Friday, November 8, 2013

03. "Үндэстний үзэл гэж юү вэ? Шүтлэг маань, мөргөл маань юү вэ?".

Нийтлэлч Алхана Болд. 2009 он. No.03 "Үндэстний үзэл гэж юү вэ? Шүтлэг маань, мөргөл маань юү вэ?". /
  1. Монгол хүн гэж хэн бэ? Өвөг дээдсийнхээ монгол төрх\антропологи\-ийг өвлөн төрөгчийг монгол хүн гэнэ. Монгол хүн гэдэг бол биологын ойлголт. Монгол хүн болж төрөхөөс биш, монгол хүн болох тухай ойлголт байхгүй.  Монгол нутагт төрөөд ч, монголчуудад элэгтэй гэж насаараа уйлаад ч, морин хуур тоглож, тууль хайлаад ч, тэрбум доллар бэлэглээд ч монгол хүн болох боломжгүй.

2. Монгол үндэстэн гэж хэн бэ? Төв Азийн монгол төрхтэй, нэгэн цагт нэгдмэл явагсадын үр сад/2009 оны байдлаар 12 сая орчим хүн/-ыг хэсэгчлэн ба хамтатган МОНГОЛ ҮНДЭСТЭН гэнэ. Тайлбар: "хэсэгчлэн" гэдэг нь манай үндэстний аль ч хэсэг/халх, өвөр монгол, ойрад, буриад, монгол-хазар/ бие даан монгол үндэстэн гэгдэх эрхтэйг хэлж байна. Хэн нь ч хэнээсээ ч илүү эсвэл дутуу монгол биш. Хөвгүүдийн хэн нь ч эцгийнхээ нэрийг зүүх эрхтэй байдагтай адил. Бид цуг байхдаа ч, салангид байхдаа ч монгол үндэстэн. Өөрөөр хэлбэл, жишээ нь, өвөр монголчууд маань буриадуудыг эсвэл Монгол Улс дахь монголчуудыг төлөөлөх эрхгүй ч, өөрсдөө Монгол үндэстэнг төлөөлөх эрхтэй. Үүнтэй нэгэн адил, өвөр монголчуудаа төлөөлөлгүйгээр бид ч бас, монгол үндэстэн гэгдэх эрхтэй. Тийм учраас манай дарга нар үндэстэн гэдэг нэрээс үнхэлцэгээ хагартал айх шаардлагагүй.

3. Үндэстнээ гэх үзэл үндэстний мэдрэмж-ээс эхэлнэ. Эндээс үндэстний харуусал, хор шар үүснэ. Түүнээс үндэстний үзэл үүснэ.
"...1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\

4. Өөрийн гарал үүсэл-гадна төрх, туулсан түүхтэй миний Монгол Үндэстэн бусдад уусалгүй, улам хүчирхэг оршихын төлөө би амьдарна- хэмээн үзэх/зүтгэхийг ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛ буюу үндэстнээ гэх хүмүүжил-Үндэстний ЭрхАшигаа дээдлэх үзэл гэнэ. Тайлбар: үндэстэн өөрөө үзэлтэй байна гэвэл энэ чухал үзэл маань хариуцах эзэнгүй, хоосон тунхаг болчих учраас түүнийг хувь монгол хүн рүү шилжүүлж, хариуцлага болгон томьёолохыг оролдсон минь энэ. 5. Монгол үндэстэн цаашид оршихын тулд зайлшгүй шаардагдах бүхнийг ҮНДЭСТНИЙ ЭРХ АШИГ гэнэ. Монголчууд Үндэстний ЭрхАшигаа тахин шүтэж, Мөнх Хөх Тэнгэр, Авралт Бурхан Халдун Уул, Эзэн Чингис Хаан 3-таа мөргөж амьдардаг болбол үндэстэн маань хүчирхэг орших болно. ШҮТЛЭГ МАААНЬ -ҮНДЭСТНИЙ ЭРХАШИГ, МӨРГӨЛ МААНЬ -ХӨХ ТЭНГЭР, БУРХАН ХАЛДУН УУЛ, ЧИНГИС ХААН.  Жишээ нь, Сүхбаатарын талбайд Бурхан Халдун Уул руу заасан сумыг байрлуулах хэрэгтэй. Монгол айл морин хуурыг биш, эзэн Чингис Хааныхаа хөргийг  хоймортоо залах ёстой.  

