Friday, December 6, 2013

16. "Монголчуудын их мухар сүсэг".

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\16. "Монголчуудын их мухар сүсэг".
Бүх шашин, сүсэг, зурхайд сөгддөг  болсон монголчууд сүүлийн 20-иодхон  жилийн дотор бүтэн мухар сүсэгтэн болов. Өглөө нь Гандан дээр, үдээс хойш, Ватиканы сүмд, орой Мормоныход, маргааш нь бөөлүүлж суудаг монголчууд хэд байгааг хэлэхийн арга алга. Олон янзын бурханд мөргөвөл төчнөөн  сайн, давхар хамгаалалт болно  гэж тэд дотроо муйхарладаг. Үдээс хойш бурханд мөргөчих юм чинь гээд өглөө нь хулгай хийгчид ч бий байх....Тэр ч бүү хэл, унтахынхаа өмнө хооллоод зүүдэлснээ ч манайхан мухар сүсгээрээ "тайлбарладаг".


Энэтхэг суугаа манай ЭСЯ-ны гадаа Монголд очиж Ренбүүчи болох гэсэн түвдүүд дугаарладаг болсон гэдэг. 2013 оны байдлаар Монгол Улсад 635 шашны байгууллага бүртгэлтэй байв гэнэ.

Өөрийн хэлээр лам, мулла, пасторуудаа сонсдог түвд, араб, европуудыг л буддист, мусульман, христианууд гэж болох байх. Харь хэлээр юуг уншуулж байгаагаа  ойлгохгүй монгол мэт нь ёстой мухар сүсэгтнүүд биз ээ. Бөө нараа хөөгөөд 2000 жил шашинд нь зүтгэсэн түвдүүдэд туслаагүй  Буддын шашин монголчуудад туслаагүйд гайхах юм даанч алга. Буддын шашин цэцэглүүлсэн үеээсээ монголчууд доройтсон байдаг.

Чингис Хааны цэргүүийн удам- Монголчууд яагаад доройтсон бэ?

"Lamaism in Mongolia has been countenanced, and in every way encouraged, by the Chinese, who were clever enough to realise the influance such an organisation would exercise over nomad people. The Chinese patronized and endowed the monasteries, and granted special privileges to the lamas... Lamaism absorbes a large portion of the male population by inducing a vast majority of men, who under ordinary conditions of life would be the bread-winners and workers, to turn into a species of parasite. The boys, for instance, who in the earlier days devoted their time to martial and physical exercises, camp-work, or herding the flocks, are now entered at early age as students in the lamaseries, and their lives are entirely sacrificed to the forms and services of religion; when grown up, this tends to make them lead idle, useless lives, wholly dependent on others, when they should be independent and self-supporting." pages 312, 313, "Unknown Mongolia"/a record of travel and exploration in North-West Mongolia and Dzungaria/ by Douglas Carruthers. 1913. London. Hutchinson & C

Шүтээд байсан түвдүүд шашинд нь орсон  монголчуудтай яаж харьцаж байсан тухай: "... Нилээд хэдэн жилийн өмнө зуугаад түвд дээрэмчид Шан руу дайрч олон тооны мал, хөрөнгийг дээрэмдэнгүүт Тосон нуурын ойролцоох уул руу арилжээ. Энэ үеээр тэнд байсан хэдэн хятад худалдаачин шууд хойноос нь мөшгөхөөр шийдэж. Тэд 15 орчим монголчуудыг дагуулж очоод түвдүүдээс хэдыг алж, дээрэмдүүлсэн хамаг хөрөнгөө эргүүлэн авсан. Хэрвээ нэгдэлтэй, шийдэмгий байх аваас тэд эсэргүүцэх төдийгүй, эртний дайснаа эргүүлэн эзэлж ч чадна гэдгийг монголчуудад энэ явдал харуулсан боловч, тэд дахиж хөдлөөгүй тул, ингэж ялагдсандаа гутраагүй түвдүүд монголчуудыг зовоодгоо үргэлжлүүлжээ..."\"...A years ago a band of about a hundred Tibetans made a raid on Shang, seized a lot of stock and goods and a rush for mountains, near Tosun-nor. Some Chinese traders who were there at once resolved to follow them. They got about 15 Mongols to accompany them, caught up the Tibetans; killed several, and repossessed themselves of all the raided property. Although this should have shown the Mongols that by united and prompt action they could resist and even conquer their old enemies, it did not have that effect,  they have not since withstood the Tibetans, who, not discouraged by this defeat, have kept on spoiling them..."\, "Лам нарын орон"\"The Land of Lamas"-notes of a journey through China, Mongolia and Tibet-1891\

