Wednesday, December 31, 2014

28. "Социализм: гүтгэлэг ба үнэн".

Нийтлэлч Алхана Болд.  \дуусаагүй, ноорог\ 28. "Социализм: гүтгэлэг ба үнэн".


Социализм бол дан муу, муухай нийгэм байсан хэмээн "ардчилагчид" 20-иод жилийн турш хүүхэд залууст ухуулсаар ирлээ.

1920-1990 онууд буюу эхлээд цагаантан\1920-1921\, дараа нь улаантан\1921-1960\, эцэст нь социализмтай\1960-1990\ хамт  өнгөрөөсөн амьдралд маань шударга бус, буруу, бүдүүлэг зүйл зөндөө, ялангуяа 1934-1938 онуудад эмгэнэл дүүрэн байсан ч,  үүрд алдаж мэдэхээр байсан тусгаар тогтнолоо олж авах, үндэстний хувьд сэргэж, соёл, боловсролтой болох бололцоог бидэнд олгосон нь түүхэн үнэн билээ.
Тэр 70 жилийг муулж, харааж, шүүмжилж болох ч харин гүтгэж болохгүй.

\Дотоод Яаманд ямар хүмүүс шургалсан байв гэдгийг судлах хэрэгтэй ...\гэлцдэг. Учир нь, баривчилж, хөрөнгө хурааж, айлган зовоож, тамалж, алж байсан тэр хүмүүсийн гарал үүслийн талаар...  

1933 онд төрсөн хурандаа Банзрагчын Чулуунбат: -Дээлээ нөмрөөд унтдаг байсан монголчуудыг соёлын довтолгоон л хөнжил гудастай болгосон. Би Офицерын сургуульд ирээд л анх хөнжилд унтсан" гэж байна.

1921 оноос өмнө маш сайхан байсан Монголыг ардын намынхан оросуудтай нийлж муухай болгосон мэтээр ярьдаг "ардчилагчид" -Сүм хийдүүд бол соёлын төвүүд байв, лам нар маань сэхээтнүүд байсан. Оросууд, коммунистууд хийдүүдийг нурааж, номуудыг шатаасан- гэдэг. Үнэндээ бол лам нарын ихэнхи нь монгол бичгээ мэдэх нь битгий хэл шашныхаа түвдийнхэд  ч тааруухан, ойлгохгүй "судруудыг" цээжилж хамаг насаа бардаг хөөрхий нар байсан шүү дээ. Жишээ нь, Онгийн Хийдийн туурьд, хөтөчүүд маань -Энэ хийдийг бас коммунистууд  нураасан- хэмээн гадныхны бичсэнийг  давтан жуулчиддаа "тайлбарладаг." Үнэн үү?! 90-ээд онуудад эндхийн  настнуудаас асуухад тэд лам нарыг баривчлаад явсны дараа хийдийг тойрон байсан айлууд хийх юмгүй болж нүүсэн. Дараа нь ажилчид, цэргүүд хийдүүдээс сорчлон задалж  хавтан, мод, тоосгийг одоогийн Баян-Овоо, Булган, Дэлгэрхангай, Мандал-Овоо, Сайхан-Овоо руу зөөж тэнд захиргаа, сургууль, эмнэлэг, артель барьсныг хуучлан байсан. Үлдэгдэл нь бороо, салхи, шуурганд идэгдэн балгас болжээ. Хүнгүй хийд, уншигчгүй номыг нураах, шатаах шаардлагагүй байж.

Арваад жилийн өмнө нэгэн австрали жуулчин Монголд байгаа түвд номуудыг бүртгэж байгаа түвд хүнтэй танилцсанаа ярьж билээ. Баруунхны бичдэг guidebook-ийнхээр, 1930-аад  онуудад Орос, Монголын коммунистуудад шатаагдаж үнс болсон  гэх тэр номууд хийд, номын сануудын агуулахад шуудай, шуудайгаар байгааг уг түвдээс сонсоод австрали ихэд гайхаад буцсан. Хэдэн жилийн өмнө тэр дахиад Монголд иртэл нөгөө түвд нь номоо бүртгэж дуусаагүйгээр барахгүй, компьютертэй хэдэн монголыг хөлсөлчихсэн сууж байв гэнэ. Монголоос явах дургүй түвд насаараа дуусахааргүй сайхан ажилтай болж.


Манж-хятадын зэвсэг-шарын шашны  лам нар "бие, хувцасаа угаавал буян барагдана- хэмээн  мухар сүсэгтэй монголчуудаа айлгасны "ачаар"  тэдний ихэнхи нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз болон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэн хүн амын өсөлтөд саатуулж байв.
Гэтэл, 1921 оноос өмнө монголчууд бөөс, хир, өвчинд баригдсан байв -гэдэг бол коммунистуудын зохиосон үлгэр гэцгээх болж. "-Тэгвэл өвөр монголчууд бас өвчин, хирэндээ баригдах нь яасан юм?! Тэгэхлээр худлаа л байхгүй юу-гэж нэг сурталч мадлахыг шахаж байна лээ. Дараах түүхийг баримтыг хааш нь нуух вэ: "...Өвөр Монголд 1950-иад оны эхээр явуулсан арьс өнгөний экспедицын материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47.2%, хагас малжих оронд 8.7%, газар тариаланы мужид 4.8% нь тэмбүү өвчтэй байжээ. Шилийн гол аймгийн монголчууд 1890 онд 84000 байсан бол 1936 онд 35000, Шинэ Барга аймгын Зүүн хошууныхан 1933 онд  10336 байсан бол 1950 онд 7670 болсон байв. Малжих орон гэдэг бол үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл, Хөлөнбуйр аймгийнхны 37.4%, Цахар аймаг 40.3%, Шилийн гол аймаг 47.3%, Улаанцав аймаг 56.3%, Зэхэмийн аймгынхны 15.0% нь тэмбүү өвчтэй гарчээ" \http://www.mongolmed.mn/article/2060\
Өөрөөр хэлбэл, монголчууд маань тэмбүү буюу "хятад яр"-д ихээр нэрвэгдсэн, харин хятадууд өөрсдийгөө эмчилдэг, бага халдвартай байж.

"...Buryat Mongols on Baikal Lake were already infected before the first Russian set foot in eastern Siberia. By tha way, the Buddhist monks undoubtedly made a significant contribution towards the spread of the disease in Tuva. Syphilis is certainly widely distributed in Tuva, and because of the lack of proper treatment, its later symptoms, almost unknown in Europe, are frequently seen: caved-in noses, and sores that are often gigantic...", хуудас 34,35, Otto Manchen-Helfen, "An eye-witness Account of Tannu-Tuva", 1929.

БНМАУ- "хятад яр" гээч тэмбүүг эмчлэн бүрэн устгаснаа 1960 онд зарлан баяр хийж  байсныг яах вэ. Гэтэл нөгөө тэмбүү сүүлийн жилүүд ардчилсан Монгол Улсад эргэн үзэгдэх болсон гэнэ. 2013 оны байдлаар, Монгол Улсад халдварт өвчний тархалтыг өнөөх тэмбүү тэргүүлсэн гэж Чимэдцэрэны Цэдэн-Иш эмч дурьдсан байна.http://shuud.mn/?p=338109

Социализмын үед, ажилтай байхын тулд заавал залуу царайлаг, биерхүү байх албагүй, хүн хазгар ч, мангардуу ч байсан түүнд нийгэмд тустай, тохирох ажлыг нь олж өгдөг байсан. 2-хон жишээг татсу: Би 90-ээд оны дундуур аймгийхаа төвд очоод гуанзад ортол үүдэнд нь нэг гөлөрсөн эр зогсож байв. Танилаа. Нэгэн байгууллагад слесарь явсан залуу төрөл арилжаад хоолны шавхрууг горьдогч болсон нь энэ байв. Найз минь тэднийд байдагсан. Тэр жаахан "юмтай" гэмээр ч, сайн ажиллаад 80-аад онд шинэ жилээр байгууллагынхаа шилдэгээр шалгарсан байж билээ. Хөөрхий минь хөөрөөд улам зүтгэсэн байх. Эцэст нь, ардчилал гарснаар мань хүн залуугаараа ийнхүү золигт гаргагджээ. Одоо хэрхсэн бол доо хөөрхий минь, тэр уулзалтаас хойш олон жил өнгөрч. Цогтын Бямбасүх гээд бас нэг нөхрөө дурсая. Бид сумын номын саны "Тэргүүний уншигч" хүүхдүүд явлаа. Дэлгүүрт ирсэн шинэ номын эрлэгүүдийн нэг нь тэр хүү байв. Тэднийх хожмоо нүүсэн. Аймгын гал унтраах ангид ажилладаг болсон хойно нь би найзтайгаа эргэн уулзаж билээ. Бие хаа сайтай түүнд хувцас нь сайхан зохино. Эхнэр нь сулхан ч тэднийх айлын дайтай амьдардагсан. Би найзындаа олон удаа өнжиж, хонож, ээжийнх нь хийсэн хоол, цайг багаасаа л зооглосон... 90-ээд оны сүүлээр, нэг өдөр нөгөө Бямбасүх Улаанбаатарт ирчихсэн, үс сахалдаа баригдсан явахтай нь тааралдав. Тэр хотод хог түүдэг болж. Дараа нь тэр минь суга таягтай явж тааралдав. Нүүрс хулгайлж байгаад тэр галт тэргэд хөлөө дайруулж. Дахиж бид хоёр уулзаагүй. Сүүлд, дүү нь хөдөөнөөс дөнгөж ирээд явахтай би таарав. Тэр: -Ахтай та таараагүй биз? Галт тэргэд дайруулж нас барсан нэг хүний зургыг ТВ-ээр үзээд би ирлээ. Ахтай төстэй, таягтай хүн байсан- гэхийг нь би харуусан сонссон билээ. Нийгэм гэнэт доргиогүй бол найз минь өдийд амьдарсаар л явахсан даа. Хайран найз минь...

