжмор, хорхой, аливаа амьтны биологын шинж. Хачирхалтай нь, монгол эрсийн ихэнхид байгалийнх нь энэ араншин зөөлөн хэлбэрээр ч илэрэхээ больж, харин эсрэгээр, өөрсдөд нь заяагдсан хэдхэн эмсээ өт шиг олон харийнханд зуучлан, бэлэглэн амьтны аймагт байдаггүй гаж шинжүүдийг гаргадаг. Тэгсэн атлаа тэд өвөр монголтой гэрлэсэн охиноо үзэн ядаж, англитай нөхцсөн “мисс”-ээ магтдаг. 
2 залуу ярилцаж байна: 
-Манай Оюун хаана байгаа вэ?
-Оюун америк нөхөртэй болоод одоо Японд ажилладаг гэнэлээ. Хүүхдээ төрүүлэх гээд тэр Монголд ирсэн байгаа гэсэн. Оюун Тулгаатай олон жил үерхсэн байх аа.
Харамсах ганц үг цухуйлгалгүйгээр, тэдний яриа өөр сэдэв рүү шилжив. Монгол эрс бух шинжээ алдаж эр үхэр төдий болжээ.

Эмсээ харийнханд зуучлах нь хөлөө хөрөөдөхтэй адил бөгөөд монгол үндэстний эсрэг хамгийн хорт гэмт хэрэг. Харамлана, хямгадна гэх нь одоо цагт хүчирхийлнэ гэсэн үг биш ажээ. Казакстаны нэг веб-д: Уйгар эмэгтэй казактай хуримлахад бэрийн талаас хэн ч ирдэггүй, хэн нэгэн ирсэн ч дараа нь харилцаагаа тасалчихдаг-хэмээн бичсэн байсан. Хамгийн зөв-хүчирхийллийн бус аргаар тэд эсэргүүцэж буй нь энэ. Хүний нутагт орогнож суугаа тэд үүнээс илүү яаж ч билээ. Дэргэдэх Узбекистанд яаж байна? "Узбекүүд их үндсэрхэг үзэлтэй. Хүүхнээ үхтэлээ харамлана. Манайд тийм юм алга. Хүүхнүүд нь хэнтэй ч явж байсан ер тоохгүй. Хэдэн ногооны төлөө генээ худалдаж байна шүү дээ. Би нэг удаа узбек хүүхэнтэй дотносоод байр луу нь явж байгаад нутаг нэгтнүүдтэй нь таарчихваа. Тэд намайг алах шинжтэй байна..." хэмээн тэнд байсан хүн бичсэнсэн.\81-р Суваг сонин. 25. 2002 он\.

Хаад, баатруудынх гэх юм юу ч үлдээгүй зан хүмүүжилд маань эр нохойд шинших ч юм алга. Чингис Хааных нь хөрөг байх ёстой монгол айлын хоймор нь хурдан адгуус эсвэл түвд ламын зурагт эзлээстэй. Масс, сонгогчид, 35%, 56%, иргэд, туургатан гэхчлэн 9 шидээр нэрлүүлсээр бид нэрээ-үндэстэн гэдгээ мартах нь. Бид одоо өөрсдийгөө “асуудалтай” үндэстэн төдийгүй залуугаараа устах аюулд орсон биологын төрөл зүйл гэж ойлгосон ч буруутахгүй мэт. Монголчууд  бэр үндэстэн болж амиа хорлосноор цэл зэлуугаараа нас барж мэдэх нь.

Үндэстэн битгий хэл өчүүхэн өт ч өөрийгөө хамгаалах гэж атиралддаг.
Орших гэж оролдоогүй, орших хүслээ илэрхийлдэггүй үндэстэнг уусгавал харийнханы буруу биш. Монгол Улсад, аюулд орсон үндэстнийхээ төлөө эмзэглэх, тэмцэхийг фашизм, харин мэдээгүй дүрийг эсгэж мангар царайлан мөхлөө хүлээхийг гүндүүгүй зан, ардчилсан үзэл гэх болж. “Би үндсэрхэг үзэлтэн биш. Харин урлаг соёл маань л үлдээсэй”-хэмээн нэг эмэгтэй ТВ-ээр ярьж байна лээ. Монголчууд харьд алдсан охиддоо биш, зудад үрэгдсэн малдаа л харамсдаг. Эмсээ харамлахгүй мөртлөө манайхан эмээлээ, дээлээ харамладаг. Дээлээ алдвал оёоод л өмчихнө, харин биеээ алдвал...!? Харийн эрд очиж байгаа эмэгтэй бол монгол үндэстний хувьд зуурдаар нас барж буйтай адил юм. Сүнс маань, цагаачид, музейн модель өмсөх нь үхсэн бидэнд хамаатай юу?! 
Хайр сэтгэлд хил тавьж болохгүй- гэж цэцэрхэх нь, ядуу айлын хүүхэд дэлгүүрт ороод харснаа авахыг хүсэхтэй адил бөгөөд монгол охидод хэнтэй ч, хар гаригынхантай ч суумаар санагдаж болно, гагцхүү хүслээ удирдаж үндэстэндээ үлдэх үүрэгтэй.
Монгол хүн гэдэг бол юуны өмнө биологын ойлголт. Өөрөөр хэлбэл, Монголд төрж, морь уяаад ч, тууль хайлж, тэрбум доллар төлсөн ч монгол хүн болж чадахгүй. Монгол хүн зөвхөн удам дамжин төрдөг. Монгол хүнийг хамгаалах нь тахийг хамгаалахаас хавьгүй чухал үйлс болой. Өвөг, дээдэс маань амиа золиослон, цус, нулимсаа урсган бидэнд хүргэсэн үндэстнээ хорлох эрх хэнд ч байхгүй. Тэр хил, хязгааргүй хайрын чинь тухай, манайх шиг 2.7-хон сая хүн биш, харин бусдад уусахааргүй олон-ядаж 70-80 сая хүнтэй үндэстнийхэн хаяа ярьдаг. 1300 сая хятад/хан/, 150 сая оросуудад үндэстний үзэл шаардлагагүй. Харин олон оронд хуваагдсан 10-аадхан сая монголчуудад үндэстнээ гэх үзэл -амин шаардлага. 

Адгуус ходоод, бөгсөөрөө удирдуулдаг бол, цөөрсөн монголын охин тархиараа биеээ удирдаж явууштай. Үгүй гэвэл үндэстэн маань мөхөх нь. Хүний эрх агуу чухал хэдий ч Үндэстнийхээ ЭрхАшигт тулаад зогсдог байх ёстой. Нэг өвөр монгол:"-Үндэстнийхээ эрх ашгийн үүднээс манай эмэгтэйчүүд хятад хүнтэй гэрлэдэггүй" гэж ярьсан байсан. Харийнхантай хамтрах, бас хамтрахгүй юм гэж бий. Монголчууд үндэстний эрх ашгаа л шүтдэг болбол монгол үндэстэн цаашид оршино. Эс тэгвээс бид баян ч байсан, ядуу ч байсан уусан мөхөж мянган үеийн монголчуудын хийсэн асар их зүтгэл, хүнд бэрх тэмцэл талаар болно.