Монгол мөргөлчид ийнхүү түвдүүдэд хүрэхээсээ өмнө, Хөх Нуур, Цайдамын хөндийд бас доор дурьдсан тангудуудыг давах ёстой байв: "Манай сайтар зэвсэглэсэн том хөсөгт атаархсан  тангуудууд дэмий л биднийг хорсол шингэсэн нүдээр хардагсан..."\"... На наш большой, прекрасно вооруженный караван тангуты   всегда смотрели с завистью, а на нас лично с каким-то затаенной злобои...", П. К. Козлов. "Монголия и Кам"-Трехлетнее путешествие по Монголии и Тибету (1899--1901).

"...5 сая рублийн\Оросоос зээлдсэн\ бараг тэн хагас нь Жанрайсэг сүмийг байгуулахад зориулагдаж, нэгээхэн хэсэг нь лам, ноёдын өвөрт орж, багаашаархныг нь Монголын эдийн засгийг сайжруулахад зарцуулсан бололтой....", хуудас 40, М. Г Торновский, Азийн Морьт Дивизийн Штабын дарга.

Үндэстний ухамсараа сэргээж байгаа нь энэ гээд монголчууд мухар сүсгээ сэргээсэн нь даанч харамсалтай.  Жас өдөр, зурхай... 90-ээд оны үед болсон явдал. Хэнтийн Бат Ширээт рүү эмч нь буцах гэтэл, жолоочийнх нь жас өдөр маргааш нь таарч, нөгөөдөр нь "замд гардаггүй" гэх  2 дахь өдөр таарч билээ... Тэр Бат Ширээтэд нэгэн нярай эндэхэд лам түүнийг хөдөө, хаана ил тавихыг заажээ.  Гэтэл удалгүй нярайн цогцсыг зуусан нохой сумын төвөөр давхиж хүмүүсийг баахан сандаргасан.

Монголчуудыг нэгтгэх суртал битгий хэл, зан үйл ч шашнуудад, тэр тусмаа Буддын шашинд бүүрч байхгүй. Баатар 10 цагт Ганданд нэг ламд, Баяр 11-д нөгөө ламд , Төмөр 13 цагт бас өөр ламд очно. Лалын сүмд тав дахь өдөр баян Мурат, ажилгүй Ербол, слесарь Тухат нар зэрэгцэн суухаас өөр аргагүй болдог нь ядаж нэг сайн тал. Харамсалтай нь монголчууд нь ламын унших түвдийг, казакууд нь молда-ын хэлэх арабыг өчүүхэн ч үл ойлгоно.

Монголд цэнгэлийнхээ манлайг олоод буй христийн шашинг хятадууд өвөр монголыг эзлэхэд ашигласан түүхтэй. 

Барууны хүүхэд залуусын ихэнхи нь шашингүй үзэлтнүүд болсон. "Моод Монголоор дуусна" гэгчээр нутагтаа хэрэглэгчгүй болсон шашнууд Монголд нүсэр том сүмүүдийг барьдаг боллоо.

Монголчууд мухар сүсэг,  харийнхныг шүтэх 2 -ын колони хэвээрээ. 2005 онд, кино зохиолч Хөхөлбайн Хүчит "Өвөр Монголд болсон үйл явдал өнөөгийн Монголд тохиосон шинж" нийтлэлдээ "...1896 оноос эхэлсэн энэ түрэмгийлэл монголчуудын оюун санаа, шүтлэг мөргөлийг өөрчлөхөд нэн түрүүн чиглэгдсэний улмаас 1902 онд буюу ердөө 6-хан жилийн дотор Өвөр Монголд христийг номлогчид болон итгэгчдийн 265 сүм, цуглаан байгуулагдсан юм.  Гэхдээ эдгээр 265 цуглаан, сүм нь тэр үеийн Өвөр Монголын нутгийн хагаст байсан нь бидэнд мэдэгдэж байгаа бөгөөд үлдсэн хагаст нь бас үүнтэй адил тооных байсан гэж үздэг... Христийн энэ олон цуглаан нь Япон, Герман, Хятадын эрчүүдтэй танилцуулах, гэрийн үйлчлэгч бэлтгэх нэрээр гадаад руу болон Хятадын төв, өмнөд муж руу монгол охид, эмэгтэйчүүдийг үй олноор явуулж байв. 1897-1898 онд, зөвхөн Долнуураас 6340 монгол охидыг гадаадын болон хятад эрчүүлд худалдсан байна...".

No comments:

Post a Comment