Дамдины Cүхбаатар Жанжинг 1921 онд Бодоогын морь баригчаар явсан гэх нь холгүй "ардчилагчид" ч бий.  1912 оноос хойш цэрэгт алба хаасан мэргэжлийн офицер атлаа нэг ламын үйлчлэгчээр явах уу?! "Ардчилсан" түүхчид "-Хиагтад байлдах гамин байгаагүй", эсвэл "400 малчин яаж мэргэжлийн цэргүүдтэй байлдах юм бэ?" гэцгээдэг. Партизан өвгөд амь байсан бол таягаа барин "ардчилсан" чандруу нар луу дайрахсан биз.  Сүхбаатарын цэргүүдийн нилээд нь Хужирбуланд цэргийн сургууль хийсэн, 1912-1913 онд 5 Замын байлдаанд явж Өвөр Монголд хятадын цэрэгтэй тулалдсан  дайчид байсан. Эцэг орноо хамгаалж байгаа хүн илүү зоригтой байдгыг ардчилагчид гадарламаарсан.
Банзарын Өлзийханд\1902-1937\мэдүүлсэн нь: ...Хиагтыг анх чөлөөлөхөд  миний бие хамгаас урд явалцаж мөн хотноо дайран ороод хамт явсан нөхдүүдийн дотроос  Дашням гэдэг хүн дайсны суманд шархдаж унахад түүнийг орхихгүйгээр өргөн авч дайсны үл үзэгдэх газар хэвтүүлэн амийг аварсан билээ. Бас хоолойгоор шархадсан хуучин Эрдэнэ вангийн хошууны харъяат нэгэн хүний биеийг авч, унаж явсан мориндоо сундлуулан гарч Шивээ хэмээх хотноо эмнэлгийн газар хүргэж хэвтүүлэн амийг нь аварсан билээ. Тэндээс Хиагт хотноо эгж ирэхэд ардын цэргүүд дайсны хүчинд автаж хотыг орхиж гарсан учир миний бие буцахыг завдтал дайсны хэдэн морьтой хүн хөөн буудаж унаж явсан морийг оноход арга буюу явган арай чамай зугтаж  улаан цэргийн манаанаа хүрч амь гарсан удаа бии...". хуудас 789-790, "Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1985 он.

Хятадын цэргүүд Хиагтаас Зөвлөлт Оросоор дамжин  нутаг буцсан хэмээн "ардчилсан" түүхчид сурталчилдаг болж. Үнэн гэвэл, улаан оросууд зөвхөн хятад наймаачид, тариачид, тэдний гэр бүл, шархадсан гамин цэргүүдийг л галт тэргээр Манжуур лүү нэвтрүүлсэн. Бусад нь, Унгерны цагаантан, Сүхбаатарын улаантанд хядуулсан.
 Нэг баримт: "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China...".
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922

Wednesday, August 13, 2014

27. "Монголчууд яах гээд байна?

Нийтлэлч Алхана Болд. \ноорог дуусаагүй\27. "Монголчууд яах гээд байна?".
Монголчууд гэж яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үндэстэн байна. Харийнханд уусах, уусахгүй гээд буйн аль  нь мэдэгдэхгүй. Оршино гэлгүйдээ гэтэл, монголчууд огт эсэргүүцэлгүй. Хүнээ\өвөр монголчуудыгаа\ харамлахгүй мөртлөө эмээл, дээлээ харамлана. Хятад хийцийнх байв хэмээн манайхан гэнэтхэн дээлийнхээ энгэрийг солив. Тэгсэн атлаа бүгдээрээ хүний малгай- европ шляптай. Ингэхлээр ар монголчууд хэмээх үндэстний биш, харин эдийн үзэлтэй хүмүүс байх шиг.

Монгол Улсын монголчууд одоо үндэстнийхээ төлөө биш, еэвэн\еэ пинг\-ийг хамгаалан босох янзтай. Еэвэн\еэ пинг\ идэж болох ч, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгээд бид идээнийхээ дээр залмааргүйсэн.
100-аад жилийн өмнө амьдарч байсан тэр өвөр монголчууд маань ямар ойлгомжтой, яасан тодорхой байж вэ: -/Түүхээ мартсан өвөр монголчууд 1845 онд ямар эвгүй байдалд орж байсан тухай франц хүний тэмдэглэл\ . Өвөг дээдсийг маань хядсаны бэлэг тэмдэг болсон еэвэнг идэж болно, харин идээнийхээ оройд залж болохуу?! 1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\ "A vast conspiracy was formed throughout all the provinces: on the fifteenth day of the eighth moon there was to be a general massacre of the Mongol soldiers, who were billeted with every every Chinese family for the double purpose of maintaining themselves and their conquest. The signal for the massacre was given by letters concealed in the cakes which were on that day mutually interchanged throughout the country. The massacre was effected, and the Tartar army scattered in the houses of the Chinese was utterly annihilated. This uprising put an end to the Mongol domination; and ever since, the Chinese, in celebrating the festival of Yueh Ping, have been less intent upon the superstitious worship of the moon than upon the tragic event to which they owed the recovery of their national independence. ..The Mongols, however, seem to have entirely lost all memory of the sanguinary revolution: every year they take their full part in the festival of the Loaves of the Moon, and thus celebrate, without apparently knowing it, the triumph which their enemies heretofore gained over their ancestors…After we had been introduced to the numerous Mongols by whom we found ourselves surrounded, the conversation insensibly turned upon the festival of the Loaves of the Moon. …”In our western land”, said we, “this festival is unknown. Men there adore only God… “ Oh, what a holy doctrine!” exclaimed the old man, raising his clasped hands to his forehead“. Tartars themselves, for what matter, do not worship the moon, but, seeing that the Chinese celebrate this festival, they follow the custom without very well knowing why”. “You say truly: you do not, indeed, know why you celebrate this festival. That is what we heard in the land of the Chinese. But do you know why the Chinese celebrate it?”. Thereupon we related to these Mongols what we knew of the terrible of their ancestors. Upon the completion of our narrative, we saw the faces of all our audience full of astonishment. Young men whispered to one another. The old man preserved a mournful silence, his head was bent down, and big tears flowed from his eyes…"/ хуудас 25, 26, 27, 28, “High Road in Tartary”, Abbe Hucs, 1948, New York, Charles Scribner’s Sons.

 Эсвэл хувь заяатайгаа эвлэрсэн ч юм шиг. Малаасаа доор явдалтай. Мал нь  нутгаа гэх, монгол хүн харь луу тэмүүлэх. "-Хятадуудад л уусахгүй бол яахав" гэх шиг сонин сонин юм ярьдаг. Тархиа угаалгасан шарын шашны "хойд нас"-аа  ярьж эхэлж байгаа үндэстэн үү, биш үү?
Сүүлчийн хүний үгээр бид үзэл бодлоо хийдэг ч юм шиг. Маргааш битгий хэл, цагын дараа ямар "үзэл бодол"-той байхыгаа өөрөө ч таахгүй.
Олон шашинтай. Манай "сүсэтнүүд" өглөө Ганданд, үдээс хойш христийн сүмд, орой нь бөөлүүлж суудаг.

Ажиглаж, ухаардаг бол,  монгол үндэстнийг ирэх 25, 50, 75, 100... жилүүдэд Хэнтий, Хангай, Алтайнхаас нь ч өндөр даваанууд хүлээж байна. Тэднийг давахад ямар ч их техник, алт, мөнгө, банк, баялаг, сайхан орд харш, компьютер, замтай байх нь хангалтгүй. Тэд чинь цагаачдынх болно. Түүнийг өөр юмаар- үндэстнээ гэх их үзлээр л давбал давна. Гэтэл монголчуудад тэр үзэл, хүмүүжил нь байна уу?! Үндэстний үзэлгүй бол монголчууд магадгүй 50 жилийн дараа Монгол Улсдаа цөөнх болж 100, 200 жилийн дараа өт хорхой шиг олон харийнханд уусах нь!!!! 200 жилийн дотор манжуудыг бүрэн уусгасан хятадууд улсынх нь мөхлийг 70 жилийн дараа зарласан билээ. Манжийн сүүлчийн хаан Пү-И өөрөө хурлийз байсан гэдэг.

Хотод эр эм нь мэдэгдэхгүй залуус, хачин царайтай хүүхдүүд үзэгдэх болж - хэмээн мянгат малчин санаа зовон сууна. Харамсалтай нь, үндэстний үзэд, мэдрэмжтэй маань Монголд олон бил үү?

Монгол залуусыг, ялангуяа малчин залуусыг ажиглахад тэд голдуу шуурхай, шулуун хөдөлгөөн, ааштай боловч, харин үзэл, хүмүүжлийн хувьд мохоо, гэнэн, ойлгомжгүй байдаг нь сүүлийн хэдэн зуун жил Буддын шашнаар тархиа угаалгаж...
Монголчууд дэлхийг донсолгож явсан нь, эсвэл, монголчууд агуу хүмүүс огт биш, гагцхүү тэднийг агуу удирдсанд байсан уу???
Үндэстнийхээ төлөө монголчууд хатуу байж, туйлширахаас өөр замгүйсэн. Хатуу байр суурь баримталдаггүй, туйлширдаггүй үндэстнээс харийнхан болгоомжилдоггүй, тийм үндэстний газар шороон дээр харийнхан давардаг нь ажиглагддаг. Туйлширна гэхээр Аль-Кайда элсэж, Талибанчууд шиг аашлахыг хэлэхгүй.

Атаман Семёнов "Монголчуудыг яг ирэн дээр нь ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс шалдаа буусан монголчуудыг босгох их хэцүү гэсэн байсан. Адуучин нэвтрүүлгийг хөтлөгч эрхэм "-Бүртгүүлэхдээ  та нар агсам морь шиг загнаад байсан  залуус та нар тэмцээний дундуур яагаад их мохоод байна" гэж байсан нь сонирхолтой л юм....

26. "Оросуудыг өмөөрөхүй".

Нийтлэлч Алхана Болд.\ноорог, дуусаагүй\26. "Оросуудыг өмөөрөхүй".

Манжид түрэгдсэн Амарсанаа урагшаа бус хойшоо зугтсан. Тогтох тайж Орос руу л тутаасан. Түшээт Хан аймгийн Бадрах гүний хошуунд төрсөн Дамбийжаа ч бас Хятад руу тушаагдахгүйн тулд халимаг хүний дүрийг эсгэн Орос руу цөлөгдсөн. Амь авраач- хэмээн оросуудаас тусламж гуйж байсан монголчууд одоо яаж байна в? Өөрөөр хэлбэл хойч үе нь. 
1990 оноос хойш монголчууудыг оросуудад дургүй болгох гэсэн сурталчилгаа тасралтгүй явж байна. Оросуудыг маш их доромжилсон доо. Монголд оросуудыг хараахыг ардчилал гэж ойлгох, зөвхөн хятадуудыг хараахыг үндэстний үзэл гэж ойлгох явдал дэлгэрсэн. Саяхан Гадаад хэргийн ноён асан: -Хятадтай харилцаагаа сайжруулаахын тулд оросын цэргийг аль болох түргэн гаргах хэрэгтэй байсан- хэмээн ярьж байлаа. 
"Бэлэглэх гэж дээ. Туугаад явчихдаг бсан гэдэг. Ер н малчин монгол яасан гэж Улаан Оросод морио бэлэглэх вээ дэ? Төрсөн ах ламы нь буудаж алаад, мөргөдөг бсан сүм хийдий н газартай тэгшилж, эд хөрөнгий нь хураасны төлөө баярлаа гээд үү? http://sonin.mn/news/culture/24865
хэмээн нэгэн коммент бичсэн байх жишээтэй.