Үндэстний буюу үндэстнээ гэх үзэл бол монголчуудын өөрийгөө хамгаалах зайлшгүй, үндсэн арга/зэвсэг нь. 1200 сая хүнтэй хятад, 150 сая хүнтэй оросууд үндэстний үзэлгүй байв ч оршино. Тэднийг хэн ч уусгаж чадахгүй. Хэдүүл очсон ч өөрсдөө л уусна. Жишээ нь, Татаруудын нилээд нь оргүй уусч, үлдсэн нь өөрсдийгөө татар эсвэл болгар хэмээн маргалдан байх хооронд, зарим нь бүүр скинхед болж, Вадим Фахрутдиновын толгойлсон нео-нацистууд хар үстэй хүмүүсийг олноор, түүний дотор буриад Баир Самбуевыг хөнөөчихөөд буй. Үр сад нь өөрийнхийг голж, "том"\олон хүнтэй\ үндэстнүүдэд бялдуучилсны өөр нэг эмгэнэлт жишээ: Удмурт эхтэй, чукча эцэгтэй Артур Рыно ари неонацист болж, өөрийн гараар славян биш царайтай 20-иод хүнийг алсан нь саяхан. Цөөн тоот үндэстнүүдийг доорд үзэх дээрэнгүй үзэл ба оршихын төлөөх үндэстний үзэл 2 зарчмын ялгаатай. Өөрөөр хэлбэл, орос эсвэл хятадуудын үндэстний үзэл нь тэдний заримын дээрэнгүй\шовинист, их гүрний\ үзлээс тэс өөр. Харин орших, эс оршихын асуудалтай монголчуудын хувьд үндэстний үзэл бол амин шаардлага. Бид хятад, оросуудыг уусгах, дэлхийг эзлэх гээд байгаа биш, манай үндэстний үзэл бол бусдад ямар ч халгүй, зөвхөн оршин үлдэхийн төлөө үзэл. Үндэстнээ гэдэггүй үрстэй бол монголчууд ирээдүйд ядуу ч, баян ч байсан уусан мөхөж, 1000 үеийн монголчуудын хийсэн хүнд бэрх тэмцэл, үрсэн амь, зарсан бие, урссан цус, нулимс талаар болно. Монгол Үндэстнийг зөвхөн тасралтгүй тэмцлээр л авч үлдэнэ. Аав, ээжийн буяныг үрээд алийгаа алдсан хүн байдаг шиг. Хүүхдээ хөрөнгөтэй ч, хүмүүжилгүй орхисны гай. Хойч үедээ Монгол Үндэстнээ гэх үзлийг л үлдээхгүй бол бид тэдэндээ 1000 тонн алт, 1000 дээд сургууль үлдээгээд ч баталгаагүй, тэд минь Манжууд шиг мөхөх вий. Манжууд үндэстэн ялагдаж, эсвэл ядуурснаас мөхөөгүй, тэд уусч мөхсөн. Бусдыг дарлаж байсан ч тэд эхлээд үндэстний үзлээ гээж, дараа нь үндэстний мэдрэхээ ч больж, эцэст нь хятад хүргэцүүлдээ ууссан. Бид битгий хэл, үндэстний үзэлгүй болсон 70-80 сая герман, францууд одоо "хөөрхий" цагаачдаасаа айж эхэлжээ. Үндэстний хүчтэй үзэлгүйгээр монголчууд даяарчлалд оролцвол "азтай" зарим нь ирээдүйд угсаатны музейн шилэн дотор чихмэл, хатаамал болчихсон "-Монголчууд уг нь бие хаа, царайгаар ийм дажгүй атлаа даан ч хэт зочломтгой зангаасаа болж...-гээд тайлбарлуулаад хэвтэж байх вий. 

