Friday, December 6, 2013

19. "Боловсрол уу, хүмүүжил үү?".

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.19. "Боловсрол уу, хүмүүжил үү?".
 \үргэжлэл бий\

Морио дааганд нь сургадаг монголчууд өөрсдөө эмнэгээрээ өтөлж байна. Монгол үндэстэн хуваагдан доройтсон нь дайсан хүчтэй байв гэхээс илүүтэй өөрсдөөс нь, Монгол Улс дорой байгаа нь, бидэнд боловсрол, англи хэл дутсанаас бус харин үндэстнээ гэх хүмүүжилгүйгээс. Хүмүүжилгүй боловсролыг өгдөгөөс л Монгол Улс өөдлөхгүй байна. Боловсролоо ашиглан банк дампууруулдаг, хахууль авч эх орноо худалддаг монголчууд олон байна. Хүмүүжил гэдэг бол зөвхөн сайхан зантай, хогоо саванд хийдэг, нусаа гудамжинд нийдэггүй хүний тухай яриа биш юм. Монголчуудын хувьд хүмүүжил гэдэг бол үндэстнээ гэх үзэл\үндэстний үзэл\ буюу үндэстний эрх ашгаа дээдлэх хүмүүжил юм. Боловсролоо ашиглан улс, үндэстэндээ гайг таригсад олширлоо. Үндэстнээ гэдэггүй хүн монголчуудад гарз, гай 2-ын нэг болно. 
Жишээ нь, 1930-аад онуудад 25000 монгол хүн алуулсан нь больщевик суртал, Сталин, бусад үндэстний гар хөлтэй гэхээс илүү Хорлоогийн Чойбалсан гээч хүний сэтгэцийн эмгэг,  түүний хүмүүжилгүйтэй холбоотой.

Боловсрол уу, хүмүүжил үү? Монголчууд боловсрол, хүмүүжлээр дутаагүй. Хогоо гудамж, байгальд хаяхгүйн тулд боловсрол, сургалт шардлагагүй хар ухаан л хэрэгтэй. Миний эмээ нэрээ л бичиж чаддаг, ямар ч сургуульд суралцаагүй, боловролгүй нэгэн байсан ч хар ухаан, хүмүүжлээрээ л хаана ч хогоо хаяхгүй хүн байсан. 2014 оны байдлаар, Бельгид франц, фламанд хэлээр нь ТВ-ын 12 суваг, Испанид үндэстний 8 сувагтай байна. Харин Монголд үздэг ТВ-ын 90 сувгын 52  нь үндэстний , монгол хэл дээрхи гаднын 2 сувагтай. Жагсаавал:
TV5sport, Dream Box, MNC, NTN, Star, Royal, ECO,  ZA-TV, PPTV, TV10, MASS TV, Shuurkhai, Eagle-2,  TV1, TV2, Seven, Soyon gegeeruulegc, Like, UBS Global, Malchin, Shop Mongolia, TV5 Home Shopping, UBS Music, MON Music, Fashion Mongolia, TV5, Education, New World, MNB, TV9, NTV, MN25, C1, TV8, Sport Box, MOLOR TV, TM, UBS, ETV, MN2, SBN, Mongol HD, Eh Oron, Eagle, Movie box, Olloo, NBS, LCN, TV9-2, Odon, HTV.
 Дээрээс нь монгол хэлээрхи Bloomberg, Aist-Mongolia.

Одоо монголчууд уулзаад хоорондоо ярьдаг гол сэдэв нь тулга тойрсон хов жив, өмд гутал. Асар олон тэрбум төгрөг, амьдралынхаа нилээд хэсгийг нэгийгээ гомдоох, нэгэнд гомдох, гомдсоноо ярихад зарцуулж байна.

Монгол хүн уг нь адгуус шиг зөвхөн их идэх, уух гэж биш, харин үндэстнийхээ төлөө зүтгэх гэж төрдөгийг хүүхдүүддээ ойлгуулахсан. Боловсролын Яамыг одоо Хүмүүжил Боловсролын Яам болгох хэрэгтэй. Асуудлууд үндэстний үзлээр л шийдэгдэнэ. Үндэстнээ гэдэг хүн хулгайлахгүй, хуурахгүй, хөлчүүрэхгүй, залхуурахгүй, завхайрахгүй, урвахгүй. Харьд тухалсан монголчуудыг ховхлон авчирч чадваас тэр нь зөвхөн үндэстний үзэл байх болно... Яах вэ? Монгол хүн мөрдөх ёстой Үндэстний язгуур ЭрхАшгийн жагсаалттай болох.  Үндэстнээ номлолтой, удирдагчидтай болгох, буцаад эр үндэстэн болох, үрсээ үндэстнээ гэх үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн боловсрол, хөрөнгөөрөө биш, юуны өмнө хүмүүжлээрээ гайхуулдаг болсон цагт л Монголыг хөгжсөн гэж ярьж болно.

Үндэстнээ гэх үзэл дутсанаас байсан монголчууд хэд хуваагдан ихэнхи нутаг, ихэнхи хүн харийнхны эрхшээлд орсон. Үндэстнээ гэх үзэлтэй байсан бол Монгол улс дахь монголчууд өнөөдрийнх шиг хар амиа хичээсэн нэг зүг рүү урагшлахгүй, тал тал тийшээ зүтгэн буйгаас харийнхны мэхэнд унаж байна. 

Жишээ нь, дараах байдал яагаад үүсэв: 2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.  Үндэстнээ гэдэггүй монгол түшмэд болон магадгүй өвөөгийнхөө үндэстнийг гэдэг этгээдүүдээс болж Монголын нутагт иймэрхүү юм болж байгаа.

Монголчууд хогоо хаана хаях хаяхгүйн мэдрэмжгүй хүмүүс биш. Гэртээ шалан дээрээ хогоо хаядаг монгол хүн нэг ч байхгүй, яагаад гэвэл тийм айл огт тааралддаггүй. Гэтэл зүүн болон баруун Монголоос ирдэг хатуу хучилттай замуудын хажуугаар зүсэн зүйлийн хог хөглөрнө. 

Сургуульд заагдах ёстой хамгийн чухал хичээлүүд:

А. Болгоомж буюу утгагүй гэмтэл, үхлээс сэргийлэх,
Б. хогоо хогын саванд хаях,
В. Монгол үндэстний эрх ашиг.

No comments:

Post a Comment