Хариуд нь оросууд .....хятадуудын тарьсан тэмбүүг 200 эмчээ явуулж эмчилсэн .... гэхчлэн 
олон юм ярьж болох л байсан. Оросууд бусдад тусалснаа бүртгээд байдаг хүмүүс биш болой. Нэгийгээ амьдаар нь оршуулчихдаг, эсвэл шарилтай нь салах ёс хийх битгий хэл тэрэгээ ч зогсоолгүй огцом эргэж унагаачихаад эргэж ч харалгүй явчихдаг ард түмэн болоод хувирсан байсныг өөрчилснөө оросууд сануулж чадахсан. Оросууд, социализмыг харааж хоолоо иддэг нийтлэлчид монголд байна. Тэгсэн атлаа хятадын социализмд хир халдаадаггүй. Би 30-аад оны үеийн оросуудын ийм дурдатгал уншсан: -нэг өдөр монголчуудын оршуулгын газар орчихож. Гэтэл тэнд хөөрхий нэгнийг амьдаар нь оршуулчихаж. Тавагт идэх юмтайгаар. Маргааш нь ирэхэд хөөрхий тэр нас барчихсан байж. Бас нэг баримт: Биндэр суманд нэг нярай насыг барж. Ламын заасан газарт хүүхдийн шарилыг ил тавьж. Гэтэл маргааш нь нэг нохой нөгөө хүүхдийн шарилыг зуугаад сумын төвөөр давхиж хүмүүсийг асар эвгүй байдалд оруулсан тухай сонсоход ч хүнд байв.

 Оросууд монголчуудад гомдоод гуншигнаад байгаа юм алга. Оросуудын оронд монголчууд байсан бол -Бид нарыг аварсан, өөд нь татсан- хэмээн харааж байхсан биз. Монголчуудыг оросууд энхрийлж, өхөөрдөж, магтаж, тэжээж, тэтгэж, аварч  байх албагүй, тийм ялгүй. Гэхдээ өөрсдийнх нь талаар монголчууд юу ярьж байгааг зарим оросууд ажиглаж байдаг нь мэдээж.

Оросууд хэнээр ч өрөвдүүлэх, өмөөрүүлэх шаардлагагүй хүчирхэг, олон хүнтэй, асар том нутагтай үндэстэн. Гэсэн ч би оросуудыг өмөөрч монголчууддаа хэдэн бодлоо хэлъе.

Улс төрд найз байхгүй- гэж ухуулах болж. Энэ ухуулгынхаар бол үндэстэн бусад үндэстэн, хөрштэйгээ янхан хүүхэн шиг харьцах ёстой ажээ. Хэрэггүй болбол нөхрөө хаях, доромжлох, гүтгэх, хараах нь  хүн төрөлхтний тулхтай хэсгийн цээрлэдэг зүйл. Ичих нүүр гэж байх ёстой. Оросууд монгол хүнийг сансарт хөөргөсөн нь гай, их өрийг 98% хэрэгсэхгүй болгосон нь гай болжээ.

Оросууд ямар хүмүүс вэ? Тэд монголчуудтай яаж харьцаж байсан бэ? Хаант Орос Улс, ЗХУ-тай харилцсан нь монголчуудад юуг өгсөн бэ?

Одоогийн Монгол Улсын ихэнхи удирдагчид оросуудад  дургүй байхад , 40-өөс дээш насныхны олонх  тэднийг сайнаар дурсан явдаг нь ямар учиртай вэ? Гутал нь шивэртээ задарчихсан орос цэргүүд морин цэрэг дагаад алхаж явсан. "-Галын шугамд даалгавар бүелүүлж яваад илэрч, дайсны мөндөр шиг шаагих суман дундуур буцаад гүйхэд минь ах нар архан талд давшиж ирээд гишгэх газаргүй хориглон хэвтчихсэн байхыг харахад мөн ч сайхан байсан-гэж манай нутгийн ахмад дайчин "хув" хэмээх Чимэд гуай нулимс дуслуулан ярьж суудагсан".
Хэнтийд малчин эмэгтэй: -Миний өвгөнийг мотоциклоо түрээд явж байхад, оросууд бензин хийж өгч байсан. Оросууд гадаа зогсохдоо хүүхдүүдэд чихэр өгөөд явдагсан. Хятадууд одоо тийм юм байхгүй-гэж дурсаж байна.

Оросуудын дунд сайн, муу янз бүрийн араншинтай, үзэлтэй хүмүүс байсан. Зөвлөлтийнхний дунд олон үндэстний хүмүүс байсан. Өөрсдийгөө монголчууд болон бусад үндэстнүүдээс илүү, боловсронгуй хэмээн итгэсэн, ихэмсэг, дээрэнгүй бодолтой хүмүүс байсан. Пржевальскийн маягын хүмүүс дээр үед ч байсан, одоо ч цөөнгүй бий. Гэхдээ энэ нь орос хүний ерөнхий араншинг төлөөлөхгүй юм.

Монголд 700 хийд\бас 1800-ааюд сүм\ байсныг нураасан хэмээн их ярьдаг. 

Орос нэртэй хүмүүст монгол нэрээ авахыг шаардаж байсан. Гэтэл тэднийг задалж эргэн тойрны сумдыг, халуун ус, артель, сургуультай нь барихад материал болгон ашигласан байдаг. Хувьсгалаас өмнөх түүх олдохоо больсон- хэмээн нэг ч ном хайж үзээгүй хүүхэд айлдаж байх жишээтэй. Орос цэргүүд гарахдаа монголчуудыг өмсөг хэмээн гутлаа хүртэл орхиод гарсан. Би үүний нэгэн гэрч билээ.

  Тэд монголчуудад халгүйгээр буюу эхнэртэйгээ ирдэг байв. Хоолны газрыг ч ажиллуулдаггүй байсан монголчуудад оросууд хамаг л юмыг заасан.

Оросууд 70 жил болоод загнуулаад гараад явсан бол хятадууд өвөр Монголд үүрд үлдэх бололтой.
2011 оны 5-р сарын сүүлээр дизелийн хямрал боллоо. 6-сарын эхээр Эрээнцавын төмөр замаар шатахуун оруулалт нь хээрийн түймрээс болоод хүндэрсэн.

1978 оны эхээр Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг барихад 15.5 мянган хүн ажиллаж байсны дотор 3.7 нь монгол байсан бол 10-р сар гэхэд үйлдвэр 2300 ажилтантай байсны 900 нь орос, 1400 гаруй нь монгол байсан бол 2011 онд үйлдвэрийн удирдлага, үндсэн болон туслах цех, хэсэгт буй 6000 шахам ажилтны 10 хүрэхгүй хувь нь оросууд байна.

http://economy.news.mn/video/5685.shtml
Шатахууны хомсдолыг компаниуд үүсгэж байна:
2011оны 6-р сарын сүүлээр, шатахууны хомсдолыг оросууд үүсгэсэн үү аль эсвэл монголчууд уу?
1912.9.21-Коростовец Нийслэл Хүрээд ирэв. "...Он также, как Шишмарев, убежденный китаефил и находит, что конкуренция между китайцами и русскими не мыслима и нам остается только уйти из Монголии...", хуудас 84, Девять месяцев в Монголиий"
Оросууд бараг алга байхад тэднийг хараагаад байдаг.
Эрчүүдийн ихэнхи нь лам байсан. Барон унгерны цэрэг аварсан уу. Зэвсэгээ эсэргүүцэлгүй хураалгасан монгол цэргүүд зэвсэг олоод гаминг хөөнө гэдэг бол.цагаан хэрэмийн наана байлдаж явсан цэргүүд нутагтаа зэвсэгээ хураалгасан явдал бол сонин түүх. Дамдинсүрэн байсан бол яасан ч зөвшөөрөхгүй байв. Дамдинсүрэн монгол цэргүүд зэвсэгээ хуралгахаас өмнө нас барсан уу аль эсвэл дараа нь хураалгасан уу.
1938.6.28 Батлахын дугаар 25. Биндэръяа сумын 8-р багын Гомбын Цэрэнгийн эхнэр Пагма би бээр энэхүү хууль ёсоор хураагдваас зохих зүйлээс нуун дарагдуулсан явдал сүүлд тухайн хяналтаар илэрч тодрох ахул тийнхүү оногдох ялыг хуулийн өмнө дуртайяа хүлээх учрыг илэрхийлэн ийнхүү дарагдсан зүйлгүй цөм бүрэн ба мэдэхийг баталж гарын үсэг зурагч \хурууны хээ\. Хураасан Данзан, Цэдэв, Банзрагч нар. Хажууд нь оросууд зогсож байсан бол тэд аргагүйн эрхэд ийм харгис байж бид зөвтгөж бодохсон.