Монголчуудын үндэстний үзэл нь зөвхөн хятадын эсрэг үзэл мэтээр зарим дотоод, гадаадынхан ухуулдаг болж. Нэг талаас, эмс нь самуурч, эрс нь согтуурч, хамаг нутгаа сүйтгэж, шашинд мунхарч, дэлхийг тэжээх гэж үйлээ үзэж, хэдэн үндэстний түрэмгийлэлд өртөж буйг огт тоодоггүй хирнээ зөвхөн хятадуудаас сэргийлдэг монголчууд бий. Нөгөө талаас, монголчуудыг зөвхөн хятадын аюулд хандуулчихаад тэр хооронд өөрсдөө амжуулахыг хүссэн харийнхан ч буй. Монголыг монголчуудад нь үлдээх гэж Хятадаас харамлах уу аль эсвэл бусад үндэстэнд өгөх гэж харамлах уу?! Эсвэл, муу бүхнийг оросууд руу чихэх нь ардчилсан үзэл- гэсэн моод Монголд дэлгэрчээ. Энэ нь нэг талаас, өөрсдийн болон, 3, 4 дэх этгээдийн гэмийг үүрд нуухын тулд "-оросууд л буруутай" хэмээн ухуулсных биз. Нөгөө талаас, америк, япончуудад бялдуучлахдаа зарим хүн оросуудыг хараадаг хобби-той. Бас, "үндэсний, "үндэстний" гэсэн 2 үгийн утгыг ухах цаг болжээ. Юуг"үндэсний"/үндэс+ийн/ гээд байгаа нь бүрхэг, ажиглахад, "Монгол Улсын хэмжээний" гэж буй бололтой. Тэгвэл Монгол Улс маань өвс, ногоо л биш бол, "үндэс" гээч сонин юм болж таарч байна. "Үндэстний" гэхээс айгаад, "үндэсийн" гэхээс ичээд, дунд нь "н"-ийг хавчуулж "үндэсний" гээч бантанг зуурсан бололтой. Нараны голоо Нарангын гэдэг шиг. Удахгүй Монголгын гэх вий. Үндэстний үзэлгүй буюу "толгойгүй" монголчуудын биеийг уусган мөхөөж нутагт нь эзэн сууж амьдрах орон зайгаа тэлэхийн тулд заавал их гүрэн, том үндэстэн байх шаардлагагүй, зөвхөн том санаатай, бага зэрэг уран аргатай байхад л хангалттай. Бүүр арга ч хэрэггүй, аягүйтвэл охид, эмсэд маань хэдэн киногоо үзүүлээд л монгол эрсийн ихэнхийг бэлбэсрүүлчихэл гайхах явдалгүй болжээ. Монгол Улс дахь монголчуудын хамгийн том асуудал бол хэн ч, юу ч, хятадууд ч биш харин бидний үндэстний үзэлгүйдэл юм. Тэр ч бүү хэл, үндэстнийхээ эсрэг үзэлтэй этгээдүүд олон байдаг нь юутай гажиг вэ. Манай "зарим"-ууд: -Хятадуудад л уусахгүй бол бусад нь ч яахав" буюу өөрөөр хэлбэл "-Энэ үндэстэнд ууссанаас тэр үндэстэнд уусвал гоё" хэмээн мөөрөх, майлах болжээ. Хорыг идэж эсвэл ууж үхэхэд юуны ялгаа. Эсвэл тэд -өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ-гэх мэтээр ах дүүсийнхээ талаар дэлхийн ямар ч үндэстний амнаас гардаггүй үгсийг ичихгүй тургих боллоо. Тэдэндээ дэм өгдөггүй юмаа гэхэд бид элэг, зүрх рүү нь хатгаж болно гэж үү !? Монгол ах дүүсийг эв түнжингүй байлгахыг хүсэгчдийн урьд зохиосон "Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" хэмээх шүлгээр хараагсад ийнхүү бас нэг уншлагатай болжээ . Германууд 80 сая учраас австри, швейцаруудтай хамаатах шаардлагагүй. Харин монголчууд? Оросууд 150 сая атлаа серби, болгарууддаа элэгтэй байхад, 3-хан сая төв монголчууд бусад ах дүүсээ түлхвэл эмгэнэл. Өөрсдөө түвджсэн атлаа, бид “-өвөр монгол, буриадууд хятад, оросжсон учраас бидэнд хамаагүй- гэх зарчмаар явбал цаашаа –Дорнод, Сүхбаатарынхан манж, хятадын нөлөөтэй, Увс, Ховдынхон казактай адил, Сэлэнгынхэн оросууд -хэмээн эцэст нь ганцхан Төв аймгынхантай үлдэх үү. Заавал бусдаас сурах гэдэг монголчууд, хичнээн долларыг төлөвч Харвардад заахгүй хичээлийг хажуухандаа буй казакуудаас үнэгүй авч болохсон. Улаанбаатарын рингэд, Казакстаны казакыг монгол ялвал Налайхын Нурлаан алгаа ташихгүй. Энэ бол үндэстний үзэл. Казак маань ялагдлаа- хэмээн казак хүн баярлаж чадах уу?! Харин монгол боксчин Оросынхыг ялахад Нурлаан баярладаг нь казак үндэстний үзэлд харшлахгүй, өссөн Монгол орноо гэсэн хүний л сэтгэл. 