 1941 год рассказ военнопленного: Немцы заставили нас копать яму. Когда яма была готова нас построили. Немецкий офицер сказал: -юде выйти из строя! Евреи вышли. –юде прыгай в яму! Евреи попрыгали –рус бери лопаты и закапывай юде! Мы переглянулись и никто не взялся за лопаты. Немец сказал: -юде вылазь! -рус прыгай в яму! – юде закапывай рус! Евреи похватали лопаты и начали нас закапывать. Когда земля дошла нам до пояса немец остановил евреев и спросил: -ну, что рус, понял, кто такой юде?
Оросууд монголчуудыг аврах, туслах ялгүй. Оросуудад эрхлэх гэдэг нь хачин. Саяхан киргизийн явдалын үеээр тэдний цэргүүд оросын сүүлийн үеийн зэвсэгтэй байгаа нь оростой харилцаагаа таслаагүйнх. Манайх сая л T-72 танктай болж байх шижээтэй.
874362 сумтай 5776 винтов, 714779 сумтай 2456 берданк, 5410 сумтай 7 их буу, 10 пулемёт, 12 гар буу, 26 шашка-аа хятадуудад хураалгасан. Эдгээр нь оросуудаас хүүгүй авсан зэвсэг байсан юм.\Монголы передали китайскими властям 5776 винтовок и 874362 патрона к ним, 2456 берданок и 714779 патронов, семь орудий \ 
29 Октября в ургу прибыл генерал сюй жучжэн. В хужирбулане, генерал устройл парад свойх войск. В циркулярном письме Бадамдоржи, разосланном хошунам в январе говорилось что, главными причинами отмены являлись угроза ей со стороны пан-монгольского движения и недостаток войск у Ургинского правительства.
Оросууд гарахдаа аягаа үлдээсэн, казакууд Хэнтийн Чандганын САА-аас явахдаа хамгаа эвдээд гарсан гэдэг бол , хужаа нар 1964 онд гарахдаа түмпэн саваа хүртэл цоо цохиод гарсан гэдэг. Би нэгэн хүйтэн өглөө мардай руу мотоциклтой ирж билээ. Гэтэл орсын цэргийн ангийн том үүд нь дэлгээстэй байв. Харуулын байр нь хүртэл эль хуль байхаар нь ойртвол хэдэн улаан трактортой монголчууд орчихсон байсан. Оросын буяныг ийм маягаар хүртчихсэн хүмүүс хүртэл одоо оросуудыг хараах болж. Оросууд монголчуудыг тэр хэдэн гаминтай нь үлдээчихсэн бол өдийд Монгол Улс гээч ямар юм байхсан бол. Оросууд Монголчуудад туслах, монголчуудыг аврах ял байхгүй. Зарим ардсилагчид “бөөс хуурсандаа баригдчихсан байсан гэвэл өвөр монголчууд амьд л байна шүү дээ” хэмээн урдаас хэлдэг. Узбек, казакууд тусгаар тогтнолоо олонгуут оросуудыг колоничлогч гэээд хөөсөн. Сая Киргизэд нутгийн узбекуудыг хядах үеээр 24 сая хүнтэй Узбекистаны ах дүү нь өмөөрөх янзгүй байсан тул тэд бүгд л оросуудыг гуйж эхэлсэн. Оросуудыг хэрэгтэй үедээ л хэрэглэдэг болж дээ.
Манайхан оросуудаас өмнө сайхан байсан юм шиг бичдэг. Оросууд, ХУ нам гээч хоёр зүйлийг хараавал ардчилагч болдог гэсэн үхширсэн ойлголт Монголд бий болжээ. Тэгсэн атлаа тэд Хятадын хувьсгалт намд дуртай. 30-аад нэг байшин нурчихсан бол тэр нь заавал оросуудаас болсон гэх ёстой болжээ. Сайн юм бүр\техникийн дэвшлийг ч оруулаад\1990 оноос хойш эхэлсэн. Барон зугтах газаргүй болсон бол семёновтой цуг манжуурт байж болох л байсан.
Одоо оросод үндсэрхэг үзэл газар авсан нь оросын ард түмний ачийг хүртэгсэд 90-ээд оны эхээр оросуудаа эвгүй хөөсөнтэй холбоотой. Монгол Улс тэр үед ЗХУ-д нэгдсэн бол буриадуудтайгаа нийлэн Монгольская Советская Социалистическая Республика болж явснаа, тэр их гүрнийг тараахад Буриад, Байгаль нууртайгаа салж дэлхийд 8-рт орох том нутагтай хүчирхэг улс болон салсан байхсан. Буриад-монголын автономит улс гэж байсныг бид мэднэ. Казакстан хэдэн онд оросод нэгдсэн бэ? Бид Хөлөнбуйрын асар их тал нутгыг алдсан. Мод дуусахад монгол эхэлдэг оросууд ярьдаг юм билээ. Цаг нь 90 онд зогсчихсон хүмүүст хандаж хэлэхэд
Зүүн германчууд трабант машинаа сайжруулан үйлдвэрлэхийг хүсэж эхэлжээ. Берлины хана нурахад нэг шөнийн дотор сайн чанартай зүүн германы брэнд бүтээгдэхүүнүүд хүртэл алга болсон. Спортын гутлыг сэргээн үйлдвэрлэж эхэлжээ. Унгарт 80-аад онуудад эдийн засгийн шинэчлэл эхэлжээ. Унгарын хүмүүс одоо аюулгүй байдал, улсын анхааралыг хүсч байна. Унгарт баян ядуугийн ялгаа их болсон. Казакстан гэдэг улс үүсэн нь зөвлөлтийн “колони” байсны ач. Казакууд хэзээ улс байгуулж яваагүй. Тэд тусгаар тогтнолоо оросуудаас бэлгэнд авсан. Казахстаны хүн амын 75 хувь нь оросууд байв. ЗХУ- аас салахдаа оросын нутгаас авч өрхөө тусгаарласан. Энэ бол үнэхээр сэтгэгдэл төрүүлэхээр үйл явдал болсон. Орос улс оршин байгаа нь одоо ч Монголын тусгаар тогтнолын баталгаа мөн. 93 онд оросууд бүгд гараад явсан. Дэлхийд одоо бусдаас газар газар горьдохгүй ганцхан улс бий. Тэр нь орос. Оросын нутаг бол дэлхийн хуурай газрын .... %. Оросын нутагт монголын нутаг ... багтана, харин монголын нутагт өмнөд солонгосын нутаг .... дахин багтана. Хэдэн жилийн өмнө английн би би си-ээр монголын консул гэх эр “Монголчууд 9 үеээ мэддэг байсныг оросууд ирээд болиулсан хэмээн дэлхий даяар мэдэгдэж байна лээ. Бурято-Монгольская Автономит Улс 1930 онд байгуулагдсан. Сая 2010 оны 6-р сард Киргизүүд нутгийн узбекуудыг хядаж эхлэхээр нь Узбекистан тусалсангүй тул киргиз, узбекгүй нөгөө 90-оноос хөөсөн оросуудаа л санаж тусламж гуйж эхэлсэн. Өөрсдийг нь аварсан оросуудыг хараан доромжлон явуулчихаад монголчууд хятадуудаас айн суудаг болжээ. Сардаа нэг зодуулан амьдран байх болжээ. 1911 оны 8 сарын 15-д Ханддорж тэргүүтэй монголын төлөөлөгчид Петербург-д ирж дараа өдөр нь Оросын Гадаад Хэргийг эрхлэгчийн үүргийг гүйцэтгэгч А.А.Нератов, Ерөнхий сайд А.П.Столыпин нарт бараалхсан. Тэд 4 аймгын захирагчид: Түшетханы Дашням; Цэцэнханы Агванцэрэн; Засагтханы Содномравдан и Сайнноёнханы Намнансүрэн нарын гарын үсэгтэй Богд хаанаас Оросын хаанд хандсан илгээлтийг гаруулжээ. "Сүүлийн үед хятад түшмэд засгын эрхийг гартаа авч, монголын хэрэгт оролцож, шинэтгэлийн нэрийн доор цагаачдыг оруулан, хуучин ёсыг өөрчлөн харийн засгыг тогтоож байна. Энэ хүнд нөцөлд бид зөвлөлдөн шалтгааныг тайлбарлан Оросыг хааны тусламж, нөмөрыг хүсэхээр шийдлээ”-хэмээн уг илгээлтэд бичсэн байв.
-----------------------
Буурчийн газар америк залуу, орос эр хоёр байрлажээ. Орос нь монголыг хоолд оруулж, төлбөрөө урьдчилж төлжээ. Америк нь –орос хүн их хүнсээ үлдээгээд явсан. Идэж болох болов уу. Эргэж тэр ирэх болов уу- гэж гэнэ. Нисэх рүү автобусаар харьж.
Оросууд ч өөрсдөө их зовсоныг ганцхан хүний дурдатгалаас\Бирюков\ үзъе:
“...В 1923 году я пошел учиться в школу. Школа у нас была хорошая, стояла на пригорке; для учителей были квартиры с огородами при них. Помню, когда умер Ленин, учителя организовали поминки: принесли круглый калач и какао и давали детям по куску калача и кружке какао. Учила нас дочь попа, старая дева, мы ее звали "Варенька бешеная": она носила линейку подмышкой, с помощью которой, наводила порядок в классе.
До 1928 года я закончил 4 класса. В это время закрыли церковь. Поп продал свой дом и уехал с семьей. В здании церкви открыли клуб. Его посещали. Разогнали и находящийся в пяти километрах от нас женский монастырь. Он стоял на горе, вокруг него были дубовые рощи и поля, ему принадлежащие. В здании монастыря разместили вновь созданную 7-летнюю школу крестьянской молодежи – ШКМ (ШКМ наряду с общеобразовательными знаниями должны были давать знания по агрономии и зоотехнике, готовить кадры для колхозов и совхозов.). Я пошел в 5-й класс этой школы. Но когда нас подвели под твердое задание, меня из школы выгнали. Помню, вошла в класс дама и объявила: "Дети, среди вас есть дети врагов народа. Вот они... - и зачитала список, в котором была и моя фамилия, - им не место среди нас. Прошу покинуть школу". Я шел домой 5 километров по грязи и плакал. От горя не заметил как деревянным сундучком избил до черных синяков ноги (сундучок-то был неудобным при ходьбе - почти квадратный, с ручкой на крышке).
Нашего отца, Бирюкова Кузьму Яковлевича, 1892 года рождения, арестовали в связи с раскулачиванием в августе 1930 года. Его и еще двоих односельчан, Шишкова и Юрасова вызвали в РОНКВД. Мать насушила отцу ситных сухарей (хлеб из ободранной ржи). Ушли они в район пешком. Как ушли, так и не вернулись. Потом нам пришло письмо от отца. Писал он со строительства Беломорканала. Получил он пять лет лишения свободы. Вместе с ним отбывали Шляников и Юрасов.
Еще при отце у нас все отобрали. Не было даже дров, топили соломой с гумна, потом я начал пилить свои конюшни - стенку сверху. Уже без отца нас выгнали из дому. Это было так. Однажды пришел к нам новый председатель колхоза. Он был назначен к нам из другого селения. Этот здоровенный дядя, чуваш по национальности, будучи "под мухой", пришел выселять нас. Мы, дети, убегали от него. Он поймал младших и, как щенят, вышвырнул в одних рубашонках на улицу. Меня он никак не мог поймать, а когда ему это удалось, он, разозленный, схватил меня за грудки, я впился зубами в его руку, он завопил: "Убью!" - и разбил мне в кровь лицо. Прибежали соседи и отобрали меня. Я обещал спалить его вместе с этим домом. Соседи уговаривали меня не делать этого, так как огонь пойдет по соломенным крышам и сгорит вся улица, и долго еще они следили за мной, не оставляя одного.
Мы ушли к дедушке, который жил в небольшой холодной келье в конце огорода. Печь у дедушки была маленькой, и мы уходили на ночь к соседу, где спали на печи с его детьми.
В марте 1931 года к раскулаченным подогнали подводы, мы погрузились - и в Сибирь. Дедушка поехал с нами: не оставаться же ему одному. Нашему дедушке, Бирюкову Якову Тимофеевичу было в то время 70 лет. Выслали и семью женатого моего старшего брата Андрея Кузьмича Бирюкова (1910-1942). В войну он был призван в армию и погиб на Курской дуге, у него осталось две дочери. И вот такое совпадение: у одной из его дочерей сын погиб в Афганистане (вертолетчик, летел за ранеными, был сбит) и у него тоже остались сиротами две дочери....”

Эцэст нь хэлэхэд, хүчирхэг Орос Улс оршсоор байгаа нь л Монгол Улсын аюулгүй байдлын  гол гадаад баталгаа юм. Орос Улс өнөөдөр алга болбол, маргааш нь хятадууд зүгээр л Монголын зүг алхацгаах юм.

25. "Хоол захиалахгүй бол кофе өхгүй!!!".

Нийтлэлч Алхана Болд.\ноорог, дуусаагүй\ 25. "Хоол захиалахгүй бол кофе өхгүй!!!".
Би найзтайгаа Энх Тайваны Чөлөөнд байх нэгэн хоолын газар ороод -2 кофе авъя- гэтэл үйлчлэгч нь "- Хоол захиалахгүй бол кофе өхгүй!!!" гэв. Би цочлоо.  
Манай гариг дээр  ганцхан Улаанбаатарт бий болсон ийм "үйлчилгээ"-г  Гиннесынхэнд мэдээлчихвэл  монголчууд дэлхийд дахиад алдарших нь.
Монголчууд удалгүй  "-Хоолыг маань үнэрлэв- хэмээн хүнээс мөнгө нэхдэг үйлчилгээг гаргаад ирвэл гайхалтгүй болох нь.

24. “Бусдаар тэмцүүлэгчид ".

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\ 24. “Бусдаар тэмцүүлэгчид".


"Бэрэн" группын хариуцлагагүй үйлдлээс болж хятад ажилчид, Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх шахав" гэсэн гарчигтай мэдээ, сурвалжлага манай сайтуудаар явав.  
Гаднын, 3 дахь орныхон  бичиж байна уу гэмээр.
Чингис Хааны талбайд цалинаа шаардсан хятад ажилчид цуглаан хийхийг оролдсон тухай юм.
Үндсэрхэг гэх залууст л хамаатай,  тэдэнд л хэрэгтэй эх орон- Монгол Улс юм уу?! 
Эсвэл тэдгээр залуус Монголоо өмөөрөх ялтай юм уу?! Бусад монголчууд үзэгчид юм уу?

Бусдаар тэмцүүлэх сэжгийн араншин Монгол Улсад тархжээ. Тэмцэгчиддээ амжилт хүсэх, ерөөх нь бэртэгчин монголчуудын ичгүүргүй араншин болжээ.

Өөрийг нь доромжилбол, монгол хүн тэмцэнэ, үндэстнийг нь доромжилбол огт хөдлөхгүй...

Сүүлийн 20-иод жилийн турш албан ёсны ухуулагч-нийтлэлчдийн айлдсан нэг номлол сан нь -нүүдэлчид бол хар амиа бодсон амьдралтай-гээч юм. Малчин айлд очоод та нэг өдөр үз. Тэр хөндий, гол, уулын бүх хөршүүд нь орж гарна.  Социализмын хамтын хөдөлмөр тэднийг улам  ч хамтач болгосон.  Хотод та бид хажуу хөршийндөө орох нь битгий хэл, хажуугаар зөрөхдөө дөнгөж мэндтэй....

Украйны дүрвэгч гэх нэг залуу Улаанбаатарт явж байхтай нь би таарав.
-Чи хаанаас ирэв?
-Би Украйнаас ирлээ. Тэнд дайн болж байна. Тэгээд би тэндээс дүрвээд явж байна.
-Донецкийн БНУ гээчийн салан тусгаарлагчид Украйн Улсынхаа цэрэгтэй байлдаад байгааг  чи зөв гэж бодож байна вэ?
-Зөв. Байлдахгүй л бол Урайны арми тэднийг ална шүү дээ.
- Чи тэгээд байлдахгүй, хар амиа бодоод энд хүрээд ирсэн юм?
-Дайн бол шийдэл биш. Агуу их Ийсус гэдэг хүн л тусална.

23. Ах дүүсээ хүчээр аваръя!!!"

Алхана Болд. \ноорог, дуусаагүй\ 23. Ах дүүсээ хүчээр аваръя!!!"


Өглөө 5-6 цагын үед 3 төрлийн монголчууд л гудамжид явж байна:
-Шөнөжин наргиж, согтуураад харьж буйчид,
-шил түүгчид,
-ТҮК-ийн гудамж цэвэрлэгчид. Залхуу хүн 4,5 үед сав суулга түүж явах уу? Аль эсвэл даарч хөрсөндөө, орцоос хөөгдсөндөө эрт явж байна уу?
Манжийн үед хятадууд 2 дахин өссөн бол монголчууд 2 дахин цөөрсөн гэдэг.
Эднийгээ аврах тухай яриа, нийтлэл ч алга.
Эдгээр хүмүүсээ яагаад ашиглахыг хүсэхгүй байна?
Япончуудад өгсөн шигээ дахиад нэг сая долларыг гарган эднийгээ байрлуулан сэргээн, хөдөлмөрлүүлэх төвүүдийг байгуулахсан.
Хэд хоногийн өмнө автобусад явсан хоёр охин цонхоор гудgмжид явсан цагаан ууттанг хараад ингэж “амьдарснаас үхвэл таарна” хэмээн хэлсэн бол да,5раа нь нэг настан бас л энэ өгүүлбэрийг давтах нь тэр. Өөрөөр хэлбэл манай монголчууд бас нэг өгүүлбэрийг уншлага болгож буй ажээ. Энэ үгийг байнга хэлдэг болох нь. Тэдний хүслээр бол олон мянган монгол үхэх нь. Үүнтэй холбогдуулаад урьд нь хүмүүсээ амьдаар нь оршуулж байсан уламжлал сэргэх шинжтэй.
2011.4.29 онд Үндэсний ТВ-ээр МҮЭ-ийн Дарга С. Ганбаатар:-3 хоног тутам солонгосоос 1 цогцос ирдэг гэсэн сураг би сонссон” гэж ярьж байв.
Цагдаа:- Энэ, тэрнийхээ төлөө амьдарна гэх хүнгүй учраас эдгээр хүмүүс архиа уугаад байдаг- хэмээн ярив. Хэн ч үндэстнийхээ төлөө амьдрах ёстойг тэр санасангүй.
Хэдэн гэр авч өгсөн ч, хэдэн удаа архины эмчилгээд хэвтүүлж, нугасд нь тариа хийсэн ч архинаас гарахгүй байгаа хүмүүсийг яаж аврах вэ. Хүчээр л шууд аврахаас өөр аргагүй. Хүний эрх гэдэг нь монголчуудыг согтууралд живүүл гэсэн үг ажээ.
Одоо согтуурахыг өвчин гэх болж. Архи, пиво\шар айраг гэж хуурах хэрэггүй\, дарсыг нийтэд нь хэлж байна. Архийг балгангуут ханиад туслаа хэмээн итгэх нь. Согтуурал гэх нь зүйтэй. Архидалт гэхлээр пиво, дарс нь сугарч үлдчих гээд байна. Архичин гэхээр дарс, пиво уун согтуурагчид сугарч үлдэх нь.
\Хэдэн онд хамгийн олон, цөөн нярай мэндэлсэн билээ\Хамгийн өсөлттэй болон хамгийн бага Монголд ажилгүй хүнгүй болсон цагт л гадаадын ажилчдыг эхнэртэй л авчирдаг болох. ЗХУ-ын мэргэжилтнүүд эхнэрүүдтэйгээ ирж байсан нь түүх. Монголын хүний нөөц ба хог түүгчид. Хог түүгч эрсийн тоо харьд одсон эмсийнхээ тоотой тэнцүү. Социализмын үед ямар нэгэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүс хог түүгч, тэнүүлчин болсон нь цөөнгүй.
Өглөө 5 цагын үед зөвхөн 3 төрлийн хүн вж байна: замын цагдаа\хаяа\, бар-аас гарж яваа залуус, сав түүгчид. Биеийн хөдөлгөөн дутсанаас эмсийн хүүхэд гаргах чадвар нь улам багассан. Монголд хамгийн өндөр төрөлт 1978 онд 80 мянган хүүхэд, хамгийн бага нь 1996 онд, хамгийн цөөн хүүхэд төрж, 2010 онд 65 мянган хүүхэд. Автобусаар зорчиж явсан 2 охин цагаан уут үүрсэн хүнийг цонхоор хараад “-Ингэж явснаас үхсэн нь дээр” хэмээн ярьж байв. 2011 оны байдлаар Баянзүрх дүүргийн тамгын газрын 76 ажилтаны 80-аад хувь нь эмэгтэйчүүд.
Би нэг залууг олон жил таних юм. Сайхан ааштай. Энэ жилээс л тэр архийг уудаг болчихжээ. Архичин, ажилгүй залуустай л байдаг болж. Японд аюул болжээ л гэх юм. Манайд түүнээс илүү аюул-үй олон залуус маань архинд донтоод, ажилгүй холхиж байгаа нь түүнээс илүү аюул биш үү. Монголын алдарт боксчин Содномын Гомбо архинд живсээр насыг барсан.
Дамдин аваргын ах Амарбаясгаланы хүү Баясгаланы Гантуяа гэх хүн хог түүж явна. Цэрэгт заставаар явсан гэнэ. Хилийн цэргийн дунд сургуулийг дүүргэсэн гэнэ. Эцэг нь буриад, ээж нь Баянхонгорынх.
Уут үүрэгч ах дүүсийнхээ талаар “Ингэж амьдарснаас үхвэл таарна” –гэх шинэ “цэцэн үг” моодонд оржээ.

Tuesday, December 10, 2013

22. “Ардчилалын багтайгаар...”.