Яах вэ? Хүн хэдийгээр боловсролтой ч, үндэстнээ гэх хүмүүжилгүй бол үндэстэн, улсдаа гарз, гай 2-ын нэг л болно. Одоо Монгол Улсад "-хүн хүмүүжилтэй бол эрхэм баян, боловсролтой бол дэд, хөрөнгөтэй бол удаах баян" гэсэн шинэ дарааллаар хүүхдүүддээ цээжлүүлэх цаг болжээ. Боловсролын Яамыг өөрчилж Хүмүүжил, Боловсролын Яам болгох хэрэгтэй. Үндэстнээ гэх үзэл маань "Нармай Монгол" мэтийн хариуцлага хүлээхгүй, хүүхдүүд ойлгохгүй том уриаг ханандаа өлгөхөөс биш, харин болж л өгвөл монгол хүнийхээ үйлдвэрлэсэн бараа, ургуулсан ногоо, эрхэлсэн үйлчилгээг авахаас эхэлнэ. Өөрийгөө ч тоодоггүй тийм "их зантай" үндэстэнг хэн хүндлэх билээ. Бусдад хүндлэгдэнэ гэвэл өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлъе гэвэл үндэстнээ гэдэг бай. Сэргээж чадвал үндэстний үзэл\үндэстнээ гэх үзэл\ бол монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг, хамгийн их баялаг, хамгийн их хүч.

Өнөөдөр Монголд хэн түшмэл, сайд, гишүүн болж байна вэ? Монгол Улсыг, үндэстнийхээ эрх\ашгыг бус, харин хувийнхаа эсвэл хар үндэстний шуналыг гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс гол төлөв удирдаж байна.

 Миний дээр үндэстний минь эрх/ашиг бий- гэсэн ойлголтыг монголчууд бага насандаа л олж авахгүй бол цаашид монгол үндэстний төлөөх тэмцэл хэтэрхий хүнд, элсэн манхан өөд мацахтай адил болно. Үндэстний язгуур эрх ашгуудаа монгол хүн бүр  мэддэг байх ёстой:
1. Монголчууд бидэнд  харийнханд илүүчлэх нэг ч бэр, үрчлүүлэх нэг ч хүү байхгүй.
2. Бид болж  өгвөл, монголчуудынхаа л бараа, үйлчилгээг авах ёстой.
3. Монгол хүн үндэстэндээ хортой аливаа үйлийг хийж болохгүй.
4. Нутаг, "ястан"-аараа монгол хүн бахархаж болох ч, нөгөө монголоо ийм "үндэслэл"-ээр гадуурхаж, үзэн ядаж болохгүй. ..

No comments:

Post a Comment