Нийтлэлч Алхана Болд. \ноорог, дуусаагүй\ 22. “Ардчилалын багтайгаар...”.
Монголд ардчилал гээч шүүмжилж болдоггүй час улаан юм байна. Шүүмжлэх гэхээр "ардчилагчид" өмнөөс “Аа , чи муу хувьсгалт намынх байна!!! Ардчилал бол өндөг шиг өөгүй зүйл. Танай коммунистууд 1938 онд оросуудтай нийлж лам нарыг алсан, 700 сүм хийдийг маань шатаасан!!!" гэсэн самбараа шүүрч аваад дайрдаг. До яамныхан 30-аад онуудад, өөрсдөө хүүхэд, хөгшдийг ч уйлуулан, чичрүүлэн чин сэтгэлээсээ, гардан, бахаа ханган хийсэн яргалалаа оросууд руу чихсэн шиг, "ардчилагчид" буруу бүхнээ өмнөх социализм, нөгөө л оросууд руу түлхдэг.  Тэд өөрсдийгөө дөвийлгөх болохоороо гар утас гэхчлэн техникийн дэвшлийг ч нам руугаа наадаг. Манай "ардчилсан" хувьсгалчид 1990 онд Сталин буюу гүрж Иосиф Виссарионович Жугашвили-ийн хөшөөг буулгаж байхдаа алсан, тамалсан, цөлснийг нь гайхан, жигшээд ард биднийг уярааж байсансан. "-Одоо эд нар  маань л, ард түмнээ хядсанаараа зөвхөн Кампучын Пол Пот, Иенг Сари хоёрын дараа ордог их алуурчин-1930-аад оноос 1952 онд үхэх хүртэлээ монголчуудыг айдас, хүйдэс дунд тарчлаасан Хорлоогийн Чойбалсаны- хөшөөг Их Сургуулийн өмнөөс зайлуулах нь- гэтэл тэгсэнгүй,  түүнийг бүүр байнга будуулж, зүлгүүлсээр 20-иод жил боллоо. "25 000 монгол хүнээ алсан ч Чойбалсан сайн удирдагч" гэж гажигтдаг монголчуудыг ойлгох чадвар дэлхийнхэнд сох дутаж байна. Цэцэрлэгийн багш хүүхдүүддээ "-Энэ бол Монгол Улсаа аврах гэж аргагүйн эрхэнд олон мянган хүнээ алсан сайн дарга" гэхэд ойлгохгүй болохоор нь "-Эжийгээ алж  гэрээ аварсан баатар"- гэхшүү хялбарчилсан ч нөгөөдүүл нь гэртээ хариад  "-Өнөөдөр бид мангасын хөшөөг үзсэн" гэж аав, ээжээсээ зөрдөг.  Монголчууд нусаа гоожуулсан  насандаа л буруу, зөвийг ялгаж байна. Харамсалтай нь, жаахан том болохоор нь алуурчныг "зөвөөр ойлгуулж" эхэлдэг. Өөрийн өвөө, аав, ах, дүүгээ алуулаагүй л  бол,   25 000 монголчуудаа алуулсан нь монгол хүнд хамаагүй ажээ.

Оросод гүрж Сталин, Монголд Манжуураас ирсэн манж буюу дагуур гэх\дагуурууд 19 зууны сүүл гэхэд хятадуудад бүрэн ууссан байсан\ Жамц гэх цагаачийн хүү Чойбалсан хоёр уугуул үндэстний хүмүүсийг үй олноор нь хүйс тэмтэрсэн бол, -Кампучид социализм байгуулахад  7 сая хүн хэрэггүй, 4 сая нь илүү- хэмээн хэдэн сая хүмүүсийг хядсан Улаан Кхмерүүдийн удирдагчид нь  хятад цагаачдын хүүхдүүд байсан нь анхаарал татдаг. Вьетнамын цэрэг ирж болиулах хүртэл тэд 3 сая хүнийг алж амжсан байж. Пол Потын гарал үүслийн тухай  http://en.wikipedia.org/wiki/Pol_Pot -д "...Although Pen Saloth's family was of Sino-Khmer descent and Saloth Sar was named accordingly due to his fair complexion ("Sar" means white in Khmer), the family had already assimilated themselves with mainstream Khmer society by the time Sar was born..."-гэж бичжээ. Түүний баруун гар Иенг Сари-ийн гарал үүслийн талаар http://en.wikipedia.org/wiki/Ieng_Sary-д "...His father, Kim Riem was a Khmer Krom while his mother Tran Thi Loi, was a Chinese immigrant who moved to Vietnam with her parents when she was a little girl. However, during his trial in 2011, it was stated that his mother was of mixed Vietnamese and Chinese descent...." гэснийг уншиж болно.

Гэмгүй олон мянган хүнээ тамлан алуулаад зогсохгүй, тэдний аав, ээж, хань, хүүхэд, ах, эгч, дүү нарыг, жишээ нь, "...Аавыг  минь \Цэрэны Гүрбадамын А.Б\ баривчилсан 1938 оны 6-р сард би 4 нас хагастай байсан тул яаж баривчилсныг сайн мэдэхгүй. Миний ээж, ах, эгч нар ярьсанаас дурьдвал- Миний ах аавынхаа өвөрт унтаж байтал өглөө эрт хачин хэлбэрийн малгайтай хүн манайд буу барин орж ирээд тэдний хучлагыг хуу татан хаяж, бууныхаа амаар аавыг минь хатган, “-Бушуу хувцал, муу эсэргүү! -хэмээн загнаж босгоод моринд нь мордуулж туугаад явсан гэдэг. 5 хүүхэдтэй ээжид минь тугалтай нэг үнээ, нэг морь үлдээж..." амьдын тамд  унагаасан  алуурчныг ойлгодог "ардчилсан" аав, ээжүүд зөвхөн Монголд л байна.
Чойбалсан алгын чинээ хүүхдүүдийг ч бас тарчлаасан юм. Дэд хурандаа Дэжидын Оюун: -1937.9.10-нд аав маань баригдсан\Оюун 8 настай байв. АВ\. Яг хэлмэгдлийн өдөр шүү дээ. 6 хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баривчлагдах үед Дэмид жанжны гэргий Навчаа манайд  хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан. Шөнө шүү дээ. Манай ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр бол төрсөн эгч, дүү хоёр. Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгыг алхаагүй. Сүүлд өлсөж, зовж зүдэрч,  гудамжинд хонож явахдаа би гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ...
...Удалгүй тэр авгай нас барж, миний хувьд 3 дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нь аваад, Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод, гэр ч үгүй сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм. Дээр нь аав, ээж, ах дүүгээ баривчлуулсан бид ямар олиг байх билээ дээ.  Тэгж байтал Дэмид Жанжны тогооч байсан "местный" орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад сүйд. Одоогийн Монгол Банкны хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд, "-Та хоёр шөнө болохоор ирээрэй" гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Идэх хоолтой, шөнө унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө иртэл гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсоход, баривчлаад түүнийг 24 цагын дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид "бабушка"-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй бид бабушка л гэдэг байсан юм. Бодвол хороосон байлгүй хөөрхийг\хоолой нь зангирав\. Бид дахиад орох оронгүй, оочих аягагүй болов...
Гэтэл Цэдэндамба гэдэг хөдөөний хүн Элбэгийг минь -хүүхдээ болгоно, мал маллуулна- гээд аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног төөрүүлж байтал, нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3-р хороонд хашааа, байшинтай. Тэднийх гэрт суудаг байсан. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одооныхтой адилгүй, даан ч Дэмидын хэргийн хамсаатан болчих вии гэхээс  их айдаг цаг байв. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна....
...Тэгээд хуучин арьс өнгөны больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад бид сүйд болсон. Баривчилгаанаас 3 жилийн дараа 1940 он шүү дээ. Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж, гудамжинд гаргаад хаячих зүрхтэн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор хигэрт хүүхнүүд юм оёоод, шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг минь надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан.  Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний "Суран ташуур" хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Мантуу, янз бүрийн ногоотой сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн авчирсан эргэлтээс надад өгнө...".
 Үй олон хүнийг алж, үр хүүхдийг нь амьдын тамд унагасан Чойбалсан болон түүний До Яамныхан гардан хийсэн аймшигт нүгэлдээ харамсах, хар дарж зүүдлэх, гаслах, галзуурах битгий хэл,  харин ч амгалан тайван унтаж, олон үхэр, хонины махыг битгий хэл өндөр насыг зооглосон байдаг.

1920-1990 онууд буюу эхлээд цагаантан\1920-1921\, дараа нь улаантан\1921-1960\, эцэст нь социализмтай\1960-1990\ хамт  өнгөрөөсөн амьдралд маань шударга бус, буруу, бүдүүлэг зүйл зөндөө, ялангуяа 1934-1938 онуудад эмгэнэл дүүрэн байсан ч,  үүрд алдаж мэдэхээр байсан тусгаар тогтнолоо олж авах, үндэстний хувьд сэргэж, соёл, боловсролтой болох бололцоог бидэнд олгосон нь түүхэн үнэн билээ.
Тэр 70 жилийг муулж, харааж, шүүмжилж болох ч харин гүтгэж болохгүй.

1933 онд төрсөн хурандаа Банзрагчын Чулуунбат: -Дээлээ нөмрөөд унтдаг байсан монголчуудыг соёлын довтолгоон л хөнжил гудастай болгосон. Би Офицерын сургуульд ирээд л анх хөнжилд унтсан" гэж байна.

1921 оноос өмнө маш сайхан байсан Монголыг ардын намынхан оросуудтай нийлж муухай болгосон мэтээр ярьдаг "ардчилагчид" -Сүм хийдүүд бол соёлын төвүүд байв, лам нар маань сэхээтнүүд байсан. Оросууд, коммунистууд хийдүүдийг нурааж, номуудыг шатаасан- гэдэг. Үнэндээ бол лам нарын ихэнхи нь монгол бичгээ мэдэх нь битгий хэл шашныхаа түвдийнхэд  ч тааруухан, ойлгохгүй "судруудыг" цээжилж хамаг насаа бардаг хөөрхий нар байсан шүү дээ. Жишээ нь, Онгийн Хийдийн туурьд, хөтөчүүд маань -Энэ хийдийг бас коммунистууд  нураасан- хэмээн гадныхны бичсэнийг  давтан жуулчиддаа "тайлбарладаг." Үнэн үү?! 90-ээд онуудад эндхийн  настнуудаас асуухад тэд лам нарыг баривчлаад явсны дараа хийдийг тойрон байсан айлууд хийх юмгүй болж нүүсэн. Дараа нь ажилчид, цэргүүд хийдүүдээс сорчлон задалж  хавтан, мод, тоосгийг одоогийн Баян-Овоо, Булган, Дэлгэрхангай, Мандал-Овоо, Сайхан-Овоо руу зөөж тэнд захиргаа, сургууль, эмнэлэг, артель барьсныг хуучлан байсан. Үлдэгдэл нь бороо, салхи, шуурганд идэгдэн балгас болжээ. Хүнгүй хийд, уншигчгүй номыг нураах, шатаах шаардлагагүй байж.

Арваад жилийн өмнө нэгэн австрали жуулчин Монголд байгаа түвд номуудыг бүртгэж байгаа түвд хүнтэй танилцсанаа ярьж билээ. Баруунхны бичдэг guidebook-ийнхээр, 1930-аад  онуудад Орос, Монголын коммунистуудад шатаагдаж үнс болсон  гэх тэр номууд хийд, номын сануудын агуулахад шуудай, шуудайгаар байгааг уг түвдээс сонсоод австрали ихэд гайхаад буцсан. Хэдэн жилийн өмнө тэр дахиад Монголд иртэл нөгөө түвд нь номоо бүртгэж дуусаагүйгээр барахгүй, компьютертэй хэдэн монголыг хөлсөлчихсэн сууж байв гэнэ. Монголоос явах дургүй түвд насаараа дуусахааргүй сайхан ажилтай болж.


Манж-хятадын зэвсэг-шарын шашны  лам нар "бие, хувцасаа угаавал буян барагдана- хэмээн  мухар сүсэгтэй монголчуудаа айлгасны "ачаар"  тэдний ихэнхи нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз болон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэн хүн амын өсөлтөд саатуулж байв.
Гэтэл, 1921 оноос өмнө монголчууд бөөс, хир, өвчинд баригдсан байв -гэдэг бол коммунистуудын зохиосон үлгэр гэцгээх болж. "-Тэгвэл өвөр монголчууд бас өвчин, хирэндээ баригдах нь яасан юм?! Тэгэхлээр худлаа л байхгүй юу-гэж нэг сурталч мадлахыг шахаж байна лээ. Дараах түүхийг баримтыг хааш нь нуух вэ: "...Өвөр Монголд 1950-иад оны эхээр явуулсан арьс өнгөний экспедицын материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47.2%, хагас малжих оронд 8.7%, газар тариаланы мужид 4.8% нь тэмбүү өвчтэй байжээ. Шилийн гол аймгийн монголчууд 1890 онд 84000 байсан бол 1936 онд 35000, Шинэ Барга аймгын Зүүн хошууныхан 1933 онд  10336 байсан бол 1950 онд 7670 болсон байв. Малжих орон гэдэг бол үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл, Хөлөнбуйр аймгийнхны 37.4%, Цахар аймаг 40.3%, Шилийн гол аймаг 47.3%, Улаанцав аймаг 56.3%, Зэхэмийн аймгынхны 15.0% нь тэмбүү өвчтэй гарчээ" \http://www.mongolmed.mn/article/2060\
Өөрөөр хэлбэл, монголчууд маань тэмбүү буюу "хятад яр"-д ихээр нэрвэгдсэн, харин хятадууд өөрсдийгөө эмчилдэг, бага халдвартай байж.

"...Buryat Mongols on Baikal Lake were already infected before the first Russian set foot in eastern Siberia. By tha way, the Buddhist monks undoubtedly made a significant contribution towards the spread of the disease in Tuva. Syphilis is certainly widely distributed in Tuva, and because of the lack of proper treatment, its later symptoms, almost unknown in Europe, are frequently seen: caved-in noses, and sores that are often gigantic...", хуудас 34,35, Otto Manchen-Helfen, "An eye-witness Account of Tannu-Tuva", 1929.

БНМАУ- "хятад яр" гээч тэмбүүг эмчлэн бүрэн устгаснаа 1960 онд зарлан баяр хийж  байсныг яах вэ. Гэтэл нөгөө тэмбүү сүүлийн жилүүд ардчилсан Монгол Улсад эргэн үзэгдэх болсон гэнэ. 2013 оны байдлаар, Монгол Улсад халдварт өвчний тархалтыг өнөөх тэмбүү тэргүүлсэн гэж Чимэдцэрэны Цэдэн-Иш эмч дурьдсан байна.http://shuud.mn/?p=338109

Дамдины Cүхбаатар Жанжинг 1921 онд Бодоогын морь баригчаар явсан гэх нь холгүй "ардчилагчид" ч бий.  1912 оноос хойш цэрэгт алба хаасан мэргэжлийн офицер атлаа нэг ламын үйлчлэгчээр явах уу?! "Ардчилсан" түүхчид "-Хиагтад байлдах гамин байгаагүй", эсвэл "400 малчин яаж мэргэжлийн цэргүүдтэй байлдах юм бэ?" гэцгээдэг. Партизан өвгөд амь байсан бол таягаа барин "ардчилсан" чандруу нар луу дайрахсан биз.  Сүхбаатарын цэргүүдийн нилээд нь Хужирбуланд цэргийн сургууль хийсэн, 1912-1913 онд 5 Замын байлдаанд явж Өвөр Монголд хятадын цэрэгтэй тулалдсан  дайчид байсан. Эцэг орноо хамгаалж байгаа хүн илүү зоригтой байдгыг ардчилагчид гадарламаарсан.
Банзарын Өлзийханд\1902-1937\мэдүүлсэн нь: ...Хиагтыг анх чөлөөлөхөд  миний бие хамгаас урд явалцаж мөн хотноо дайран ороод хамт явсан нөхдүүдийн дотроос  Дашням гэдэг хүн дайсны суманд шархдаж унахад түүнийг орхихгүйгээр өргөн авч дайсны үл үзэгдэх газар хэвтүүлэн амийг аварсан билээ. Бас хоолойгоор шархадсан хуучин Эрдэнэ вангийн хошууны харъяат нэгэн хүний биеийг авч, унаж явсан мориндоо сундлуулан гарч Шивээ хэмээх хотноо эмнэлгийн газар хүргэж хэвтүүлэн амийг нь аварсан билээ. Тэндээс Хиагт хотноо эгж ирэхэд ардын цэргүүд дайсны хүчинд автаж хотыг орхиж гарсан учир миний бие буцахыг завдтал дайсны хэдэн морьтой хүн хөөн буудаж унаж явсан морийг оноход арга буюу явган арай чамай зугтаж  улаан цэргийн манаанаа хүрч амь гарсан удаа бии...". хуудас 789-790, "Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1985 он.

Хятадын цэргүүд Хиагтаас Зөвлөлт Оросоор дамжин  нутаг буцсан хэмээн "ардчилсан" түүхчид сурталчилдаг болж. Үнэн гэвэл, улаан оросууд зөвхөн хятад наймаачид, тариачид, тэдний гэр бүл, шархадсан гамин цэргүүдийг л галт тэргээр Манжуур лүү нэвтрүүлсэн. Нэг баримт: "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China...".
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922

Цэргүүдийн нь 70% өвөр монгол, буриад, халхуудаас бүрдсэн Азийн Морьт Дивиз Өргөө хот, Туулын хойд талын Улаан Хад, Дорнын говийн Чойрын Богд Уулын дэргэд хятадын цэргүүдийг бут цохисон ч үнэн, бас Сүхбаатарын цэрэг Хиагтад тутаан очсон гамин цэргийг хөөсөн нь ч үнэн түүх.

Социализмын үед өөрийн нам, засгийнхнаа дөвийлгөн түүхийг тайлбарладаг байсан ч болсон чухал явдлуудыг, "ардчилалынхан" шиг,  үгүйсгэдэггүй байв. Жишээ нь, "... Унгерн ба гамин цэргийн хооронд дайн дэгджээ. Генерал Го Цайтяны олон мянган цэрэг Нийслэл Хүрээнд бэхлэн суусан байж билээ. 1920 оны 11-р сард Нийслэл Хүрээг эзлэх гэсэн цагаантны анхдугаар оролдлого бүтсэнгүй...2-р сарын 3,4-ны хооронд Нийслэл Хүрээг эзэлж байсан гамин цэрэг ба Оросын цагаантны хооронд том тулалдаан болж, гамин бут цохигдон дийлдэж... Унгернд цохигдсон хятадын цэргийн хэсэг нь Хиагтын өмнө талд бөөгнөрсөн байна. Үлдсэн хэсэг нь Хятад руу, Чуулалт хаалган чиглэлээр зугатжээ... хуудас 356, "БНМАУ-ын Түүх", 1984, Улаанбаатар.

 Социализмын үед, ажилтай байхын тулд заавал залуу царайлаг, биерхүү байх албагүй, хүн хазгар ч, мангардуу ч байсан түүнд нийгэмд тустай, тохирох ажлыг нь олж өгдөг байсан. 2-хон жишээг татсу: Би 90-ээд оны дундуур аймгийхаа төвд очоод гуанзад ортол үүдэнд нь нэг гөлөрсөн эр зогсож байв. Танилаа. Нэгэн байгууллагад слесарь явсан залуу төрөл арилжаад хоолны шавхрууг горьдогч болсон нь энэ байв. Найз минь тэднийд байдагсан. Тэр жаахан "юмтай" гэмээр ч, сайн ажиллаад 80-аад онд шинэ жилээр байгууллагынхаа шилдэгээр шалгарсан байж билээ. Хөөрхий минь хөөрөөд улам зүтгэсэн байх. Эцэст нь, ардчилал гарснаар мань хүн залуугаараа ийнхүү золигт гаргагджээ. Одоо хэрхсэн бол доо хөөрхий минь, тэр уулзалтаас хойш олон жил өнгөрч. Цогтын Бямбасүх гээд бас нэг нөхрөө дурсая. Бид сумын номын саны "Тэргүүний уншигч" хүүхдүүд явлаа. Дэлгүүрт ирсэн шинэ номын эрлэгүүдийн нэг нь тэр хүү байв. Тэднийх хожмоо нүүсэн. Аймгын гал унтраах ангид ажилладаг болсон хойно нь би найзтайгаа эргэн уулзаж билээ. Бие хаа сайтай түүнд хувцас нь сайхан зохино. Эхнэр нь сулхан ч тэднийх айлын дайтай амьдардагсан. Би найзындаа олон удаа өнжиж, хонож, ээжийнх нь хийсэн хоол, цайг багаасаа л зооглосон... 90-ээд оны сүүлээр, нэг өдөр Бямбасүх Улаанбаатарт ирчихсэн, үс сахалдаа баригдсан явахтай нь тааралдав. Тэр хотод хог түүдэг болж. Дараа нь тэр минь суга таягтай явж тааралдав. Нүүрс хулгайлж байгаад тэр галт тэргэд хөлөө дайруулж. Дахиж бид хоёр уулзаагүй. Сүүлд, дүү нь хөдөөнөөс дөнгөж ирээд явахтай би таарав. Тэр: -Ахтай та таараагүй биз? Галт тэргэд дайруулж нас барсан нэг хүний зургыг ТВ-ээр үзээд би ирлээ. Ахтай төстэй, таягтай хүн байсан- гэхийг нь би харуусан сонссон билээ. Нийгэм гэнэт доргиогүй бол найз минь өдийд амьдарсаар л явахсан даа. Хайран найз минь...

Ардчилал гээч өөгүй юм байдаг гэж цээжлэнгүүт 1990 онд доторхи цаг нь зогсчихсон хүмүүс Монголд олон байна. Тэд муу бүхнийг соцмализм руу чихдэг.  "Ардчилагчид" ойгоо тэмдэглэх болохоор "бид та нарыг гадаад паспорттой болгосон,  шар сонинтой болгосон, малыг чинь өгсөн" гэхээс биш, тэд Монголын үйлдвэрүүдийг сүйрүүлж, ажилчдыг нь гудамжинд орхисноо, сумдыг номын сан, нийтийн халуун усгүй болгосноо   огт ярьдаггүй.

Хэдэн жилийн өмнө албан ёсны нийтлэлч “ардчилалын ачаар манайхан гар утастай болсон” хэмээн техникийн дэвшлийг ардчилсан нам руугаа тохон ярьж байж билээ.
Үнэндээ 1990-ээд онуудад, айлаар бол "ардчилал" гэсэн гоё баг өмссөн нэг хүү нь  гэрийнхээ зуухыг урд хөршдөө сэм зарчихсантай адил юм Монголд болсон. 1990 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст өвгөдийн маань цоглог бүрээн дуу биш, хаанахынх нь тодорхойгүй жингэнэсэн хонхны дуу санаанд орсон нь хачин. "Сэрэнгүүтээ" манайхан хамаг юмаа сүйтгэж, нурааж, хулгайлж эхэлсэн нь бүүр ч хачин. Манжууд: -Уулын орой дээрээс дун бүрээ хүлээхэд нь айл бүрээс бүрэн зэвсэглэсэн монгол цэрэг гарч ирж байна. Тиймээс эднийг хонх, дамар дуугарахад айл бүрээс орхимжтой лам гарч ирдэг болгоно- гэсэн гэдэг.  Тэд ч санасандаа хүрсэн.

Зах зээл, шинэчлэл Монголд 90 онд биш, Горбачевын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр  уг нь 1986 онд эхэлсэн. Автозасварын заводын ажилчин: -манайхан тоног төхөөрөмжөө түрээсээр авч, сэлбэгээ үйлдвэрээсээ худалдан авч сард 8-15 мян. төгрөг авдаг болоод байтал ардчилал гарч ирээд сүйрүүлсэн- гэж ярьж байна лээ. Хятад, Вьетнам шиг, сүйрэл, сүйтгэлгүйгээр, дэс дараатай, алгуур зах зээлд шилжиж байсан тэр үед хөрөнгө идэж чадахгүйгээ гадарласан этгээдүүд ардчилсан хувьсгал, өмч хувьчлал нэрээр бужигнуулан завшиж санасандаа хүрсэн.

Эрүүл саруул, боловсролтой, мэргэжилтэй хүмүүстэй БНМАУ-ыг үйлдвэр, халуун ус, номын сантай нь 1990 онд Жамбын Батмөнх ардчилагчдад хүлээлгэн өгөхийн өмнө тэднээс "-Монголчуудын олон жил бүтээсэн их баялагыг нь бид сүйрүүлэхгүй, завшихгүй, өөрсдийг нь амаар нь шороо үнхүүлэхгүй!!!- гэсэн өчигийг ард түмний өмнө авах ёстой байв. Гэтэл Батмөнх тэгээгүй, бүхэл бүтэн улсыг тэдэнд зүгээр л бэлэглэсэн. Монголынхоо төлөө хуруу, үзэг,  нүд, толгойгоо чилээсэн Юмжаагын Цэдэнбал гуай байсан бол лавтайяа тэднээс ам өчиг авах байсан. Цэдэнбалыг оросууд биш, харин эд баялгаа сүйрүүлж байсан хүмүүс л Монголд ирүүлэх сонирхолгүй байсан биз.

2014.4.23-нд "25"-ээр УИХ-ын гишүүн Ганбаатар: Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялагыг дэлхийн зах зээлийн үнээс хэдэн мянга бага үнээр зарж, луйвардаж авсан хүмүүс ганц шөнийн дотор тэр бумтнууд болсон" гэж үнэнийг хэлсэн.

Худалдаа, бэлтгэлийн яамны барилга засварын контор 1991 онд тарсан. 100-аад хүнтэй тэр газрын архив нь ч одоо олдохгүй байна. Улсын архивт очиж асуухад ч сураггүй байна. Байран дээрээ байхгүй хувийн 2 бригад болж тарсан байсан.
1970 онд манай газар тариалан 1500 трактортой, 1500 ХААН-н инженертэй болсон байж. Хамгийн сүүлд байгуулагдсан Хурахын САА-ыг өмч хувьчлалаар үнсэн товрог болгожээ. Батширээт сум зүүн бүсийг гэрийн тавилга, модоор хангадаг модны үйлдвэртэй байсныг хувьчлал нэрээр дампууруулсан.
Дарханы ахуй үйлчилгээний удирдах газар 1989 онд монголд анхны хувьчлагдсан байгууллага болсон. Ховд аймгын Мянгад суманд халуун ус 1997 онд үгүй болсон. Увсын Наранбулаг сумын халуун ус 90 оны эхээр сүйрээд 2005 оны үед л сэргэсэн.

Хохироогчын хөшөө сүндэрлэсээр буй "ардчилсан" Монгол Улсад, хохироогчын эрхийг дээдэлдэг, сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүдийг байн байн олноор  сулладаг болж, тэр 7.1-ны  дараах өршөөлөөр 12-хон настай охиныг хоолойг нь хэрчиж хөнөөсөн алуурчдыг ч -насанд хүрээгүй- хэмээн суллан, шоронууд бараг хоосорсон гэдэг.  Хохирогчдын ар гэрийнхэн хичнээн тарчилж яваа бол. 2013 онд 5 настай хүүг заазуурдан тарчлаагаад 8 жилийн ял авсан тэр яргачин магадгүй, "-Би  өршөөлөөр суллагдчихна- гээд өөдрөг суугаа биз. Эргэн сануулахад: http://www.unen.mn/content/26484.shtml

Цэдэнбалтаны "идсэн" нь одоогийнхны хажууд далайн дусаал. Цэдэнбал өөрөө хэдэн ном л идсэн байх. 90 онд Монголыг яаж сүйрүүлсныг бодоход хардах сэрдэх үндэс Цэдэнбалд даргад байсан нь харагдаж байна. Ямар ч бизнес эрхэлж яваагүй мөртлөө гэнэтхэн олон тэр бумын хөрөнгөтэй болсон улс төрчид олон байна.

2010 оны зуны нэгэн өдөр би Таван Толгойн тэнд байсан зөвлөлтийн цэргийн ангийн балгас дээр очлоо.  Тэнд "Портер"-той хэдэн хүн тоосго авахаар очсон байв. 20-иод жил өнгөрсөн ч ардчилагчдын хараадаг социализм, орос хоёрыг монголчууд мөлжиж дуусаагүй л байна. 1912 оны зун явахад Булганы Дашинчилэны дэргэд байсан зөвлөлтийн цэргийн газар доор булаастай шатахууны маш олон зузаан савыг гаргасан, дараа явахад  тэдгээрийг автогенаар зүсэж тэнийлгээд авч явахад бэлдсэн байв.

Оросын коммунистуудад биггий хэл, цагаантан, ногоонтнуудад нь  ч  дургүй манай "ардчилагчид"  Хятадын коммунистуудад ч элэгтэй гэлцэнэ. Урд зүг рүү харж байгаад оросуудыг хараан зүхээд "ардчилагч" болдог нь хачин. Ардчилсан ямаа, ардчилсан биш ямаа гэх нь холгүй байдаг "ардчилагчид" маань ардчилсан биш намынхантай "ашигтай" үед тэврэлддэгийг  монголчуудад хохиролтойгоор хийсэн Оюу Толгойн гэрээ.
Шашныг маань хорьсноор коммунистууд манай монголчуудын сайхан  араншинг эвдсэн -хэмээн "ардчилагчид" 90-ээд оны эхээр халаглан байв. Тэгээд Будда битгий хэл дэлхийн бүх шашныг Монголд цэнгүүлэв. Одоо аль ч суманд очиход шинээр баригдсан "соёлын төв" нь суварга, сүм, хийд. Тэглээ гээд  монголчуудын араншин ихээхэн доордсон гэхээс биш лав л дээрдсэнгүй.

Ардчилалын ачаар Улаанбаатарт машин багтахаа больсон гэнэ. Тийм ээ. Дэлхийд 18-т орох том нутагтай атлаа, хувьчлал нэрээр аймгуудад байсан үйлдвэр, аж ахуйгаа сүйрүүлсний улмаас  амын тал нь ганцхан хөндийд цуглаж, бас корей, вьетнам, хятад болон бусад харийнханд ажлын байраа бэлэглэснээс болж  монгол эрчүүдийн ихэнхи нь таксичид болсон учраас машин багтахгүй байгаа юм. Зарим гадаадынхан Монголыг маань ганц хотттой улс гэж дооглох болж.

Хэзээ нэгэн цагт Монгол Үндэстний Түүх үнэнээр бичигдвэл, тэнд Монголд 1990 онуудад хувьчлал нэрээр ард түмний өмчийг сүйрүүлсэн, хулгайлсан, дээрэмдсэн, 2000 онуудад эх орноо худалдсан,  үй олон цагаачдыг оруулсан   хүмүүсийн нэрс орох бизээ.
 
 Нэг их язгууртан дүр эсгэсэн, өөрийгөө Ноён, Хатагтай гэж дуудуулах дуртай хүмүүсийн нилээд нь нийтийн өмчийг залилан авсан хулгайчид билээ.  Хулгайлаад баригдаагүй бол хулгай ч биш гэх  сэтгэхүй...